Эртний хүмүүс ариун цэврээ хэрхэн сахидаг байсан тухай түүхэн баримтууд

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг оо, саван, шампунь зэрэг ариун цэврийн хэрэгслүүд эрт цагт байгаагүй нь ойлгомжтой. Тэгвэл бидний өвөг дээдэс хэрхэн хувийн ариун цэвэртээ анхаарал хандуулж байсан бол гэж та бодож байсан уу? Энэ талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Эртний хүмүүс ариун цэврээ хэрхэн сахидаг байсан тухай түүхэн баримтууд

1 Хамгийн бохир хүмүүс нь аскетууд

Эрт дээр үед хүмүүс усанд ордоггүй, арчаа муутай байгаагүй аж. Тухайн үед ялангуяа Европт мод хагалж түлэх хориотой байсан учир мод худалдаж авах боломжгүй ядуу хүмүүс л өвлийн цагт усанд орж чаддаггүй байжээ. Учир нь тэдэнд ус халаах өөр ямар нэгэн арга байгаагүй юм. Гэхдээ тэд зуны цагт хүссэнээрээ хангалттай усанд ордог байсан гэнэ.

Хамгийн бохир хүмүүс бол аскетууд байсан бөгөөд хувцсаа солихгүй, усанд орохгүй байснаар тэд буян хуримтлуулж, диваажинд очих замаа нээнэ хэмээн үздэг байсан гэнэ. Тэд өөрсдийгөө аскетууд гэдэг байжээ. 

Хамгийн бохир хүмүүс нь аскетууд

2 Гранадыг эзлэхээс нааш цамцаа солихгүй

Домгоос харахад Кастилийн гүнж Изабелла Гранадыг эзлэхээс нааш цамцаа солихгүй гэсэн тангараг өргөж байсан гэнэ. Орчин үеийн хүмүүст энэ нь хачирхалтай санагдаж болох ч Изабелла усанд орох дургүй байсан учир шалтаг хайж ийн хэлсэн байж болох юм.

Мэдээж ХХ зуунаас өмнө хүмүүс одоогийнх шиг усанд орох боломж байгаагүй ч ариун цэвэр сахиж, хааяа нэг усанд ордог байжээ. Алдарт үзэсгэлэнт бүсгүй Диана де Пуатье  хүйтэн усанд орж олныг гайхашруулдаг байсан гэнэ.

Гранадыг эзлэхээс нааш цамцаа солихгүй

3 Хирээ арилгаснаар өвчин тусна гэж үздэг байжээ

Сонирхолтой нь гэгээнтэн болон эмч нар усанд орохын эсрэг байжээ. Тухайн үед эмч нар хир буртгийг арилгаснаар арьсны нүх сүв нээгдэж, төрөл бүрийн нян биед хуримтлагдах магадлалтай гэж үзсэн аж. Гэхдээ энэ дүрмийг хүмүүс төдийлөн сахидаггүй байсан гэнэ. Учир нь энэ үед цэвэрхэн цагаан арьс моодонд орж байсан бөгөөд ваннд усанд орохоор арьс илүү цагаан болдог байжээ. Харин усанд ордоггүй хүмүүс спиртийн найрлагатай биеийн тос болон үнэртэй усаар биеэ арчдаг байсан гэнэ.

Хирээ арилгаснаар өвчин тусна гэж үздэг байжээ

4 Хөлсний үнэрээс салах арга хайсан нь

Халуухан биетэй залуусын хөлсний үнэр тухайн үедээ ихээхэн таатай байсан гэдэгт ч хүмүүс хөлсний үнэрт нийтээрээ дургүй байсан юм. Учир нь  хөлс хувцасны материалыг "идэж", биеийг таагүй үнэртэй болгодог байжээ. Гэхдээ тэр үед хувцсаа үргэлж солих боломж байгаагүй тул залуус хөлснөөсөө хурдан салах арга хайж эхэлсэн байна.

Хөлснөөс салах арга нь суга, хөхний завсар болон доод хэсэг, мөн хөлийн улыг нимбэгний хүчил, борын хүчлийн уусмал, формалинаар арчдаг байсан юм. Ийн арчсан тохиолдолд суга хөлөрдөггүй ч биеийн санаанд оромгүй хэсгүүдээр хөлс тогтдог байсан гэнэ. Эмэгтэйчүүдийн хувьд ихэнхдээ хөхний хавьцаа хөлөрдөг байжээ. Энэ нь эрчүүдэд маш их таалагдаж, тэд үүнийг сувд болон өглөөний шүүдэртэй харьцуулан ном зохиолд бичдэг байсан аж.

Хөлсний үнэрээс салах арга хайсан нь

5 Хөлсний толбо болгохгүйн тулд хувцасныхаа суганд даавуу оёдог байв

Баян эмэгтэйчүүд чийг сайн шингээдэг даавуугаар хийсэн хувцсыг илүүд үздэг байжээ. Халуун өдөр цамцаа хэд хэдэн удаа солихыг эрмэлздэг. Тиймээс хөлс үнэртүүлэхгүйн тулд аль болохоор ойр ойрхон хувцсаа солих хэрэгтэй байсан гэнэ. Мөн ажилчид, боолуудыг төрөлхийн өмхий үнэртэй хэмээн тэд ойлгодог байсан аж. XIX зууны үед ажилчдыг шилтгээнээсээ тусдаа байрлуулдаг байжээ.

