1
Ард талын фон
Зураг дээр сайхан гарахын тулд арын фоноо сайн анзаарах хэрэгтэй. Гэхдээ заавал гоё газар зургаа авахуул гэж хэлж байгаа юм биш. Харин хаана ч байсан ардаа байгаа зүйлсийг ашиглах хэрэгтэй. Ингэхийн тулд ямар нэг өнгөлөг зүйлийг өгзөг, гуя, хөхний харалдаа байхаар бодолцож зургаа авахуулаарай.
2
Өгзөгний өнцөг
Сүүлийн үед бүсгүйчүүд өгзгөөрөө гайхуулах дуртай болсон. Хэрвээ та зураг дээр сайхан өгзөгтэй гарахыг хүсэж байвал хөлөө бага зэрэг салган, цээжээ зураг авах зүг рүүгээ үл ялиг эргүүлээрэй.
3
Ихэмсэг бай
Сайхан харагдахын тулд өөртөө итгэлтэй ихэмсэг цэх зогсох хэрэгтэй. Харин хөл юм уу гараа бага зэрэг нугалахад илүүдэхгүй.
4
Бариу өмд өмс
Бариу өмд өмссөнөөр таны нуруу, өгзөг гээд бүх зүйл хэлбэрт орж таны галбирыг өв тэгш болгоно. Гэхдээ бага зэрэг хотойж зогсох хэрэгтэй шүү.
5
Бага зэрэг гэдий
Араас тань зураг авах гэж байвал бага зэрэг гэдийх хэрэгтэй. Ингэвэл таны бэлхүүс нарийн болж харагдана.
6
Ташаагаа тэгшил
Цээжээ түхийлгэн, нуруугаараа бага зэрэг хотойх юм бол тэнцвэртэй өв тэгш биетэй мэт харагддаг.
7
Урт хөл
Хөлөө ер нь зэрэгцүүлэх гээд хэрэггүй. Харин аль болох урт болгож харагдуулах хэрэгтэй. Урт хөлтэй хүүхнүүд хэчнээн сайхан харагддаг билээ дээ.
8
Нуруугаа цэх болгох
Баруун эсвэл зүүн урд талаас зураг авах үед цээжээ урагш түхийлгэн, нуруугаа цэх болгох юм бол илүү дур булаам харагдана.
9
Гарны байрлал
Гарын байрлал маш чухал. Таны яг аль талаас зураг авах гэж байгаагаас хамааран өгзөг эсвэл гуян дээрээ гараа тавих хэрэгтэй.
10
Модель төрх
Зураг даруулах худал инээмсэглэхийн оронд аль болох уйтгарласан мэт царай гаргах хэрэгтэй. Мөн тохойгоо нугалаад аль болох урдаа гарга.
11
Гуяа гарга
Шууд утгаар нь гарга гэсэн үг биш. Зураг дээр гуяа эгц өмнөөс нь биш, аль болох хажуу талаас нь харуулахыг хичээгээрэй.