1
Анжелина Жоли (Angelina Jolie) болон Жонни Депп (Johnny Depp)
“The Tourist” киноны найруулагчид алдарт жүжигчин Анжелина Жоли болон Жонни Депп нарт маш их найдлага тавьж байсан юм. Авьяаслаг жүжигчид уг нь гал халуун дурлалт хосуудын дүрийг бүтээх ёстой байжээ. Хэдийгээр кино дажгүй болсон ч, жүжигчид хоорондоо таарамжгүй харилцаатай байсан гэнэ.
Эхлээд Анжелина өөрийн хамтрагчийг "хайрлахаар" тэсэн ядан хүлээж байсан боловч Деппийг дүр бүтээхийн тулд үсээ засуулахгүй байгаад ихээхэн сэтгэл дундуур байжээ. Жолигийн хувьд Депп хэтэрхий эмх замбараагүй, өөртөө арчаагүй мэт санагддаг гэнэ.
Харин Жонни Деппийн хувьд бүсгүйн хэт өөртөө итгэлтэй байдал нь огтхон ч таалагдаагүй аж. Кино зураг авалтын завсарлагааны үеэр тэр өрөөнөөсөө гарч ирдэггүй байжээ.
2
Риз Уизерспун (Reese Witherspoon) болон Винс Вон (Vince Vaughn)
“Four Christmases” киноны хайртай хосуудын дүрийг бүтээсэн Риз Уизерспун болон Винс Вон нарын харилцаа кино зураг авалтын үеэр тийм ч таатай байсангүй. Винс цагийн хуваарийн дагуу ажиллаж сураагүй учир зураг авалтаас байнга хоцорч, ажилд саад учруулж байсан юм. Тэрээр урт хугацааны турш бэлтгэл хийхийг илүүд үзэж байжээ. Харин Риз цаг маш сайн баримталдаг байсан учир өглөө эрт ирж, бэлтгэл хийх илүү цаг гаргахыг хүсэж байсан гэнэ.
3
Жулия Робертс (Julia Roberts) болон Мел Гибсон (Mel Gibson)
Алдартай хоёр жүжигчин найз нөхдийн холбоотой байсан ч Мел өөрийн харилцааг тун өвөрмөцөөр харуулдаг нэгэн байжээ. 1997 онд бүтээсэн “Conspiracy Theory” киноны зураг авалтын үеэр Мел Жулияд уутанд хийсэн үхсэн харх өгсөн байна. Бэлгийг задлаад айснаасаа болж чангаар хашгирсан Жулияг хараад түүний бах ханасан гэнэ. Жулиягийн хэлж байгаагаар Мел хэд хэдэн удаа ийм бэлэг өгсөн ажээ.
4
Женнифер Энистон (Jennifer Aniston) болон Жей Мор (Jay Mohr)
“Friends” киноны зураг авалтын хажуугаар Энистон “Picture Perfect" кинонд тоглосон байна. 1997 онд дэлгэцнээ гарсан тус киноны хоёр дахь гол дүрд жүжигчин Жей Морыг тоглуулахаар болжээ. Зураг авалтын эхний өдрөөс л жүжигчин бүсгүй өөрийн хамтрагчид дургүй байсан бөгөөд хамтран тоглоно гэдгээ мэдсэнийхээ дараа тэрээр “Хэзээ ч үгүй” хэмээн хэлж байсан удаатай гэнэ. Гэсэн ч тэд дүр бүтээсэн билээ.
Жүжигчин залуу маш их сэтгэлээр унаж байсан гэдэг шүү.
5
Жейми Дорнан (Jamie Dornan) болон Дакота Жонсон (Dakota Johnson)
“Fifty Shades of Grey” киноны шүтэн бишрэгчдэд дуулгах гонсгор мэдээ бол киноны гол дүрийн хосуудын харилцаа бодит амьдрал дээр тийм ч халуухан биш гэнэ. "Today Show" нэвтрүүлгийн ярилцлагын үеэр тэд биеэ барьсан байдалтай байжээ. Хөтлөгч наргиан болгож "Та хоёр нэг нэгнээ үзэн яддаг уу" гэж асуухад Жейми толгой дохиж, харин Дакота хариулахаас татгалзсан байна.
Киноны секс зураг авалтын талаар асуухад Дакота "Энэ бол миний ажил" гэж хариулсан бол, Жейми "Надад тааламжгүй" байсан хэмээжээ. Хэдийгээр тэд нэг нэгэндээ дургүй ч “Fifty Shades Darker”, “Fifty Shades Freed”-д дахин хамтран тоглосон гэдгийг хүн бүр мэднэ.
