Кендалл Женнер дүүгээ яагаад зурагнаасаа хасав?

Америкийн алдарт Кимийн гэр бүлийн эгч дүүс олны анхаарлын төвд байнга байдаг билээ. Тиймээс тэдний өчүүхэн үйлдэл ч бусад хүмүүсийн хувьд сонирхолтой байдаг. Тэгвэл тэдэнд чухам юу тохиолдсон юм бол?

Кендалл Женнер дүүгээ яагаад зурагнаасаа хасав?

Дэлхийн хамгийн алдартай эгч дүү нар болох Ким Кардашианы гэр бүлийнхэн олон нийтийн сүлжээнд зураг их оруулдгаараа алдартай билээ. Мөн тэдний дундаас Кендалл (Kendall) Кайли (Kylie) хоёр бие биенээсээ огт салдаггүй, байнга цуг яваа харагддаг юм. Эгч дүүс ямагт л бие биенийхээ хажууд байж, нэг нь нөгөөгөө нөхөж, арыг нь дааж байдаг.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт Кендалл өөрийн инстаграм хуудсан  дээрээ өөрийнхөө нэлээд хэдэн зургийг оруулсан юм. Гэхдээ тус зурагнуудыг дүү Кайлитайгаа авахуулсан боловч Кендалл түүнийг зурагнаасаа хассан байжээ.

“Кендалл чухам яагаад түүнийг зургаасаа хассан юм бол” хэмээн олон шүтэн бишрэгчид нь гайхаж янз бүрийн таамаг дэвшүүлжээ. Тэдний ихэнх нь Кайли эгчээсээ илүү дур булаам харагдаж байсан тул ийн хассан байх хэмээн бичсэн байв.

Гэхдээ энэ олон шүүмжлэл, сэтгэгдлийн дараа Кендалл дүүтэйгээ авахуулсан бүх зургаа инстаграм хуудсандаа оруулжээ. Энэ нь магадгүй хүмүүсийн хэл амнаас эмээснийх болов уу.

Кардашианы гэр бүлийн шоуны анхны улирал болон сүүлийн 15 дугаар улирал хүртэл эгч дүүс хэрхэн өөрчлөгдсөнөө зурагт харууллаа.

Сонирхуулахад, өнгөрсөн жил эгч дүүс “Met ball” цэнгүүнд оролцох үеэрээ рэппэр залуустай зургаа авахуулсан боловч рэппэр Дидди (Puff Diddy) тус зургийг өөрийн твиттер хуудсандаа оруулахдаа эгч дүүсийг хасаж байсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()