Ердөө 30 минутын дотор шүүгээгээ цэгцлэх хялбар арга

Хүн хэчнээн чанартай брэндийн хувцас, гоёмсог өлгүүр цуглууллаа гээд хувцасны шүүгээ эмх цэгцгүй байвал үнэхээр муухай харагддаг. Та байнга шинэ хувцас авдаг, эсвэл хуучин хувцсаа удаан эдэлдэг байлаа ч дараах аргыг хэвшил болгож чадвал ердөө 30 минутын дотор шүүгээгээ цэгцтэй болгож чаддаг болно.

Ердөө 30 минутын дотор шүүгээгээ цэгцлэх хялбар арга

1 Өөрийгөө бэлтгэх (нэг минут)

Шүүгээгээ нээхээс өмнө өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Шүүгээ байдаг өрөөгөө суллаж, хэрэггүй хуучирсан хувцсаа хийх уут эсвэл хайрцаг мөн цэвэрлэх алчуур зэргийг зэхэж тавихаа мартуузай.

Өөрийгөө бэлтгэх (нэг минут)

2 Бүх хувцсаа гаргаж тавих (гурван минут)

Шүүгээнд байгаа хувцсаа тавиур тавиураар нь гаргаж тавина. Хэрвээ та олон хувцастай бол ор эсвэл ширээн дээрээ өрж тавихыг зөвлөе. 

Бүх хувцсаа гаргаж тавих (гурван минут)

3 Шүүгээгээ цэвэрлэ (гурван минут)

Тоос соруулагчаар шүүгээн дэх тоос шороог нь цэвэрлэнэ. Дараа нь мебель цэвэрлэгч эсвэл савантай усаар сайтар арчаарай. 

Шүүгээгээ цэвэрлэ (гурван минут)

4 Хувцсаа ялга (гурван минут)

Цэвэр, бохир, урагдсан урагдаагүй эсэхээр нь ялгана. 

Хувцсаа ялга (гурван минут)

5 Хувцсаа ангил (15 минут)

Мэдээж үүнд 15 минутаас илүү хугацаа шаардаж магадгүй ч үүнийг заавал хийх хэрэгтэй. Эхлээд аль хувцсыг нь шүүгээнд буцааж тавих шаардлагатай эсэхийг шийдэх хэрэгтэй шүү дээ. Сүүлийн 12 сарын туршид өмссөн эсэхээс үл хамааран засварлах боломжтой (хэрэв гэмтсэн бол) эсэхийг шалгана. Хэрэв та цэвэрлэж эсвэл засварлах боломжгүй хувцастай бол эргэлзэх юмгүй хаяарай.

Хувцсаа ангил (15 минут)

6 Шүүгээгээ буцааж дүүргэ (дөрвөн минут)

Хувцсаа өнгө, төрөл зэргээр нь ангилж эмх цэгцтэй өрнө. 

Шүүгээгээ буцааж дүүргэ (дөрвөн минут)

7 Хэрэггүй болсон хувцаснаасаа ангижир (нэг минут)

Хаяхаар шийдсэн хувцаснуудаа шууд хогийн саванд хийх юм уу, буяны байгууллагад хандивлаж болно. 

Хэрэггүй болсон хувцаснаасаа ангижир (нэг минут)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()