Николь Шерзингер найз залуутайгаа амарч байгаад папарацийн дуранд өртөв

Алдартнуудын амьдрал жирийн хүнийхээс хэр өөр байдаг юм бол? Мэдээж хувийн дарвуулт онгоц, сайхан байр, машин, хувцас хунар гэхчилэн ялгаатай зүйл олон. Тэгвэл танд дараах үзэсгэлэнтэй хосуудын аяллын гэрэл зургуудаас танилцуулж байна. Алдарт “Pussycat Dolls” хамтлагийн ахлагч, гоцлол дуучин, бүжигчин бүсгүй Николь Шерзингер (Nicole Scherzinger) найз залуутайгаа амарч яваад папарацийн дуранд өртжээ.

Николь Шерзингер найз залуутайгаа амарч байгаад папарацийн дуранд өртөв

Николь Шерзингер хайртай залуутайгаа саяхан Францын Сен-Тропе арал дээр амралтаа өнгөрүүлсэн аж. 

Дур булаам дуучин бүсгүй маань өнгөрсөн гурван жилийн турш Болгарын газрын теннисний тамирчин Григор Дмитров (Grigor Dimitrov)-той амрагийн харилцаа үүсгээд байгаа юм. Аль аль нь цаг зав хомс байдаг тул тэдэнд байнга уулзаад байх боломж ховор тохиолддог гэнэ. Дашрамд дуулгахад, Григор дэлхийд чансаагаараа гуравт ордог чадварлаг теннисчин аж.

Николь өмнө нь “Формула 1” уралдааны тамирчин Льюис Хамилтон (Lewis Hamilton)-той долоон жил үерхэж байсан юм.

Харин Григор дэлхийн хамгийн шилдэг теннисчин Серена Уиллиамс (Serena Williams)-тай нэр холбогдож байсан. Мөн хоёр жилийн турш Оросын алдарт теннисчин Мария Шараповатай үерхэж байсан цуутай эр ажээ.

Хосууд хувийн дарвуулт завиар зугаалан, усанд сэлж байгаагаас нь харахад тэд цагийг тун хөгжилтэй өнгөрүүлж байгаа нь илт. 

Ихэнх цагийг тусдаа өнгөрүүлдэг хос ийнхүү бие биенээсээ харцаа ч салгаж чадахгүй байх нь аргагүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()