Эдгээр бүсгүйчүүд байгаагүй бол бидний амьдрал тэс өөр байх байсан

Өнөөдөр бидний та бүхэнд хүргэж буй дараах хүчирхэг бүсгүйчүүдийн зарим нэгийг нь та урд өмнө нь сонсож л байсан байх. Учир нь урлаг спорт, техник технологи, цэрэг арми, улс төр гээд бүхий л салбарт өөрийн хувь нэмрээ оруулан, өөрчлөлтийг авчирч, түүхийг бүтээлцсэн хүчирхэг эмэгтэйчүүд юм. Ингээд тэдний хийж бүтээсэн зүйлс мөн дэлхийг өөрчлөхөд тэдний хувь нэмэр хэрхэн нөлөөлсөн тухай хамтдаа сонирхоцгооё.  

Эдгээр бүсгүйчүүд байгаагүй бол бидний амьдрал тэс өөр байх байсан

1 Сюзан Б.Антони - Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч

Ялагдахыг байж боломгүй зүйл гэж итгэдэг Нью-Йорк хотын идэвхтэн  Сюзан Б.Антони (Susan B. Anthony) бол АНУ-ын түүхийг өөрчилж чадсан хүн юм. 1920 онд тус улсын Үндсэн хуульд оруулсан 19 дүгээр нэмэлт өөрчлөлт буюу 21-ээс дээш настай бүх эмэгтэй сонгууль өгөх эрхтэй болсон нь түүний ач гавьяа билээ. Сюзан Б.Антонигийн музейд байгаа мэдээллээр түүнийг 1852 онд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хуралд анх оролцсон гэж бичсэн байна.

Үүнээс хойш 54 жилийн хугацаанд "The Revolution" хэмээх номоо хэвлүүлж, гэрлэсэн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө өргөдөл, гомдол гаргаж, хэвлэлийн товчоо байгуулж, үндэсний томоохон хэвлэлүүдэд нийтлэл бичиж, илтгэл тавьж, "Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн холбоо" хүртэл байгуулжээ. 1869 онд гарсан "Эмэгтэйчүүдийн эрхийн конвенц"-ийг үндэслэж, 1872 онд Вашингтонд сонгуульд санал өгснийхөө дараа тэрээр хоригдож байсан түүхтэй. Мөн боолчлолыг халж, ажилчдын эрхийг хамгаалахад дуу хоолойгоо өргөж, эмэгтэйчүүдэд боловсрол эзэмших боломж олгох, эмч сувилагч нарыг сургалтанд хамруулах зэрэг шаардлагуудыг төр засгийн удирдлагуудад тавьж, энэ чиглэлээр тун идэвхтэй ажилладаг байжээ. 

Сюзан Б.Антони - Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч

2 Малала Юсуфзай - Охид эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцэгч

Зөв зүйлийг эхлүүлэхэд нас чухал биш аж. Үүнийг нотолж 11 настай пакистан охин талибанчуудын эсрэг тэмцэж эхэлсэн юм. Талибанчууд түүний төрсөн нутаг руу дайрч, аавынх нь үүсгэн байгуулсан охидын сургуулийг нь хүртэл түйвээн сүйтгэж байсан тул Малала Юсуфзай (Malala Yousafzai) охид эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийг хамгаалан үг хэлжээ.

2009 онд талибанчуудын дарамтанд амьдарч буй талаар "BBC" телевизэд ярилцлага өгөхдөө хуурамч нэр ашиглаж байсан ч  удалгүй түүний нэр ил болж, алан хядагчид амь насанд нь заналхийлэх болжээ. Гэсэн ч тэр тэмцсээр байлаа. 2012 онд сургуулиасаа гэр рүүгээ автобусаар явж байхад нь буутай хүн түүний толгой руу бууджээ. Комд орж, хэд хэдэн удаа мэс засал хийлгүүлсний эцэст амьд гарч чадсан тэрээр Англи улсад сурч, НҮБ-д хандан "Би бол Малала" нэртэй анхны номоо хэвлүүлж, жилийн дараа "Малала сан"-г үүсгэн байгуулжээ. 2014 онд Малала Нобелийн энх тайвны шагнал хүртсэнээр уг шагналыг хүртсэн хамгийн залуу хүн болсон билээ. 

