1
Халуун жигнэмэг
Зуны халуун улиралд халуун жигнэмэг, талх эрүүл мэндэд тийм ч тустай биш. Ихэнх хүн дөнгөж барьсан халуун талх идэх дуртай байдаг. Харин эмч нар зуны улиралд бүлээн, халуун талх идэхийг хориглосон байна. Учир нь ходоодон дотор исэл явагддаг бөгөөд их хэмжээгээр их идсэн тохиолдолд энэ нь даамжирч хожим үрэвсэл үүсгэх магадлалтай гэнэ. Үүнээс гадна бидний ходоод гурилыг маш удаан боловсруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
2
Содыг уксустай холих
Ихэнх нарийн боовны жоронд содыг уксустай холих хэрэгтэй гэж заасан байдаг бөгөөд чимх содыг уксус, нимбэгийн хүчил эсвэл буцалсан устай хольж, дараа нь гуриланд хийх заавартай байдаг. Энэ тохиолдолд гурил илүү хөвсгөр, зөөлөн болно гэсэн ойлголт бий.
Үнэн хэрэгтээ ингэснээр та содны үйлчилгээг бууруулж байгаа юм. Харин үүний оронд содыг гуриландаа хийгээд дараа нь нимбэгийн хүчил бага зэрэг нэмж гурилаа зуурах хэрэгтэй гэнэ. Хэрвээ гуриландаа хийхийн өмнө дээрхтэй хольсон бол нүүрстөрөгчийн хий аль хэдийнэ үгүй болсон учир сода үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа болино.
3
Сүүнд дэвтээсэн талх
Амттай зөөлөн котлет хийх нь бүхэлдээ урлаг. Тиймээс бидний эмээ, ээж нар хэрчим талхыг сүүнд дэвтээж татсан махандаа хийдэг байсан. Гэвч энэ бол ямар ч хэрэггүй зүйл бөгөөд үүнээс болоод котлет зөөлөрнө гэж байхгүй. Талхыг зүгээр нунтаглаад, машиндаад хийсэн ч ялгаа гарахгүй.
4
Мах гэсгээх
Махыг гэсгээхийн тулд эртхэн хөлдөөгчнөөс гаргаад үлдээсэн нь дээр гэж ихэнх хүн үздэг. Гэтэл энэ аргаар гэсгээх үед махны нян гар, хоолны сав, гамбанз зэрэгт наалдах болно. Тиймээс хөлдөөгчөөс хөргөгч рүү шилжүүлж гэсгээсэн нь хамаагүй найдвартай. Хэрвээ яаралтай гэсгээх хэрэгтэй бол хэд хэдэн давхар уутанд махаа хийж, дараа нь хүйтэн устай саванд байлгах хэрэгтэй.
5
Махыг угаах
Мэдээж хоол хийхийн өмнө махаа угаах нь төрөл бүрийн нянг хүний ходоод гэдсэнд оруулахгүй байх зорилготой байдаг. Гэвч махыг угаах явцад махан дээрх нян угаалтуур, гар дээр үлдэж хоолны хордлогод хүргэх магадлалтай. Харин махаа огт угаагаагүй тохиолдолд энэ нь эрүүл мэндэд огтхон ч муугаар нөлөөлөхгүй.
Хэрвээ та тахианы махыг заавал угаах хэрэгтэй гэж үзвэл тусгай саванд маш болгоомжтой, усаа цалгиулахгүйгээр угаагаад дараа нь усаа мөн л болгоомжтой асгаарай.
6
Хатаасан жимсийг хэрхэн угаах вэ?
Дээр үед бидний эмээ нар өөрийн гараар бэлтгэсэн хатаасан жимсээр жимсний чанамал, компот зэргийг хийдэг байсан билээ. Хатаасан жимсийг сайн угаахын тулд шүүлтүүрэнд хийж, дээрээс нь бүлээхэн ус хийхэд л хангалттай. Харин дэлгүүрээс худалдаж авсан хасарваань, чангаанз, илжгэн чих зэргийг хатаасан халуун усанд дэвтээж 30 минут болгоод усыг нь асгаад дахин нэг угаах хэрэгтэй. Учир нь дэлгүүрийн бараанд өнгийг нь хадгалах зориулалттай химийн бодис нэмсэн байдаг.
7
Хоол хийхийн өмнө сонгиноо эртнээс бэлдэж хэрчих
Хоол хийхийн өмнө эртнээс сонгиноо бэлдэж хэрчихгүй байх хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, сонгинын үнэр гэрлийн хурдаар гэрт тань шингэх болно. Хоёрдугаарт, удаан байсан сонгино илүү гашуун амттай болдог учир таны хоолны амтанд сөргөөр нөлөөлөх болов уу.
8
Шорлогонд зориулж мах дарах
Шорлогийг эрэгтэй хүний хийх ёстой ажил гэхэд болно. Шорлог хийхийн тулд бүтэн шөнийн турш махыг нь даршилдаг билээ. Гэтэл мэргэжлийн тогооч нарын хэлж байгаагаар амтат шорлог хийхийн тулд үхэр, гахайн махыг таван цаг, тахианы махыг нэг цаг даршлахад л хангалттай гэнэ. Харин загасыг ил гал дээр шарахаар шийдсэн бол түрүүлж даршлах хэрэггүй бөгөөд шарахын өмнө нимбэгийн хүчил цацахад л болно.