Жинхэнэ амьдрал дээрх баатар эмэгтэйн түүх

Олон хүн шинэ он гарахад тэр жилдээ хийхийг хүсэж буй зүйлсээ бичиж өөртөө зорилго тавьдаг. Илүү сайн хүн болж, багахан ч гэсэн ахиц дэвшил гаргахын тулд шүү дээ. Харин 2018 оны эхэнд Жессика Моррис (Jessica Morris) гэх 30 настай эмэгтэй хэн нэгний амийг аврах болно гэж өөртөө амлажээ. Олон хүн зүгээр л хий хоосноор өөртөө амлаж, ихэнх нь мартдаг шүү дээ. Гэвч үүнийг Жессика жинхэнээсээ биелүүлсэн байна. 

Жинхэнэ амьдрал дээрх баатар эмэгтэйн түүх

АНУ-ын Калифорни мужид амьдардаг Жессика нэгэн өдөр нийгмийн сүлжээнд бөөрний дутагдлаар шаналж буй Дэвид Начэрэ (David Nachere)- гийн талаар уншсан байна. Дэвид хамгийн хүнд шатандаа орсон байсан тул яаралтай бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх хэрэгтэй байжээ. Тэрээр гурван сартай байхаасаа л уг өвчнөөр өвдөж 30 жил амьдрахдаа 27 удаа хагалгаанд орж байсан гэнэ. 

Жессика түүний талаар судлан уулзах санал тавьсан аж. Дэвид энэ талаар сонсоод анх чихэндээ ч итгээгүй гэнэ. Учир нь "Ийм залуухан үзэсгэлэнтэй бүсгүй юу боллоо гэж огт танихгүй хүнд бөөрөө өгөх вэ дээ?" хэмээн эргэлзэж байсан ажээ. 

Гэвч тэд анх уулзсан өдрөөсөө хоёр сарын дараа хагалгаанд оржээ. 

"Хийнэ гэж хэлэхэд амархан. Харин яг хийдэг хүн ховор. Би Дэвидтэй уулзахдаа илэн далангүй байсан. Тэр намайг яг галзуу гэж бодсон байх. Дэвид үл итгэсэн байдалтай байсан ч мэдээж хэт эрт баярлахыг хүсээгүйг нь би ойлгож байсан. Эмнэлэгт түүний сайхан талыг би олж харсан. Тэр үнэхээр гайхалтай хүн. Түүнд тусалж чадсандаа маш их баяртай байна. Дэвид одоо надад яг л төрсөн ах шиг минь санагддаг болсон. Эсвэл ихрийн өрөөсөн шиг ч гэж хэлж болно. Одоо тэр манай гэр бүлийн гишүүн, харин би тэдний гэр бүлийн гишүүн болжээ. Хэн нэгний баатар болохоос илүү гайхамшигтай зүйл хаа ч байхгүй" хэмээн Жессика хэлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()