Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн санаанд оромгүй ялгаанууд

2018-08-12, 11:11
11,876

Эмэгтэй хүнийг хэрхэн бүрэн гүйцэд ойлгох вэ гэсэн номнууд дээр биолигийн болоод нийгмийн баримтын талаар бараг оруулаагүй байдаг. Жишээ нь, эмэгтэйчүүд яагаад эрчүүдээс 2-10 жил илүү амьдардаг талаар нэг ч дурдаагүй байх жишээтэй. Энэхүү мэдээллээс та эмэгтэй хүний талаарх хамгийн хачирхалтай, бас гайхалтай баримтуудыг олж мэдээрэй. 

Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн санаанд оромгүй ялгаанууд

1 Эмэгтэй хүн илүү олон өнгө ялгадаг

Цагаан өнгөтэй цонхны тань хөшгийг цагаан шаргал, биений өнгөтэй гэж эмэгтэй найз чинь маргаж байсан уу? Тэгвэл эмэгтэй хүн өнгө болон хэлбэр дүрсийг дунджаар 20 хувиар өөр хардагтай энэ нь холбоотой. 

Эмэгтэй хүн илүү олон өнгө ялгадаг

2 Эмэгтэй хүн согтууруулах ундаа бага даадаг

Согтууруулах ундаа нь эмэгтэй хүнд илүү аюултай аж. Учир нь тэд элэгний гепатит болон хурц хэлбэрийн элэгний өвчлөлд өртөх магадлал эрэгтэйчүүдээс их байдаг. Мөн согтууруулах ундаанаас болж тэд сэтгэцийн үйл ажиллагаа, тархины хэмжээ багасах зэрэг эмгэгээр өвчлөх эрсдэл ихтэй. 

Эмэгтэй хүн согтууруулах ундаа бага даадаг

3 Нас бие гүйцсэн эмэгтэйчүүд дур булаам харагддаг

Олон судалгаагаар эмэгтэй хүн бие даасан, нас биед хүрсэн байх тусмаа эрчүүдийн анхаарлыг илүү татдаг гэсэн байна. Тэгэхээр эмэгтэй хүний бие цогцсыг жинхэнэ утгаар нь бүрдүүлсэн, хүүхэд төрүүлсэн хүүхнүүд дур булаам байдаг аж.

Нас бие гүйцсэн эмэгтэйчүүд дур булаам харагддаг

4 Эмэгтэй хүн амьдралынхаа туршид дунджаар 1.8 кг уруулын будаг иддэг

Бүсгүй хүн нийт амьдралынхаа туршид худалдан авсан уруулын будаг болон дунджаар хэрэглэсэн байдлыг нь харьцуулбал 1.8 кг орчмыг нь идсэн байх боломжтой гэсэн тооцоолол байдаг. Энэ нь нийт 533.76 ширхэг уруулын будаг гэсэн үг юм. 

Эмэгтэй хүн амьдралынхаа туршид дунджаар 1.8 кг уруулын будаг иддэг

5 Тэд эрсдэл хүлээх дургүй

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодоход эрсдэл хүлээх дургүйг та анзаарсан байх. Энэ нь үнэндээ шинжлэх ухааны шалтгаантай. Хүний тархины шийдвэр гаргахад оролцдог хэсэг нь эмэгтэйчүүдэд илүү том байдаг. Зарим хүмүүс үүнийг эмэгтэйчүүд илүү анхаарал халамжтай байдагтай холбон тайлбарладаг. 

Тэд эрсдэл хүлээх дургүй

6 Тэдний зарим нь эрэгтэй хүнийг тарган байхад дуртай

Урт хугацаанд хүнтэй үерхэж байгаа, эсвэл гэр бүл болсон эрчүүд таргалах нь найз эмэгтэйчүүд, эхнэрүүдтэй нь холбоотой байх магадлалтай. Тэд найз залуу, нөхрөө хэт халамжилж, маш их хоол өгдөг. Мөн энэ нь зарим эмэгтэйчүүд өөрийн эрээ дур булаам бус харагдуулах гэсэн ухамсаргүй үйлдэл юм. 

Тэдний зарим нь эрэгтэй хүнийг тарган байхад дуртай

7 Тав тухаас илүү загвар

Нийгэм, олон нийт эмэгтэйчүүдийг хэдэн зууны туршид тодорхой стандарчиллаар хангаж ирсэн. Том, жижиг ямар байх нь хамаагүй бөгөөд эмэгтэйчүүд тав тухаас илүү тансаг байдал, загвар үзэмжийг чухалчлах болжээ. 

Тав тухаас илүү загвар

8 Үнэрлэх мэдрэмж нь илүү

Эмэгтэйчүүдийн үнэрлэх мэдрэмж илүү сайн хөгжсөн байдаг нь эрт дээр үед өвс ногоо түүж, гэр бүлээ тэжээдэг байсантай холбоотой. 

Үнэрлэх мэдрэмж нь илүү

9 Эмэгтэй хүний тархины эс илүү нягт холбоотой

Дунджаар эмэгтэй хүний тархи эрэгтэй хүнийхээс есөн хувиар жижиг. Гэхдээ тархи мэдрэлийн үйл ажиллагааны хувьд ямар нэг ялгаа байдаггүйн учир нь эмэгтэй хүний тархины эсүүд илүү нягт тогтолцоотой байдаг учраас тэр юм. 

Эмэгтэй хүний тархины эс илүү нягт холбоотой

10 Тэд бүгд зохион бүтээгчид

Зохион бүтээгч Мэри Андерсон (Mary Anderson) 1903 онд салхины шил арчигч бүтээжээ. Памперс, цаасан уут, ойдоггүй шил, хөлөөрөө гишгэж онгойлгодог хогийн сав, аяга таваг угаагч гэх мэт зүйлсийн патентийг эмэгтэйчүүд эзэмшдэг. 

Тэд бүгд зохион бүтээгчид

11 Өсгийтэй гутлыг эрчүүдэд зориулж бүтээсэн

1600-гаад оны үед өсгийтэй гутлыг эрчүүдийн хүч чадал, нийгмийн статусыг даган дуурайх гэж эмэгтэйчүүд өмсөх болжээ.

Өсгийтэй гутлыг эрчүүдэд зориулж бүтээсэн

12 Нүүр царай "унших"-даа гаргууд

Эмэгтэйчүүд анхнаасаа л нүүрний хувирал, дохио зангаа, дууны өнгө зэргийг уншиж мэдэхдээ гаргууд байсан. Дөрвөн хүнтэй бүлэгт хүртэл аль нэг нь удирдах чадвартай эмэгтэй байдаг.

Нүүр царай "унших"-даа гаргууд

13 Эмэгтэйчүүд минь урт наслаарай!

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн насжилт дэлхий дахинаа дунджаар 2-3 жилийн ялгаатай байдаг. Энэ нь зөвхөн эмэгтэй хүнд ч бус орангутан, шимпанзе зэрэг сармагчны төрөлд бас ижил байна. 

Эмэгтэйчүүд минь урт наслаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()