1
Үеийг нь мултартал тэлж татах
XIII зууны үед Орост энэ төрлийн шийтгэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг байсан гэнэ. Хоригдлуудыг хоёр шонгийн хооронд тэлж уян, биеийг нь хоёр тийш сунгаж татдаг байсан бөгөөд ингэснээр тухайн хүний үе нь мултрах тохиолдол цөөнгүй гардаг байжээ. Хэрэгтэн өөрийн хэргийг хүлээн зөвшөөрсөн эсэхээс хамаарч хэдий хугацааны турш өлгөөтэй байх нь шийдэгддэг байсан аж. Энэ залхаан цээрлүүлэлт нь хэдэн минутаас хэдэн цагийн турш ч үргэлжилж болно.
Энэ төрлийн тамлалт Романовагийн үед нэлээд түгээмэл байсан юм. I Петр хааны үед үймээн самуун дэгдээгчид, болоод түүнд оролцогчдыг ийм арга замаар шийтгэн номхруулдаг байв. Үүнээс гадна ташуурдах нь хамгийн гол шийтгэлийн нэг байсан аж. Цөөн цохилтоор арьсыг нь хуулж чадаж байвал шилдэг ташуурчин болдог гэнэ. Хэрвээ хоригдол ухаан алдаж унасан тамлалтыг тэр дор нь зогсоодог байжээ. Учир нь тэр аль хэдийнэ өвчин мэдрэхээ больчихсон учраас тэр.
2
Өргөн саваагаар саваадах
Үзүүрийг нь хурцалсан өргөн саваагаар саваадах нь аймшигт тамлалын нэг байсан гэдэг. Энэ төрлийн тамлалтыг Оросын анхны хаан Иван Грозныйгийн үед хэрэгжүүлж эхэлжээ. Төрөл бүрийн гэмт хэрэг хийсэн хүмүүст ийм шийтгэл ногдуулж байсан бөгөөд үүнд эзнээ муу хэлсэн, хулгай хийсэн ялтнууд ч багтдаг байв.
Ийнхүү саваадахын өмнө хоригдлыг нүүрээр нь газар харуулж хэвтүүлээд, нэг хүн хүзүүн дээр нь бас нэг хүн хөл дээр нь сууж хөдөлгөөнийг нь хязгаарладаг байсан гэнэ. Ингээд ялыг гүйцэлдүүлэгчид гартаа хоёр хоёр саваа барьж, хоригдлыг хэргээ хүлээх хүртэл нуруун дээр нь цохидог байжээ. Өөр нэг шийтгэлийн арга нь хэд саваадахыг тогтоож өгдөг байсан явдал юм.
Иван Грозныйгийн үед архи хэтрүүлэн уусны дараа ч өргөн саваагаар балбуулах шийтгэл амсах магадлалтай байж. Үүнээс гадна архи уух дуртай хүмүүсийг шоргоолжны үүрэн дээр шалдан суулгаж, толгойгоор нь ус руу хийн залхаан цээрлүүлдэг байсан гэнэ.
3
Хамрын самсааг нь тайрах
Хэрэгтний хамрын самсааг тайрах шийтгэлийн талаар 1649 оны үеийн "Cathedral Code" нэртэй хуульд заасан байдаг ч Владимир хааны үеэс гаралтай гэж үздэг. Энэхүү шийтгэлийг завхайрсан хүмүүст оноодог байсан гэнэ.
Алтан ордны улсын үед Татар-Монголын шууданчдын амийг хороосон тохиолдолд мөн ийн залхаан цээрлүүлдэг байжээ.
Иван Грозын үед хааныгаа муулсан хүмүүсийг бас ингэж шийтгэдэг байсан баримт бий. Михаил Романов болон түүний хүү Алексей Михайлович нар тамхичдын эсрэг энэ аргыг хэрэглэдэг байсан аж.
I Петр хаан энэ аргаар хулгайч нараасаа салжээ. Хамгийн гол нь хүнд, хөнгөн хэрэг хийсэн хэнбугай ч ялгаагүй, энэхүү аймшигт шийтгэлийг амсах ёстой.
Харин II Екатерина хатан хааны үеэс бусдад анхааруулга болгох үүднээс хэрэгтнүүдийн хамрын самсааг тайрах шийтгэл оноодог болжээ. Тухайлбал, Пугачовын бослогод оролцогчдыг бүгдийг нь ийнхүү шийтгэсэн байна.
4
Хэл тайрах
XIII зууны дунд үед хоригдлын хэлийг тайрах шийтгэл алдартай байв. Хоригдлуудын амыг хүчээр нээж, хэлийг нь гаргаж хавчаад тасалдаг байсан гэнэ. Энэхүү шийтгэл Монголын эзэнт гүрний үеэс гаралтай юм байна. Анх удаа энэ шийтгэлийг 1257 онд Татарын эсрэг босогчдод ашиглаж байжээ.