Малала Юсуфзай - Охид эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцэгч

3 Анна Бисселл - Анхны гүйцэтгэх захирал

Түүний нөхөр 1876 онд хивс цэвэрлэгч машин зохион бүтээсэн бөгөөд АНУ-ын "Bissell" компанийг анх үүсгэн байгуулсан хүн юм. Анна Бисселл (Anna Bissell) 1889 онд компанийнхаа ерөнхий захирал болж, Америкийн хамгийн анхны CEO буюу гүйцэтгэх захирал болсон түүхтэй. Нөхөр нь нас барсны дараа тэрээр хивс цэвэрлэгчээ маш зөв маркетинг төлөвлөгөөгөөр борлуулж чадсан байна. Анна Бисселл Америк даяар явж "Bissell" брэндийн бүтээгдэхүүнээ борлуулах борлуулагчидтай гэрээ хийжээ. Аажим аажмаар брэндээ дэлхийн хэмжээнд олонд таниулж чадсан юм. Тэрээр компанийнхаа ажилчдад тэтгэвэр, нөхөн олговор олгох шийдвэр гаргасан анхны захирлуудын нэг байлаа.  

Анна Бисселл - Анхны гүйцэтгэх захирал

4 Рут Бейдер Гинзбург - Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч, шүүгч

Тэрээр АНУ-ын дээд шүүхийн хамгийн анхны шүүгч биш боловч хоёр дахь нь юм. 1993 онд энэхүү албан тушаалыг авахаасаа өмнө Колумбия мужийн тойргийн давж заалдах шатны шүүгч байсан юм. Рут Бейдер Гинзбург (Ruth Bader Ginsburg) нь АНУ-ын Иргэний эрх чөлөөний холбоогоор дамжуулан хүйсийн эрх тэгш байдал болоод эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцож байв. Тэрээр эмэгтэйчүүдэд сайн дураараа хуулийн зөвлөгөө өгч, АНУ-ын Иргэний эрх чөлөөний холбооны Эмэгтэйчүүдийн эрхийн төслийг боловсруулжээ. Мөн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгоход оролцсон анхны дээд шүүхийн гишүүн, Эмэгтэйчүүдийн нэрэмжит Үндэсний танхимын гишүүн байв. Хорт хавдрыг хоёр ч удаа давж гарсан тэрээр спортоор өөрийгөө чийрэгжүүлдэг. 

Рут Бейдер Гинзбург - Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч, шүүгч

5 Мари Кюри - Алдартай физикч

Нөхөртэйгөө хамтран ажилладаг байсан польш физикчийн судалгаа нь түүнд полони, ради гэх радио идэвхт хоёр элементийн нээлтээс гадна хоёр ч Нобелийн шагнал авчирчээ. Мари Кюри (Marie Curie)-гийн судалгааны үр дүн нь цацраг идэвхт туяаг хэрхэн анагаах ухаанд ашиглах, оношлогооны арга техник, орчин үеийн тархины эмчилгээний эх үүсвэрийг танин мэдэхэд гүн туслалцаа үзүүлсэн юм. 

Мари Кюри - Алдартай физикч

6 Эдит Вартон - Зохиолч

Америкийн зүүн эрэг орчмын язгууртан гэр бүлээс гаралтай тэрээр сургуульд сурдаггүй байсан ч богино өгүүллэг бичиж, улмаар зохиолч болсон юм. Элит Вартон (Edith Wharton) 1921 онд "The Age of Innocence" номоороо "Пулитцерийн шагнал" хүртсэн анхны эмэгтэйгээ тодорчээ. Тэрээр 1937 оны "Нью-Йорк Таймс"-д нийтлэгдсэн нэгэн нийтлэлдээ уран зохиолыг хар урлаг ба гарын авлагын нэг хэлбэр гэж үзсээр байгаад тааламжгүй хандаж байгаа тухайгаа дурдсан нь олныг энэ сэдэвт анхаарал хандуулж чадсан юм.

