1
Өөх тостой мах, утсан зүйл
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөхтэй мах, утсан зүйлээс татгалзах нь зүйтэй. Энэ үед элэг хорт бодисыг гадагшлуулахын тулд илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй байдаг учир өөх тостой зүйл нэрмээс л болно. Энэ нь элэг төдийгүй ходоод, нойр булчирхайд ч муугаар нөлөөлнө.
2
Даршилсан бүтээгдэхүүн
Даршилсан болон давсалсан бүтээгдэхүүнийг ихэнх тохиолдолд согтууруулах ундааны даруулга болгож хэрэглэдэг. Давсалсан бүтээгдэхүүн биеийн ус давсыг тэнцвэржүүлдэг бол даршилсан бүтээгдэхүүн элэг, бөөрөнд нэмэлт ачаалал өгдөг юм. Уксус болон бусад амтлагч нь ходоодонд их хэмжээний ачааллыг өгдөг аж. Давсалсан өргөст хэмх, байцаа эсвэл цуутай салатаар даруулга хийх нь тохиромжтой.
3
Усан үзэм, тарвас, амтат гуа
Согтууруулах ундаа болон жимс холилдсоноор исэлт явагддаг байна. Ялангуяа согтууруулах ундаа болон амтат гуаг хольж болохгүй. Энэ жимсийг ер нь ямарваа нэгэн зүйлтэй хольж хэрэглэдэггүй. Учир нь бага зэргийн гэдэс гүйлгэх үйлчилгээтэй байдаг. Үүнээс гадна цитрус болон манго мөн хамаарна. Цитрус нь элэгний хор гадагшлуулах үйл ажиллагааг саармагжуулдаг байна. Тиймээс цитрус идсэн тохиолдолд согтууруулах ундаа таны биеэс удаан хугацааны турш гарахгүй нь ээ.
4
Улаан лооль
Улаан лоолинд агуулагдах органик хүчил нь согтууруулах ундаатай холилдсоноор ходоод гэдэсний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Харин кетчуп, улаан лоолийн сүмс зэрэг нь энэ үйлчилгээг үзүүлдэггүй учир хэрэглэж болно.
5
Амттан
Согтууруулах ундаа болон амттаныг ижилхэн аргаар боловсруулагддаг учир бие махбодь нэн түрүүнд амттан буюу чихэр ихтэй зүйлийг боловсруулна. Тиймээс архи таны биед илүү удаан оршино. Үүнээс болоод таны бие архинд хордож шартах магадлалтай болдог. Ялангуяа шоколад идэх хориотой. Шоколад архитай нийлснээр нойр булчирхайд их ачаалал өгдөг.
6
Хийжүүлсэн ундаа, энергийн ундаа
Согтууруулах ундааг чихэр агуулсан шингэн зүйлээр даруулж уух хориотой. Сахар болон архи ижилхэн боловсруулагддаг гэж бид дээр дурдсан. Хийжүүлсэн ундаанд агуулагдах нүүрстөрөгчийн хий архийг биед шингэхэд нөлөөлөх бөгөөд үүнээс болоод амархан согтож, шартах магадлалтай болдог. Согтууруулах ундаа болон кофе хэрэглэх нь даралт ихэсгэж цус харвах магадлалтай.
7
Кофе
Согтууруулах ундаа болон халуун уух зүйл хоорондоо зохицдоггүй. Кофенд коньяк нэмэх нь тархины цусан хангамжид сөргөөр нөлөөлнө. Ялангуяа даралтын асуудалтай хүнд энэ нь бүүр ч муу.
8
Сүү
Заримдаа согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө халбага ургамлын тос эсвэл цөцгийн тос уух хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгдөг. Тос ходоодыг тосоор бүрхэж, илүү удаан согтдог гэсэн яриа бий. Үнэн хэрэгтээ энэ бол буруу ойлголт юм. Бас согтууруулах ундаа уухын өмнө нэг ширхэг түүхий өндөг уух хэрэгтэй гэж зөвлөдөг. Хэдийгээр энэ нь өмнөх зөвлөгөөг бодоход үнэн боловч түүхий өндөг ходоодонд маш их ачаалал өгдөг байна. Зарим нь архийг сүүгээр даруулах хэрэгтэй гэж үздэг. Хэзээ ч битгий энэ зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Та нойр булчирхайн асуудалтай болох болно шүү.
9
Согтууруулах ундааг юугаар даруулж болох вэ?
Юуны түрүүнд исгэсэн байцаа болон хүнсний ногоо байж болно. Эдгээр бүтээгдэхүүн нь их хэмжээний С амин дэм агуулдаг учир согтууруулах ундааг бие махбодиос гарахад тусална. Мөн төмстэй хоол, салатыг идэж болно. Өөхгүй жигнэсэн мах, төмс нь гайхалтай даруулга болох юм. Гэхдээ махыг чихэрлэг согтууруулах ундаатай хольж болохгүй. Энэ нь ходоодны хүчлийн ялгаралд муугаар нөлөөлж, идсэн мах чинь боловсрохгүйгээр бүдүүн гэдсэнд дамжих болно. Харин шингэн зүйлийн хувьд чихэргүй шүүс, хийжүүлээгүй ус уух хэрэгтэй.
10
Зөвлөгөө
Ямар нэгэн үдэшлэгт очихын өмнө 50-100 гр хатуу уух зүйл уугаад сайн хооллох нь зүйтэй. Энэ тохиолдолд та согтууруулах ундааг илүү дааж, удаан согтоно. Согтууруулах ундааг ууж байх үедээ холих эсвэл градусыг нь багасгаж болохгүй. Хурдан согтохыг хүсэхгүй байвал сайн хөдлөх хэрэгтэй. Мөн агаарт сайн гарах нь согтохгүй байхад сайнаар нөлөөлнө.
Ингээд ээлжит үдэшлэгэндээ бэлэн биз дээ. Бидний хүргэсэн зөвлөгөөг санаарай.