Бидний буруу гэж бодож явсан зуршлууд "зөв" болохыг эрдэмтэд баталжээ

2018-07-26, 11:48
8,367

Та өөрийн зарим нэг хорт зуршлаас салах гэж оролддог л биз дээ. Энэ нь маш сайн хэрэг. Гэхдээ бидний буруу зуршил гэж оношилдог зарим үйлдлийг эрдэмтэд амьдралд хэрэгтэй болохыг нь олж тогтоожээ. Дараах зуршлуудын аль нь танд байдаг вэ?

Бидний буруу гэж бодож явсан зуршлууд "зөв" болохыг эрдэмтэд баталжээ

1 Бид бодохдоо: Өдөр болгон гэрээ цэвэрлэх хэрэгтэй

Гэвч: Өдөр бүр эсвэл тогтмол гэрээ цэвэрлэх нь олон талаар сөрөг үр дагавартай гэнэ шүү. Нэгдүгээрт, эрдэмтэд янз бүрийн цэвэрлэгээний бодис ашиглан гэрээ тогтмол цэвэрлэдэг хүмүүс астма тусах магадлал өндөр байдаг гэлээ. Мөн ийм хүмүүсийн уушги амархан мууддаг аж.

Хоёрдугаарт, цэвэрлэгээ хийх үед тоос, шороо бидний дархлааны системд сөргөөр нөлөөлдөг юм. Алчуураар тоосоо арчихад л нян уушгинд орж, хожим харшил үүсгэдэг. Тиймээс өдөр тутамд аяга тавгаа угаагаад, долоо хоногт нэг л удаа гэрээ сайн цэвэрлэж, хогоо асгаарай. Хааяа ч гэсэн залхуурахад гэмгүй байдаг бололтой.

Бид бодохдоо: Өдөр болгон гэрээ цэвэрлэх хэрэгтэй

2 Бид бодохдоо: Үсээ өдөр бүр угаах ёстой

Гэвч: Эрдэмтдийн хэлж байгаагаар хүн өдөр бүр үс, толгойгоо угаах шаардлагагүй. Үс хэр хурдан хагтаж, хиртэх эсэх нь олон зүйлээс шалтгаалдаг юм. Өтгөн, бүдүүн ширхэгтэй байх тусам үсийг өнжиж угаах хэрэгтэй гэнэ.

Мэдээж хиртэй, тослогтсон үс муухай харагддаг. Хэрвээ хэвийн эсвэл хуурай үстэй бол өнжиж угаахыг зөвлөе. Үсээ тогтмол угааж байвал үсний ширхэг бат бөх, бүдүүн, угаасны дараа гялалзсан болдог гэнэ.

Бид бодохдоо: Үсээ өдөр бүр угаах ёстой

3 Бид бодохдоо: Хов ярих нь буруу

Гэвч: Найзуудтайгаа элдвийг ярьж суух хэчнээн кайфтай гээч. Эрдэмтэд хов жив ярих нь стресс тайлж өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлдэг болохыг баталжээ. Тиймээс хов базах нь хэрэгтэй байдаг гэнэ. Гэхдээ аль болох эерэг зүйлийн талаар найз нөхөдтэйгөө ярилцаж, бодлоо хуваалцах нь өөрийгөө сайн хүн болж боловсруулахад нөлөөлдөг. Харин бусдын талаар сөрөг зүйл яривал бусдын алдаанаас суралцаж, бодлогогүй үйлдэл хийхгүй, дараагийн удаа тэдэн шиг байдалд орохгүй байхаас сэргийлдэг гэнэ.

Хов жив ярьдаг хүмүүс сэтгэл хангалуун, сайхан мэдрэмж авахын тулд л хэл амаа билүүддэг. Янз бүрийн мэдээллээ найз нөхөдтэйгөө солилцох нь стресс тайлдаг гэдгийг санаарай.

Бид бодохдоо: Хов ярих нь буруу

4 Бид бодохдоо: Амралтын өдөр их унтлаа гээд алдсан нойроо нөхөхгүй

Гэвч: Ажлын өдөр хоногууд дууссаны дараа амралтын өдрийг орондоо хэвтэж өнгөрүүлэх дуртай л биз дээ? Амралтын өдрүүдээр хангалттай бүтэн нойртой унтах нь өмнөх өдрүүдийн нойрыг нөхөж ядаргаа тайлдаг.