Элит 1899 онд анхны романаа хэвлүүлсэн бөгөөд 75 наслахдаа "The House of Mirth", "Ethan Frome" зэрэг 38 ном бичжээ. Мөн түүнийг Дэлхийн I дүгээр дайны үеэр Францад амьдарч байхдаа 600 гаруй бельги цагаач, өнчин хүүхдүүдийг орон байраар хангасныг нь үнэлэн "Хүндэт легионы загалмай"-гаар шагнаж байв. 

Эдит Вартон - Зохиолч

7 Грэйс Хоппер - Эрдэмтэн

Йелийн их сургуулийн математикийн ухааны докторын зэрэгтэй тэрээр хамгийн анхны ажиллагаат компьютер болох "Mark I, II, III" төсөл дээр ажиллажээ. Мөн Грэйс Хоппер (Grace Hopper) тооны оронд үг ашигладаг хамгийн анхны программын хэлийг зохиосон "COBOL" багийг ахалж байсан түүхтэй. Энэхүү хэлийг одоо ч бид хэрэглэдэг. 

Технологийн шагнал, Батлан хамгаалах үүрэгтний медаль, Өгөгдөл боловсруулалтын менежментийн нийгэмлэгийн компьютерийн шинжлэх ухааны шилдэг ажилтан гэх мэт олон гавьяа шагналыг тэрээр хүртжээ. 

Грэйс Хоппер - Эрдэмтэн

8 Гертруда Эдерле - Усанд сэлэгч

Сонсголын бэрхшээлтэй тэрээр Ла-Маншийн хоолойг сэлж туулсан хамгийн анхны эмэгтэй юм. Олон улсын алдарт усанд сэлэгч Гертруда  Эдерле  (Gertrude Ederle) хамгийн хүнд, урт замыг сэлж дуусгаад зогсохгүй 1911 онд дэлхийн рекорд тогтоосон байна. Зургаан  цаг тутамд чиглэлээ өөрчлөн урсдаг хүчтэй давалгаатай, 25 км үргэлжлэх хүйтэн усыг тэр 14 цаг 34 минутын хугацаанд туулжээ. 

Гертруда Эдерле - Усанд сэлэгч

9 Бетти Фриедан - Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч

Сэтгүүлч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Бетти Фриедан (Betty Friedan) эмэгтэйчүүд ерөнхий үүрэгт ажлаасаа бусад зүйлсээс ч аз жаргалыг мэдрэх боломжтой гэсэн санаа бүхий алдарт "The Feminine Mystique" номоороо феминизмийн суурийг тавихад хувь нэмэр оруулсан юм. 1966 онд Эмэгтэйчүүдийн үндэсний төвийг үүсгэн байгуулахад оролцож, хүйсийн эрх тэгш байдлын төлөөх жагсаал зохион байгуулж, Глориа Стейнэм (Gloria Steinem), Ширлие Чишолм (Shirley Chisholm) зэрэг 1960-1970 оны нийгмийн идэвхтэнүүдтэй хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийн улс төрийн зөвлөгөөнийг эхлүүлжээ. 

Бетти Фриедан - Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч

10 Хеди Ламарр- Торпедо пуужингийн эд ангийг зохион бүтээсэн жүжигчин

Хэди Ламарр (Hedy Lamarr) Холливудын алдарт жүжигчнээс гадна зохион бүтээгч нэгэн байв. Дэлхийн II дайны үеэр богино давтамжтай радио долгион зохион бүтээхэд Хэди оролцсон юм. Хожим энэ бүтээлийг нь торпедо буюу шумбагч онгоцны жижиг пуужинг угсрахад ашиглажээ. 

Түүний зохиосон бүтээлийг 1960-аад он хүртэл төдийлөн тоохгүй байсан ч хожим харилцаа холбооны чухал техник гэдгийг нь усан цэргийнхэн мэдсэн байна. Жүжигчний зохиосон бүтээлийн ачаар хожим “Bluetooth”, “CDMA”, “Wi-fi”-г санаа авч зохиосон юм.