Хэл тайрах шийтгэлийг 1670 оны үед Европт, ялангуяа Орост хэрэгтнүүдэд оноодог байсан гэх баримт бий.
5
Хумсыг нь сугалах
Түүхчдийн үзэж байгаагаар XVI зууны үед хэрэгтнийг шийтгэхдээ хумсыг нь суга татах арга хэрэглэдэг байжээ. Иван Грозный болон түүний баруун гар Малюта Скуратов нар өөрт ашигтай мэдүүлэг авахын тулд энэхүү аргыг ашигладаг байсан гэнэ.
Хожим түүхч Николай Гонца “Малюта Скуратов” хэмээх номондоо энэ талаар дурдсан бөгөөд хааны эсрэг үйл ажиллагаа явуулсан хүн бүрийн хумсыг нь сугалж шийтгэдэг байсан тухай өгүүлжээ.
6
Зүүн дээр алхах
Зүүн дээр алхах нь Петропавлоскийн үеийн хамгийн алдартай шийтгэлийн нэг юм. Евгений Анисимов “XVIII зууны үеийн шийтгэл” хэмээх номондоо үзүүртэй төмрийг газарт хатгаж, хоригдлуудыг дээр нь хөл нүцгэн зогсоож, эсвэл алхуулдаг байсан. Зугтах боломж олгохгүйн тулд хөлийг нь гинжилдэг байсан" хэмээн бичжээ.
Зүүтэй талбайг “бүжгийн талбай” ч гэж нэрлэдэг байж. Учир нь хурц үзүүртэй зүүн дээр юу ч болоогүй мэт зогсох боломжгүй байдгаас тэр гэнэ.
7
Модон морь
Петропавлоскийн үеийн бас нэгэн аймшигт шийтгэл нь модон морь гэнэ. Модон морин дээр хоригдлыг суулгаж хөлийг нь уяад дээрээс нь хүнд туухай өлгөдөг байжээ.
Заримдаа шийтгэлийг хүндрүүлж, ташуурддаг байсан аж. Энэ үед “Морин дээр суухад жолоочийг нь өөрийг нь ташуурдах болно” гэсэн үг алдартай байв.
Астрахань хотын захирагч Артемий Волынский ханхүүгийн туслахыг модон морин дээр уяж шийтгэсэн бөгөөд хөлд нь амьд нохой уясан байна. Айсан ноход хөлийг нь хазаж байсан гэнэ.
8
Мэлхийний хөл
Энэхүү аргыг Иван Грозныйгийн үед "хоёр нүүртэн"-үүдэд зориулан хэрэгжүүлж байжээ. Хэрвээ хэн нэгэн төрийн эсрэг улс төрийн холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулж буй нь мэдэгдвэл түүнд шууд шийтгэл оноож, хөл гарыг нь бяцалдаг байсан гэнэ. Ийн тамлуулсны дараа хэрэгтний гар нь яг л мэлхийн сарвуу мэт харагддаг байснаас мэлхийн хөл гэх нэршил үүсчээ.
9
“Галан” нүдүүр
Иван Грозный болон түүний туслах Малют Скуратовын санаачилсан бас нэг шийтгэл нь “галан” уур юм. Энэхүү шийтгэлийг ихэнхдээ саун, халуун усны газарт явуулдаг байжээ. Модны мөчрийг багцлан шатааж, шатаж буй чигээр нь хоригдлуудыг балбадаг байсан гэнэ. Хамгийн гол нь тэдний амь насыг хороох ёсгүй.
Гэхдээ галан шүүрээр гөвшүүлсэн хүмүүсийн арьс түлэгдэж, маш ихээр хорсон өвддөг тул өвчнөө даалгүй нас бардаг байжээ.
10
Гогцоон дээр өлгөх
Гэмт хэрэгтнүүд, хоригдлуудын хавирга эсвэл аль нэг хэсэгт цоолон гогцоо хийж, олон цагийн турш уг гогцооноос өлгөдөг байсан гэнэ.
Харин эмэгтэйчүүдийн хувьд хөхөнд нь нүх гаргаад, уяа хийж өлгөн шийтгэдэг байсан нь хамгийн аймшигтайд тооцогддог байв.
11
Амьдаар нь булах
Энэ аргыг зөвхөн нөхрийнхөө амь насыг хороосон эмэгтэйчүүдэд XVI-XVII зууны үед хэрэгжүүлж байсан учир эмэгтэйчүүдийн шийтгэл гэж нэрлэдэг.
1649 оны үед нөхрийнхөө амь насыг хороосон эсвэл хороохыг завдсан тохиолдолд тухайн эмэгтэйг толгойноос бусад биеийг нь газарт булж хоол, цай өгөхгүй, өлсөж үхэх хүртэл нь хэн нэг хүн сахидаг байжээ.