Дөнгөж ажилд орсон залууд захирал нь өөрийн унаж явсан машинаа бэлэглэжээ

2018-07-21, 14:48
9,017

Сөрөг, хар бараан мэдээллээр дүүрсэн энэ нийгэмд нэгэн халуун дулаан үйл явдлын талаар танд өгүүлэх гэж байна. Уолтер Карр гэх 20 настай залуу нэгэн компанийн шинэхэн ажилтан бөгөөд ажлын газраасаа 32 км-ийн зайд амьдардаг аж. Түүний гэр бүлийнхэн "Катерина" хар салхины улмаас орон гэрээ алдаж, АНУ-ын Иллинойс мужийн Хөүмвүүд гэх газар амьдардаг болжээ. Хэдий хүнд хэцүү амьдралтай ч сэргэлэн цовоо, сайхан сэтгэлтэй, зорилгодоо үнэнч залууд тохиолдсон сайхан үйл явдлыг та бүхэнд хүргэе.

Дөнгөж ажилд орсон залууд захирал нь өөрийн унаж явсан машинаа бэлэглэжээ

Нүүлгэлтийн компанид ажилд орохоос нь хэдхэн хоногийн өмнө Уолтер Каррын машин эвдэрчээ. Тиймээс тэр ажлынхаа эхний өдрөөс л дунджаар 22.5 км алхаж ажилдаа явах болсон байна. Нэгэн үдэш шөнө дунд болж байхад Уолтер ээлжит ажилдаа гарч, үүрийн 04.00 цагт гэхэд нүүлгэх айлдаа очихоор төлөвлөн гэрээсээ гарчээ.

Харанхуй шөнө замаар ганцаараа алхаж буй Уолтерыг харсан цагдаа түүнийг зогсоогоод ямар нэгэн зүйл болсон эсэхийг асуусан байна. Уолтер тэдэнд учир байдлаа ярихад цагдаа нарын сэтгэл хөдөлж түүнд өглөөний цай авч өгөн зорьсон газарт нь хүргэж өгчээ.

Тухайн өдөр нүүхээр захиалга өгсөн гэрийн эзэгтэй Жэнни ч мөн Уолтерийн түүхийг цагдаа нараас сонссон байна. Сэтгэл нь хөдөлсөн эмэгтэй түүний түүхийг олон нийтийн сүлжээнд оруулж, "GoFundMe" гэх хандивын хуудас нээсэн аж.

 

Амьдралын төлөө зүтгэж буй залуугийн түүх маш богино хугацаанд олон мянган хүнд хүрчээ. Жэнни хандиваар нийт 2000 ам.доллар цуглуулахыг зорьж байсан ч сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар нийтдээ 70 мянган ам.доллар цугласан байна.

 

Уолтерт тохиолдсон гайхалтай явдал үүгээр зогсоогүй юм. Тодруулбал, Уолтерын ажилладаг компанийн захирал түүнд өөрийн машиныг бэлэглэжээ. Одоо Уолтерт 32 км алхдаг байсан үе нь хамгийн нандин дурсамжуудынх нь нэг болсон гэдэгт итгэлтэй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()