Хеди Ламарр- Торпедо пуужингийн эд ангийг зохион бүтээсэн жүжигчин

11 Сиримаво Бандаранайке - Анхны эмэгтэй Ерөнхий сайд

Тэрээр 1960 онд Шри Ланкийн Ерөнхий сайдаар сонгогдсон нь дэлхийд эмэгтэй хүн Ерөнхий сайд болсон хамгийн анхны тохиолдол байлаа. Сиримаво  Бандаранайке (Sirimavo Bandaranaike) Энэтхэгийн далайн арлын баян гэр бүлээс гаралтай бөгөөд сайд болохоосоо өмнө улстөрчтэй гэрлэсэн аж. Харин нөхөр нь алуулсны дараа буюу 1960 оны тавдугаар сард тэрээр нөхрийнхөө үүсгэн байгуулсан намын дарга болсон юм.

Индира Ганди Энэтхэгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болохоос зургаан жилийн өмнө, Голда Мэйр Израилийн Ерөнхий сайд болохоос есөн жилийн өмнө тэрээр Ерөнхий сайд  болсон байдаг. Сиримаво улсаа бүгд найрамдах улс болгон тунхаглаж, компани, сүмийн сургуулиудыг төрийн болгож, Марксист үймээнийг дарсан юм. Мөн тэрээр ирээдүйн эмэгтэй Ерөнхийлөгч болох Чандрика Кумаратунга (Chandrika Kumaratunga)-г төрүүлжээ. 

Сиримаво Бандаранайке - Анхны эмэгтэй Ерөнхий сайд

12 Катерин Жонсон - НАСА-гийн ажилтан

Баруун Виржиниагийн уугуул Катерин Жонсон (Katherine Johnson) математикийн хичээлдээ маш сайн байсан тул 13 насандаа ахлах сургуульд орж, 19 настайдаа авч болох бүх шагналыг хүртээд төгсчээ. Мужийн зүгээс 1939 онд Баруун Виржиниагийн их сургуулийн урилгыг гуравхан өнгөт арьстан сурагчид өгсний нэг нь Катеринд оногдсон байна.

1952 онд тэрээр сансар судлалын үндэсний төвийн дан хар арьстнууд ажилладаг Баруун бүсийн компьютерийн хэсэгт ажилд орсон юм. Хэдэн жилийн турш нислэгийн судалгааны дата, онгоцны ослуудын мэдээлэл дээр бусад Африк-Америк гаралтай эмэгтэйчүүдтэй хамтран анализ хийж, улмаар сансар судлалын бүлэгт ажиллах болжээ. Тэрээр мэдээлэл судалгаан дээр зохиогчийн эрх авсан нислэгийн судалгааны хэлтсийн хамгийн анхны эмэгтэй байсан юм. 1962 онд Жон Гленн (John Glenn) тойрог замын тооцооллыг хийхээс татгалзахад Катерин өөрийн гараар тооцооллыг гаргасан байдаг. НАСА-д ажилласан 33 жилийн турш тэрээр "Project Apollo Lunar Lander", "Сансрын хөлөг", "Дэлхийн нөөцийн хиймэл дагуул" зэрэг төслүүдийн тооцооллыг хийжээ. Олон жил нийтэд танигдаагүй явсны эцэст "Hidden Figures" хэмээх ном болон үүн дээр сэдэвлэн бүтээгдсэн киног түүний амьдралаас санаа авч бүтээснээр Катерин Жонсон Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар шагнуулсан юм. 

Катерин Жонсон - НАСА-гийн ажилтан

13 Катрин Бигелов - Найруулагч

"Оскар"-аас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн хамгийн анхны эмэгтэй болтлоо Катрин Бигелов (Kathryn Bigelow) 30 гаруй жилийн турш кино бүтээжээ. 2009 онд найруулсан "The Hurt Locker" киногоороо "America Awards", "BAFTA Awards"-ын цомыг гэртээ авчирсан юм. Тэрээр анх 1982 онд "Zero Dark Thirty", "Point Break" зэрэг киногоороо алдартай Виллем Дафое (Willem Dafoe)-тэй "The Loveless" кинонд хамтран ажиллажээ. Тэрээр одоог хүртэл энэ шагналыг авсан цорын ганц эмэгтэй хэвээрээ байгаа бөгөөд түүнээс найман жилийн дараа "Lady Bird" киноны Грета Гервиг (Greta Gerwig) нэр дэвшсэн юм. Нийт 90 жилийн туршид тавхан бүсгүй л энэ номинацид нэр дэвшсэн байдаг. 

