1
Шумбагчид
Хальтхан харахад энэхүү зургаас тийм ч хачирхалтай зүйл ажиглагдахгүй. Хоёр шумбагч л байгаа мэт харагдана. Үнэн хэрэгтээ шумбагчдын цаана, далайн ёроолд хүн амины хэргийн хохирогч үхсэн хэвтэж байгаа юм.
2
Аалзны тор
Аалзанд дуртай хүн гэж бараг л үгүй. Харин энэ мод айдас төрүүлэхээр байгаа биз. 2010 оны үер болж Пакистаны Синдх муж орчмын дүүрэг ихэнх нь усанд автсан юм. Газар дээр амьдрах боломжгүй болсон аалзнууд ийнхүү мод руу дүрвэж, өдгөө тэндээ үүрд үлдсэн байна. Тэд модон дээр өндөглөж, үүр зассан аж. Хэрвээ та аалзнаас айдаг бол Пакистаны Синдхийг зорих хэрэггүй.
3
Бяцхан жаалууд
Ихэнх хүн аймшгийн киноны гол баатрууд болох Жейсон эсвэл Майкл Майерс, хамгийн аймшигтай гэгддэг Фредди Крюгерийг мэдэх биз. Харин энэхүү гэрэл зураг дээрх гурван хүүхдийн цаана байгаа эрхмийг сайн ажиглаарай. Зэвүүнээр жуумалзаж буй тэр залуу Фредди Крюгертэй маш адилхан харагдана.
4
Төсөөллийн найз
Энэхүү зургийг төсөөллийн найзтай нэгэн бяцхан охин зуржээ. Зураг дээр тэрээр “Энэ бол Лиза. Тэр миний найз. Миний эцэг эх түүнийг хардаггүй учир тэр бол миний төсөөллийн найз юм. Лиза маш сайн найз” хэмээн бичжээ. Гэхдээ Лизагийн зургийг харахад түүнийг тийм ч сайн найз гэж хэлэх боломжгүй юм. Лизагийн ам, гар, нүд, цээж нь цустай байгаа харагдана.
5
Толгойгоо яачихсан юм бол?
Энэхүү зургийг хараад та юу ч ойлгохгүй. Автомат тоглоомын урд зогсож буй эмэгтэйн толгой ер бусын хачин байдалтай арагш унжсан байгаа биз. Зарим хүн галзуу, сэтгэцийн өвчтэй эмэгтэйн зургийг авсан гэж үзэж байгаа гэнэ. Гэхдээ энгийн хүн яг ийм байдлаар хүзүүгээ гэмтээхгүйгээр толгойгоо гэдийлгэж чадах нь юу л бол.
6
Гэр бүлийн хөрөг
Гэр бүлийн зураг дээр хүмүүс ихэвчлэн инээмсэглэдэг. Харамсалтай нь заримдаа нөхцөл байдал эсрэгээрээ эргэдэг байна. Гэрэл зурагчин камерын товчийг дарах агшинд таазны голд байсан хаалтнаас цогцос унасан юм. Эдгээр хүмүүс ямар их айсан болохыг төсөөлөхөд ч бэрх.
7
Хурим
Хүний амьдралд маш олон дурсгалт мөчүүд байдаг хэдий ч хамгийн сайхан нь хуримын ёслол байдаг билээ. Харин энэхүү зургаас харахад хурим үргэлж сайхан болж өнгөрдөггүй болохыг мэдэж болно. Хосуудыг бөгжөө солилцож байх хооронд хажуугийнх нь байшингийн тагтан дээр хачирхалтай хувцасласан, ямар нэгэн шашны бүлгэмийн гишүүд байх гэмээр хүмүүс зогсож байсан юм. Тэд өөрсдийг нь огт анзаараагүй хосуудыг ажиглан зогсож байлаа.
