Япончууд үрчлээний эсрэг ингэж тэмцдэг

Япон эмэгтэйчүүдийн үргэлжийн залуу, сайхан төрхийн нууц юунд оршиж байна вэ? Магадгүй та энэ тухай эргэцүүлэн бодож байсан биз ээ. Үнэхээр л япон эмэгтэйчүүд наснаас үл хамааран арьс нь гэрэлтэж байдаг шүү дээ. Үүнд гоо сайхны мэс ажилбар огтхон ч хамаагүй. Харин зөв арчилгаа л чухал аж. 

Япончууд үрчлээний эсрэг ингэж тэмцдэг

Япон эмэгтэйчүүд гадаад үзэмжиндээ ихээхэн анхаардаг. Тэд хамраа тэгшлэх тусгай хэрэгсэл байнга зүүж, өдөр бүр нарны тос түрхэн, долоо хоногт дор хаяж гурван удаа нүүрэндээ маск тавьдаг. Харин саяхнаас гэрийн нөхцөлд хэрэглэж болох нэгэн арга ихэд алдаршаад буй юм. Энэ аргыг та бүхэнд танилцуулъя. 

 

1 "Шидэт" хүнсний уут

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд хүний арьсанд хэр сайн нэвчинэ, төдий чинээ илүү үйлчилгээтэй байдаг. Харамсалтай нь, ихэнх гоо сайхны бүтээгдэхүүн агаарт амархан ууршдаг. Азаар үүнээс сэргийлэх энгийн шийдлийг япон эмэгтэйчүүд олжээ. Энэ бол хүнсний уут юм. 

"Шидэт" хүнсний уут

2 Гоо сайхны ямар ч төрлийн тос хэрэглэж болно

Та маск эсвэл чийгшүүлэгч тосны алийг ч хэрэглэсэн бай энэ аргыг хэрэглэж болно. Арьс арчилгааны ямар ч бүтээгдэхүүн байж болно гэсэн үг. Үүн дээр нэмээд танд хүнсний уут байхад л хангалттай. 

Гоо сайхны ямар ч төрлийн тос хэрэглэж болно

3 Арьсанд хэрхэн нөлөөлөх вэ?

Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ нүүрэндээ түрхмэгцээ уутаа нүүрэндээ наагаарай. Мэдээж хэрэг гялгар уутанд нүд, ам, хамрын нүх гаргах хэрэгтэй. Тэгээд 20 минутын турш байлгахад болно. Энэ хугацаанд агааргүй болсон арьсны бүх нүх сүв онгойж, ууршилгүй үлдсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг бүрэн шингээж авна. 

Арьсанд хэрхэн нөлөөлөх вэ?

4 Бусадтай хуваалцахаа мартуузай

Ингээд та 30 хүрэхгүй минутын дотор арьсаа залуужуулж, үрчлээгүй болох япон бүсгүйчүүдийн аргыг мэдэж авлаа. Олж мэдсэнээ бусадтай хуувалцахаа битгий мартаарай. 

Бусадтай хуваалцахаа мартуузай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()