6
Жеймс Франко (James Franco) болон Бизи Филиппс (Busy Philipps)
“Freaks and Geeks” (1999–2000) кинонд дурлалт хосуудын дүрийг бүтээсэн жүжигчид бодит амьдрал нэг нэгэндээ тийм ч таатай ханддаггүй гэнэ. Бизи “Хамтран ажиллахад хамгийн хэцүү хүмүүсийн нэг бол Жеймс байсан” гэж хэлжээ. Нэгэн удаа Жеймс Бизиг бүр түлхэж унагасан аж. Одоогийн байдлаар жүжигчид жирийн найзууд болсон ч зураг авалтын үед нэг нэгэндээ таагүй ханддаг байсан гэнэ.
7
Ширли Маклейн (Shirley MacLaine) болон Энтони Хопкинс (Anthony Hopkins)
Хэдийгээр 84 настай жүжигчин бүсгүй Ширли кино наадмын томоохон шагнал “Оскар”-ын эзэн, өөр олон шагналтай ч Энтони түүнийг өөртэй нь хамтран ажиллаж байсан хамгийн муу жүжигчин гэж хэлсэн байна. “A Change of Seasons” (1980) киноны зураг авалтын үеэр тэд гэр бүлээс гадуурх харилцаа зохиохыг хүссэн эхнэр нөхрийн дүрийг бүтээсэн аж. Гэвч хамтран тоглогчдын хоорондын харилцаа киноны чанарт нөлөөлдөг болохын нэг баталгаа нь Хопкинс "Хамгийн муу жүжигчин" шагнал хүртсэн байна.
8
Патрик Суэйзи (Patrick Swayze) болон Женнифер Грей (Jennifer Grey)
“Dirty Dancing” кино өнгөрсөн зууны хамгийн романтик бүтээлийн нэг боловч гол дүрийн жүжигчин хосууд тун хоорондоо таарамж муутай байсан гэнэ. Суэйзи "Грей хэтэрхий хүүхэд шиг зантай. Түүнийг шүүмжлэх, шоолох үед уйлж, уурладаг байсан” гэж ярьжээ.
Ялангуяа нуурын усан доторх зураг авалт Патрикийн хувьд маш хэцүү байсан гэнэ. Учир Грейн ааш олон дахин хувирснаас зураг авалтыг олон удаа хийх шаардлага гарч байжээ. Нуурын ус хүйтэн байсан учир жижиг биетэй Грей хүртэл Патрикт хүнд санагдаж байсан аж.
Залуус “Red Dawn” кинонд мөн дурлалт хосуудын дүрийг бүтээж байсан юм. Харин энэ кинонд Патрикийн Суэйзигийн үсийг илж байгаа хэсэг маш халуухан, романтик болж чадсан гэнэ.
Гэхдээ Женниферийн ачаар амжилтанд хүрсэн гэдгээ Патрик хүлээн зөвшөөрдөг.
9
Бонус: Брэдли Купер, Кристиан Бейл нар Женнифер Лоуренсийг чаджээ
Хэдийгээр Женнифер Лоуренс (Jennifer Lawrence) хамтрагчидтайгаа таатай харилцаатай байсан ч кино зураг авалт тийм ч хялбар байгаагүй гэнэ. “American Hustle” киноны зураг авалтын үеэр Лоуренс оршуулгын газар очих ёстой болсон бөгөөд энэ нь түүнд маш аймшигтай санагджээ. Бүсгүйг айж байгааг мэдсэн Брэдли Купер болон Кристиан Бейл нар түүнийг дамшиглахаар шийдэж, Лоуренсийн овогтой чулуу захиалан, урьдчилан аваачиж тавиад, дараа нь түүнийг чулууны дэргэд авчирсан байна. Жүжигчин бүсгүй маш их сандарч, "Үүнийг санаандгүй явдал, эсвэл хувь заяаны сануулга уу гэдгийг мэдэхгүй байна" гэж хэлжээ. Хэсэг хугацааны дараа Купер, Бейл нар үүнийг наргиан байсан гэж түүнд хэлсэн аж.
Харин Лиам Хемсворт "Хэдийгээр Лоуренсийн гадаад төрх сайхан ч түүнтэй үнсэлцэх тийм ч таатай байгаагүй гэжээ. “The Hunger Games” (2012) киноны зураг авалтын өмнө тэр туна загастай эсвэл сармистай зүйл иддэг байсан гэнэ.