Катрин Бигелов - Найруулагч

14 Жулиет Гордон Лов - Анхны эмэгтэй скаутчидын нэг

Жулиет Гордон Лов (Juliette Gordon Low) бол эмэгтэй скаутчуудын анхдагчдын нэг юм. Багаасаа хөнгөн атлетик, уран зураг, ан амьтан, байгальд аялах сонирхолтой байсан Жулиет 1912 онд гэрлэлтээ цуцлуулснаасаа хойш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахаар зориг шулууджээ. Тухайн үедээ скаутын үүсгэн байгуулагчтай уулзаж, ихээхэн урам зориг авсан байна. Хамгийн анхны уулзалтыг янз бүрийн гарал угсаатай 18 охины хамт гэртээ зохион байгуулсан байна. Залуу байхдаа сонсголоо алдсан учраас хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг хүмүүстэй үргэлж харилцаа холбоотой байхыг эрхэмлэдэг байв. Хандив цуглуулах, холбоо харилцаа тогтоох, олон нийттэй харилцах зэрэг байдлаар тэрээр энэхүү бүлгээ дэлхийн хэмжээнд хүргэж чаджээ. 2012 онд Ерөнхийлөгч асан Барак Обама түүнийг эрх чөлөөний одонгоор шагнасан байна.

Жулиет Гордон Лов - Анхны эмэгтэй скаутчидын нэг

15 Донна Хитченс -Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч, хуульч

Эмэгтэй ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах үндэсний төвийн үүсгэн байгуулагч, Лесби нарын эрхийг хамгаалах хуулийг санаачлагч  Донна Хитченс (Donna Hitchens) эрх нь зөрчигдсөн лесби хүмүүсийн эрхийг хамгаалж, даатгалд хамрагдах, орон байраар хангагдах, ажилд орох зэрэгт өмгөөлж, шүүхэд хандаж байсан юм. 

1982 онд тэрбээр “Лесби ээжүүдийн хэргийг шүүн тамлах заавар” нэртэй лесби нарын хүүхдийн асран хамгаалах хэрэг дээр ажиллах тухай өмгөөлөгч нарт зориулсан гарын авлага хэвлүүлжээ. Мөн“The Advocate” сэтгүүлд өгүүлснээр тэрбээр АНУ-д албан ёсоор сонгогдсон анхны лесби шүүгч болжээ. Сан Франциско хотын дээд шүүхэд 20 жилий турш ажилласны эцэст “Лесби нарын эрхийг хамгаалах газар”-ын дэд тэргүүн Кейт Кенделлегийн (Kate Kendell) ижил хүйстэнтэйгээ гэрлэх хуулийн төслийг АНУ-ын дээд шүүхэд өргөн барьсан ба өдгөө дөрвөн мужид тус хууль нь хүчин төгөлдөр хэрэгжиж байна. 

Донна Хитченс -Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч, хуульч

16 Нилуфар Рахмани - Афганистаны хамгийн анхны эмэгтэй нисгэгч

2001 онд АНУ Афганистан руу дайрах үед афган эмэгтэйчүүдийн эрх чөлөө ихээхэн хаагдмал байсан юм. Тэд сургуульд сурч, боловсрох эрхгүй, гэрээсээ гарах ч боломжгүй олон зүйлээр хязгаарлагдмал орчинд амьдарч байлаа.

Гэхдээ Нилуфар Рахмани (Niloofar Rahmani) эх орныхоо хамгийн анхны эмэгтэй нисгэгч болж чаджээ. Хэдий энэ үйлдлийнх нь хариуд түүнд болон гэр бүлийнхнийх нь амь насанд заналхийлэл байнга ирдэг байсан ч тэрээр ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан юм. Ийм эр зориг гаргасныхаа хүчинд олон улсад түүний алдар нэр цуурайтах болсон аж. 2015 онд АНУ-ын Төрийн департамент түүнд олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн шагналыг хүртэл гардуулсан байна.

2018 оны эхээр Нилуфар Рахмани АНУ-д амьдрах орогнол хүсэж, тун удахгүй Америкийн нисэх хүчинд нисгэгчээр ажиллахаар болж байгаа гэнэ.

Нилуфар Рахмани - Афганистаны хамгийн анхны эмэгтэй нисгэгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()