8
Арьсан бээлий
Олон сонирхолтой цуглуулга байдаг ч эдгээр цуглуулгын хамгийн аймшигтай нь хүний арьсаар хийсэн бээлий юм. Цуврал алуурчин Эд Гин энэхүү бээлийг хүний арьсаар хийсэн байна. Хамгийн аймшигтай нь бээлийн дээр хүний арьсны хээ харагдаж байгааг анзаарав уу.
9
Үхлийн камер
Тун удахгүй үхнэ гэдгээ мэдэх хамгийн аймшигтай байх. Еврейчүүдийн хорих лагер Аушвицуудын хохирогчдод ийм бодол байнга төрдөг байсан байх. Таны харж буй ханатай өрөөнд хоригдлуудыг бөөнд нь оруулахад тэд юу ч мэдээгүй байсан юм. Үнэн хэрэгтээ энэ бол хийн камер бөгөөд камер руу нэгэнт орсон тохиолдолд буцах замгүй байжээ. Зураг дээрх ханан дээр хохирогчдын хумсны хээ харагдаж байна.
10
Галзуурсан цэрэг
Энэ бол дайны талбар дээр буй цэргийн гэрэл зураг юм. Хальтхан харахад тэр зүгээр л инээж буй мэт боловч, түүний нүдний гялбаа болон инээд нь нэг л жихүүдэс хүргэм. Цэрэг үнэхээр галзуурсан аж.
11
Гал
Үхэлтэйгээ нүүр тулах ямар аймшигтай болохыг хүн бүр мэдэхгүй. Харамсалтай нь зарим хүн үүнтэй эвлэрэхээс өөр арга байдаггүй аж. Энэхүү зураг дээр шатаж буй турбинаас гадна үхлээ хүлээж буй хоёр хүн харагдана. Амьд гарах арга байхгүй учир тэд хоёулаа нас баржээ.
12
Үхлийн өмнөх сүүлчийн дүр
Зураг дээр ямар нэгэн зүйл буруу эргэж байгааг шууд хараад л ойлгож болно. Бүсгүй зураг авахуулахаас айж, өөр рүү нь ойртохыг ч хүсэхгүй байгаа мэт харагдана. Гэрэл зургийг цуврал алуурчин Роберт Бен Роудс авсан бөгөөд тэрээр 14 настай Режина Кей Уолтерсийг хулгайлж, амийг нь хороосон байна. Эхлээд Роберт охины үсийг богиносгож, дараа нь хар даашинз болон өсгийтэй гутал өмсөхийг шаарджээ. 1989-1990 оны Роберт 50 эмэгтэйг хүчиндэж, амь насыг нь хороосон ч, түүний гурван аллагыг л батлах баримт бий. Нэг нь энэ юм.
13
Сүнстэй байшин
Шатны цаана байгаа бяцхан хүү гэрэл зурагт багтсан ч маш бүдэг харагдана. Хамгийн аймшигтай нь энэхүү зургийг Амитвиллийн алдарт сүнстэй байшинд дарсан юм. Зураг авах үед байшинд ямар ч хүүхэд байгаагүй бөгөөд гэрэл зурагчин шатны цаана хэнийг ч хараагүй гэнэ. Хэдийгээр зургийг хуурамч гэж үзэж байгаа ч зураг авсан байдлыг харахад жинхэнэ гэж бодмоор байгаа биз дээ.
14
Эмнэлэгт
Энэхүү аймшигт гэрэл зураг эмнэлгийн хяналтын камер өвчтөнийг нас барахын өмнөхөн бичигджээ. Харин өвчтөний дээр нэгэн хар үл мэдэгдэх биет харагддаг юм. Эмнэлгийн ажилтнуудын хэн ч түүнтэй ойролцоо зүйл олж хараагүй гэнэ. Гэрэл зургийн камер нь хүний нүдэнд үл харагдах биетийг хальснаа буулгаж чаддаг. Ийм зураг харахад сүнс байдаггүй гэдэгт итгэхэд бэрх.