XIX-XX зууны үед хувцасны суган дээр хөлсний толбо үлдээхгүйн тулд тусгай шингээгч даавууг дотор нь оёдог байсан бөгөөд угаахын тулд дахин  ханзалж авдаг байв.

Эрт цагт бүсгүйчүүд хөхөө ил гарган хувцаслаж, хөлөрсөн хэсгээ харуулдаг байжээ. Чезаре Деттигийн зураг

Хөлсний толбо болгохгүйн тулд хувцасныхаа суганд даавуу оёдог байв

6 Хувцсаа цэвэрхэн байлгах шилдэг арга

XX зууны дунд үе хүртэл хувцсаа өдөр бүр, эсвэл ойр ойрхон угаах боломжгүй байсан гэдэг. Тиймээс хувцсаа илүү цэвэр байлгахын тулд маш олон арга ашиглаж ирсэн. Шөнө бүр салхинд өлгөж, толбыг тэр дор нь арилгадаг байжээ. Үүнээс гадна угаасан хувцсаа заавал индүүддэг байсан аж. Энэ тохиолдолд хувцас илүү нягтралтай болж, хир бага шингээдэг юм. Хувцасны зах, ханцуйг тусад нь угаадаг төдийгүй боломжтой бол салдаг зах, ханцуйтай цамц хийдэг байжээ.

Гутлын дотор талыг тогтмол цэвэрлэн, гаа, нимбэгний хальс, хатаасан цай гэх мэт үнэртэй ургамлуудыг хийдэг байсан гэнэ. Мөн дотор талаас нь  марганц, устөрөгчийн хэт ислээр арчина. 

Хэдий чинээ их дотуур хувцастай байна, төдий чинээ цэвэрч хүний тоонд багтдаг байсан аж. Фриц Цубер-Бюлерын зураг

Хувцсаа цэвэрхэн байлгах шилдэг арга

7 Бүсгүйчүүд сардаа нэг удаа үсээ угаадаг

Эмэгтэйчүүд маш урт үстэй байсан бөгөөд угаасны дараа галын дэргэд хатаах нь аюултай, бас тийм ч амар ажил биш тул сардаа нэг удаа л толгойдоо ус хүргэж, цэвэрлэдэг байжээ.  Харин угаахын оронд үсээ тоос шорооноос хамгаалахыг эрмэлздэг байсан аж. Оройдоо үсээ самнаж, угаас нь үзүүр хүртэл тос нялж тараадаг байсан гэнэ.

Эмэгтэйчүүд урт удаан хугацааны турш хиртэй хувцастай явж байсан үе бий. Бүсгүйчүүдийн үсний засалт маш үнэтэй байсан учир задлахад тийм ч хялбар байсангүй. Үүнээс гадна үсийг хэлбэржүүлэхийн тулд төрөл бүрийн бодис, тос ашигладаг байсан тул үргэлж цэвэр үстэй явах боломжгүй байжээ. Гэхдээ өнгөрсөн зуунд амьдарч байсан бүх бүсгүй хиртэй үстэй байсан гэвэл үгүй.

 Гэрийн үйлчлэгч нар ихэнхдээ гэр орон цэвэрлэж, хувцас угаадаг байсан. Генри Морландын зураг

Бүсгүйчүүд сардаа нэг удаа үсээ угаадаг

8 Бөөс том асуудал байв

XX зууны эхэн үе хүртэл бөөс гээч зүйл хүн төрөлхтний асуудал болсоор ирсэн. Тиймээс бөөснөөс салахын тулд үс болон толгойны арьсыг тусгай уусмалаар арчиж байсан юм. Энэ нь толгойны тослогийг багасгадаг байжээ.

Өнгөрсөн зуунд амны ариун цэвэрт ч гэсэн анхаарал хандуулдаг байжээ. Эртнээсээ хүн төрөлхтөн навч, давирхай зэргийг ашиглаж шүдээ цэвэрлэдэг байсан гэнэ. Үүнээс гадна амаа үнэртэй ургамлаар зайлж, нимбэгний хальс зэргийг зажилдаг байжээ. Гэхдээ шүдэндээ анхаарал тавихад хүн төрөлхтөнд хэдий хэмжээний цаг зав, боломж байсан бол?

Бөөс том асуудал байв

9 Залуу харагдахын тулд шүдээ цайруулдаг байжээ

XX зууны үед шүдний ариун цэврийг хүн бүр сахиж чаддаггүй байсан бөгөөд энэ нь шүдэнд тийм ч тустай байсангүй.

Цай, кофеноос болж шарласан шүдтэй байх нь XX зууны хоёрдугаар хагас хүртэл энгийн үзэгдэл байв. Залуухан харагдахын тулд л хүмүүс шүдээ цайруулж байсан гэнэ. Нунтаг нүүрс, шаазан зэргийг ашиглан шүдээ цайруулдаг энэхүү арга нь хэдийгээр үр дүнтэй байсан ч буйлыг гэмтээх аюултай аж.

Залуу харагдахын тулд шүдээ цайруулдаг байжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()