Хоногт тавхан цаг унтсанаар хүний нас 65 хувиар богиносдог гэдгийг Шведийн нэгэн эрдэмтэн тогтоожээ. Тиймээс ядаж амралтын хоёр өдөр ч болтугай нойроо сайн авахыг бодоорой. 

Бид бодохдоо: Амралтын өдөр их унтлаа гээд алдсан нойроо нөхөхгүй

5 Бид бодохдоо: Гэдэсний таталт хийх нь биед сайн

Гэвч: Бие бялдаржуулах төв, биеийн тамирын хичээл дээр гэдэсний таталт хийж байсан л биз дээ? Харвардын их сургуулийн эрдэмтэд гэдэсний таталт хийхэд сээр нуруунд даралт өгч, ядраадаг болохыг нотолсон гэнэ.

Гэдэсний булчинтай байх сайхан ч хүний биеийн тулгуур эрхтэн болох сээр нуруу эрүүл байх нь түүнээс чухал юм шүү. Хэчнээн сайхан гэдэстэй байлаа гээд нуруу нь өвддөг болчихвол ямар хэрэг байх вэ.

Бид бодохдоо: Гэдэсний таталт хийх нь биед сайн

6 Бид бодохдоо: Хосууд заавал хамт кино үзэх албагүй

Гэвч: Олон цагаар олон ангит кино үзсэндээ өөрийгөө битгий зэмлээрэй. Гэхдээ ганцаараа биш, хайртай хүнтэйгээ хамтдаа сууж үзэхийг эрдэмтэд зөвлөж байна. Ингэснээр хосууд хоорондын харилцаагаа илүү бат бөх, тогтвортой болгодог гэдгийг тэд хэлж байна.

Бид бодохдоо: Хосууд заавал хамт кино үзэх албагүй

7 Бид бодохдоо: Нойрны эм уухгүй бол сайн

Гэвч: Шөнө нойргүйдэх үе бишгүй л байдаг. Ийм асуудалтай хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Гэхдээ орондоо ингэж хөрвөөж хэвтдэг цаг ард өнгөрчээ. Тэр дор нь унтуулах үйлчилгээтэй нойрны эм зөндөө гарсан. Эмчийн бичиж өгсөн эмийг уух нь хүний биед эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг эрдэмтэд хэлж байна.

Харин судлаачид зөвхөн эмчийн заавраар л эм авахыг сануулж байгаа. Эмчээс авсан жор илүү баталгаатай. Нойр сайн авахын зэрэгцээ биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй байх болно.

Бид бодохдоо: Нойрны эм уухгүй бол сайн

8 Бид бодохдоо: Санасан бодсоноо шууд илэрхийлэхгүй байх

Гэвч: Санасан бодсоноо шууд илэрхийлдэг хүмүүс илүү эрүүл байдаг. Бие биетэйгээ илэн далангүй харьцдаг хосууд илүү жаргалтай байдаг гэнэ.  Асуудлаа шууд тэр дор нь шийдэж, деппресст автахгүйн тулд таалагдахгүй, болохгүй байгаа зүйлээ шууд л хэлэх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөлөө.  

Хэрвээ асуудал гаргахаас зайлсхийн, болохгүй байгаа зүйлийн талаар дотроо бодоод л яваад байвал депресст ороход амархан. Ямарваа асуудлын талаар ярихгүй, зайлсхийлээ гээд тэр нь алга болчихно гэсэн үг биш. Эсрэгээрээ энэ нь хоёр хүний харилцаанд сэв суулгадаг.                     

Тиймээс нөгөө хүнээ гомдоочихно гэж эмээлгүй таалагдахгүй, санаа зовоож байгаа зүйлээ шууд л хэлж байгаарай.  

Бид бодохдоо: Санасан бодсоноо шууд илэрхийлэхгүй байх

9 Бид бодохдоо: Сандлаа ганхуулж суух нь буруу

Гэвч: Хэрвээ хэн нэгэн таныг сандал яйжийлгаж суулаа хэмээн загнаж байвал тэдэнд та хэлэх үгтэй болох нь. Энэ нь эрүүл мэндэд сайн гэдгийг эрдэмтэд баталсан юм байна. 

Бид бодохдоо: Сандлаа ганхуулж суух нь буруу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()