1
Хятад хүмүүсийн биед сүү зохидоггүй.
2
Тагтаа урдаа байгаа зүйлийг илүү сайн харахын тулд толгойгоо дохидог.
3
Дэлхийн нийт хүн амын 1.6 хувь нь өвдөж байгаа хүнийг хараад дагаж өвддөг.
4
Эмч нар хүнд бөөр шилжүүлж суулгах үедээ хуучин бөөрийг нь авалгүй үлдээдэг.
5
Норвеги улсад эзэн хааны харуулуудын бэлгэ тэмдэг болсон оцон шувуу байдаг.
6
Швейцарь улсад нэгээс илүү мэрэгч амьтан тэжээх хориотой.
7
Дэлхий дээр ихрүүд хоёр өөр аавтай байх тохиолдол бий. Энэ үзэгдлийг суперкуакондэшн гэж нэрлэдэг. Нийтдээ 10 хос ийм тохиолдлоор ихэр хүүхэд төрүүлсэн байна. Эх нь хос савтай байгаад хоёуланд нь зэрэг үр тогтсоноос ийм тохиолдол гардаг ажээ.
8
Хүн төрөлхтөн шавар ваар хэрэглэж эхэлснээс хойш 10 мянган жилийн дараа цэнхэр нүдтэй хүмүүс төрөх болсон гэнэ.
9
Цаасанд зүсэгдсэн шарх төмөрт зүсэгдсэнээс илүү хорсдог.
10
Зөгий өөр сүргийн зөгийг хатгадаг.
11
Тираннозаврын хамгийн сүүлчийн удам нь тахиа юм.
12
АНУ-ын сэтгэл зүйч Айкаракуди Алиас (Aikarakudy Alias) 1996 онд хүний биеийн үс тархины чадамжтай шууд холбоотой байдгийг нээжээ. Таны биед хэр их үс байна, тэр чинээгээр та ухаантай гэсэн үг.
13
Колумб улсад Канио Кристалес (Canyo Kristales) нэртэй улаан, шар, цэнхэр, ногоон, хар өнгөөр урсдаг гол бий.
14
Хоолойн төвөнх зөвхөн эрчүүдэд гэлтгүй эмэгтэйчүүдэд ч байдаг.
15
Зарим хүн, ялангуяа эрчүүд гэрлэн дохионы ногоон гэрлийг цэнхэр гэж хүлээж авдаг.
16
Японд уурласан хүний царай гаргадаг хавч бий.