1
Заавал нарны тос түрх
Эрчүүдийн тэн хагас нь, эмэгтэйчүүдийн гуравны нэг нь огт нарны тос хэрэглэдэггүй гэсэн судалгаа гарчээ. Магадгүй энэ шалтгаанаас үүдэн эрчүүд арьсны ховор төрлийн хорт хавдраар өвчлөх магадлал эмэгтэйчүүдээс хоёр дахин өндөр байдаг гэнэ.
Нартай өдөр заавал нарны тос түрхэх ёстой. Мөн нойтон алчуур зэргийг мөр, хүзүү, нуруун дээрээ тохож арьсаа хамгаалаарай.
2
Хоолны хордлогоос сэргийл
Халуун дулааны улиралд хоол хүнс амархан мууддаг. Жишээ нь халуун өдөр шорлог хийж байх үед нян хурдан үрждэг. Хөдөө гадаа явахдаа ариун цэврийг сайн сахиж чаддаггүй. Угаагаагүй гараараа хоолоо барьж идэж, дараа нь цэвэрлээгүй аягандаа цай уух тохиолдол бий. Майонезтой, сэрүүн орчинд хадгалах зориулалттай хоол унд аль болох идэхгүй байж, гараа сайн угаагаарай.
3
Хувийн ариун цэвэр сайн сахь
Халдварт өвчин дундаас стафилококк буюу бөмбөлөг хэлбэртэй бактерийн төрөл нь зуны улиралд илүү түгээмэл тохиолддог. Үүнээс сэргийлэх арга нь хувийн ариун цэвэр сайн сахих явдал юм. Жишээ нь бассейнд хөл нүцгэн битгий яв. Хувцсаа тогтмол угааж цэвэрлэ. Хэрвээ стафилококк туссан бол эмчид үзүүлж, антибиотик уухыг зөвлөе.
4
Зөгий шумуулнаас хол байя гэвэл үнэртэй ус бүү түрх
Зөгий, шумуул гэх мэт хатгадаг шавьжны анхааралд өртөхийг хүсэхгүй байвал үнэртэй ус түрхэж, хурц үнэртэй шампуниар үсээ угаах хэрэггүй. Хэрвээ зөгийд хатгуулсан бол мөсөөр жин тавьж дараа нь өвчин намдаах тос түрхэж болно.
5
Бясаанаас хурдан сал
Бясаа үнэхээр балиар амьтан. Тэд модон эдлэлд үүрлэдэг тул хаана ч байж болно. Тухайлбал, онгоц, галт тэрэг, кино театр, кафе бүр гэрт ч байх боломжтой. Мөн бясаанд хазуулбал арьс маш их загатнаж, хожим харшилтай ч болж мэднэ. Бясаанаас нэн даруй салах арга хэмжээ авахгүй бол гэрт удаан хугацаагаар үүрлэх боломжтой.
Бясаанаас салахын тулд аль болох модон эдлэлд бүү ойрт. Хэрвээ модон эдлэлтэй бол тоос сорогчоор булан тохойг нь сайн соруулж, долоо хоног бүр цэвэрлэхийг зөвлөе.
6
Зуны ханиад хүрэхгүйн тулд дархлаагаа дэмж
Өвлийн улиралд ханиад томуу нь риновирусийн гаралтай байдаг бол халуун дулааны ханиад энтеровирусаар тархдаг юм. Хоёулангийнх нь өвчний шинж тэмдэг төстэй боловч өвлөөс илүү зун ханиад хүрэх үнэхээр таагүй билээ. Зуны улиралд дутуу нойртой явж ядрах үед дархлааны систем эрс мууддаг. Тиймээс сайн амарч, унтаж байх хэрэгтэй шүү.