10
Хясаа
Давстай болон хагас давстай далайн усанд амьдардаг бөгөөд хясааны хальсан дотор сувд үүсдэг билээ. Хэдийгээр хясааны гол хэрэглээ нь сувд боловч доторх зөөлөн эдийг нь хоол хүнсэнд хэрэглэдэг юм байна. Үүнийг түүхийгээр нь нимбэгтэй идэхэд тохиромжтой.
9
Япон мөөг “мацутаке”
Мацутаке мөөг нь зөвхөн байгаль дээр, нарс модтой, элсэрхэг газар ургадаг бөгөөд хүлэмжинд ургуулах боломжгүй юм. 1970 оны дунд үед мацутаке мөөг эрс ховордсон аж. Ийнхүү багасах болсон шалтгаан нь мэдээж мацутаке ургах талбай багассантай холбоотой. Хагас кг мацутаке 1000 долларын үнэтэй бөгөөд зарим төрөл нь 2000 гаруй долларын үнэ хүрэх нь ч бий.
8
Хавч
Хавчны төрлийн далайн гаралтай амьтад загас агнуурын үйлдвэрлэлд жил бүр 1.8 тэрбум долларын ашиг авчирдаг. Хавч нь хадархаг, шавартай, далайн эргээс холгүй газар нүх ухаж, нэг нэгээрээ амьдардаг байна. Хүнсэнд мах, дотор эрхтэн, түрс зэргийг нь ашигладаг бөгөөд салат, крокет, шөлтэй хоол хийж болно.
7
Фуа-гра
Фуа-гра бол нугас болон галууны элэг юм. Үүнийг гаргаж авахын тулд “gravage” хэмээх аргаар шувуудыг тэжээдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, шувууг хооллохдоо тусгай үрийг зориулалтын гуурсаар шууд хоолой руу нь хийдэг аж. Энэ тохиолдолд шувууны элэг нь томорч хэд дахин их өөхтэй болдог гэнэ.
Фуа-граг түүхийгээр нь нухаш болгож, эсвэл олон төрлийн амтат хоол хийж иддэг. Энэхүү бүтээгдэхүүнийг Аргентин, Их Британи, Дани, Финланд, Герман, Люксембург, Израиль, Норвеги, Польш, Швед, Швейцарь, Чех болон АНУ-ын мужуудад "үйлдвэрлэх" хориотой.
6
Фугу загас
Эрт дээр үеэс фугу загасны махыг үхэлд хүргэх аюултай гэж үздэг байсан. Хэрвээ загасыг буруу аргаар боловсруулбал хоолны хордлого авах, цаашлаад амь насаа ч алдах магадлалтай гэнэ. Японд энэ төрлийн харамсалтай тохиолдол нэлээд бүртгэгдсэн байдаг. Жишээлбэл, буруу аргаар боловсруулсан фугу загасны чүдэнзний толгойны хэмжээтэй мах л насанд хүрсэн эр хүний амийг авахад элбэг хүрэлцэх аж.
Фугу загасаар хоол бэлтгэхийн тулд Японы тогооч нар тусгай сургалтанд хамрагдаж, сертификаттай болох ёстой. Энэхүү загас нь тетродотксин хэмээх хорт бодис ялгаруулдаг бөгөөд тогооч хоолыг хийх явцдаа энэхүү бодисыг устгах ёстой байдаг юм.
5
Шувууны үүр
Зүүн Өмнөд Азид орших саланган ураацай (Collocaliini) төрлийн шувууны үүр өндөр үнэ хүрдэг гэнэ шүү. Эдгээр шувуу өөрийн шүлсээр үүрээ засдаг бөгөөд шүлс нь агаарт маш богино хугацаанд царцдаг аж. Хятад улсад ийм шувууны үүрийг амттан хэмээн үздэгээс гадна тансаг зэрэглэлийн хүнсэнд багтдаг байна. Устай холилдсоноор саланган шувууны үүр цэлцэгнүүр мэт болдог аж. Нэг кг шувууны үүрний үнэ 2300 ам.доллар хүрдэг.
4
Вагю үүлдрийн хар үхрийн мах
Вагю үүлдрийн үхрийг Японы Хиогод л зөвхөн үржүүлдэг бөгөөд маш нарийн уламжлал, дүрэм журмыг баримтлах хэрэгтэй байдаг гэнэ. Энэ төрлийн үхэр нь бусад үүлдрийн үхрийг бодвол ханаагүй тостой махаараа алдартай. Вагю үүлдрийн үхрийн мах нь идэхэд андашгүй маш зөөлөн, сайхан амттай байдаг.
3
Цагаан трюфель (мөөг)
Трюфель гэдэг нь аскомицет овгийн газар доорх мөөгний төрлийн нэг ургамал юм. Энэхүү мөөг нь хушга мэт үнэртэй учир зарим хүнд хурц санагдах магадлалтай. Царс болон шилмүүст модны дор ургадаг энэхүү мөөг дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог аж.
2
Гүргэм (амтлагч)
Гүргэм бол дэлхийн хамгийн үнэтэй амтлагчийн нэг бөгөөд гүргэм цэцгийн дохиурыг хатааж хийдэг байна. Нэг цэцгээс ердөө л гурван ширхэг дохиур л гардаг гэнэ. Нэг кг амтлагч хийхийн тулд 200 мянган гүргэм цэцэг түүх шаардлагатай. Ихэнхдээ Араб, Испани, Европын зарим хэсэгт үүнийг амтлагч болгон хүнсэнд хэрэглэдэг бөгөөд хэт өндөр үнэтэй учир өдөр тутмын хоолны цэсэнд багтдаггүй.
1
Хилэм загасны түрс
Хилэм загасны түрс нь дэлхийн хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүний тоонд багтдаг. Нэг кг түрс 7000 долларын үнэтэй. Мөнгөлөг туяатай, хар саарал өнгийн энэхүү түрс нь хурц үнэртэй, самрын амттай юм.