Бидний өвөг дээдэс маш ухаалаг байсныг нотлох зүйлс

Дугуй бүтсэн түүхийг хүн төрөлхтний хөгжлийн эхэн үе шат хэмээн үздэг бөгөөд энэ нь хомо сапиенс буюу орчин үеийн хүнийг өмнөхөөс нь ялгах нэг гол үзүүлэлт болжээ. Гэхдээ түүхээс харахад дугуй үүсэн бий болоод тийм ч удаагүй билээ. Иракт дугуй 5500 жилийн өмнө үүссэн боловч дугуйн тусламжгүйгээр ашиглах боломжтой маш олон зүйлийг бидний өвөг дээдэс бүтээсэн байна. Эдгээрээс танилцуулъя. 

Бидний өвөг дээдэс маш ухаалаг байсныг нотлох зүйлс

1 Согтууруулах ундаа

Археологичдын үзэж байгаагаар буудайг анх талх барихад биш, харин шар айраг хийх зориулалттайгаар тариалж эхэлсэн гэнэ. Согтууруулах ундааг эртнээс хүмүүс их хэмжээгээр хэрэглэдэг байсан нь нууц биш. Хамгийн эртний согтууруулах ундааны ул мөр 9000 жилийн өмнөх үетэй холбогддог бөгөөд Хятадын Цзяху тосгоноос олдсон саванд үлдсэн байжээ.

Согтууруулах ундаа

2 Хувцас

Эрдэмтэд хувцасны гарал үүслийг олохын тулд нэлээд хөдөлмөр гаргасан гэнэ. Зураг дээрх даашинзыг Египетээс олж илрүүлсэн бөгөөд хамгийн багадаа 5100 жилийн настай аж. Маалингаар хийсэн энэхүү даашинз эртний Египетийн үед хамааралтай байх магадлалтай гэнэ.

Үнэн хэрэгтээ хүн төрөлхтөн эрт дээр үеэс хувцас өмсөх болжээ. Германд хийсэн археологийн хайгуулын үеэр олдсон чулуун зэвсэг дээр амьтны арьсыг нүдэж байсан гэх мөр үлдсэн байжээ. Үүнээс харахад боловсруулаагүй арьсан хувцсыг 100.000 жилийн өмнө өмсөж байсан бололтой. 2011 оны судалгаанаас харахад хувцасны үүсэл хөгжил 170.000 жилийн өмнөөс гаралтай байх магадлалтай гэнэ.

Хувцас

3 Гоёл чимэглэл

Мэдээж хувцас нь соёлын хэв шинжийг агуулж байжээ. Археологийн судалгаанаас харахад хүн төрөлхтөн эрт дээр үеэс гоёл чимэглэл зүүж байсан гэнэ. 82.000 жилийн настай улаан өнгөтэй, цоолсон дунг хамгийн эртний гоёл чимэглэлд тооцдог байсан бөгөөд энэхүү чимэглэлийг Мароккогийн агуйгаас олжээ. Үүнээс гадна 130.000 жилийн настай хүзүүний зүүлтийг Хорватын Неандерталиас олсон аж.

Оросын Клязьма голд цутгадаг Сунгир голын ойролцоогоос 30.000 жилийн өмнөх үед хамаарах, 40-50 насны залуу болон 10-14 насны хоёр хүүхдийн шарил олжээ. Тэдгээр хүмүүсийн шарил дунд 80 мянга орчим гоёл чимэглэл байсан гэнэ. Өнөөдрийн байдлаар хамгийн их гоёл чимэглэлийн олдвор олдсон газар нь Владиморын Сунгир юм байна.

Гоёл чимэглэл

4 Завь

Амьтныг ачлага, уналгад ашиглаж эхлэхээс өмнө хүн төрөлхтөн завийг ачаа тээвэрт ашигладаг байсан гэнэ. Нидерландаас олсон “Пессе” завь нь МЭӨ 8200-7600 жилийн настай гэх баримт бий бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр настай завьд тооцогддог. Далайд зүг чиглээ илүү ихээр олохын тулд хүмүүс эрт дээр үеэс завийг хийж сурсан гэнэ. Нүүдэлчид далайг гаталж 45.000 гаруй жилийн өмнө Австрали, Индонези болон Номхон далайн аралд хүрч чаджээ.

Завь

5 Хуанли

Хуанли үүсэхээс өмнө хүн төрөлхтөн цаг хугацааг тодорхойлох хүндхэн арга ашиглаж байсан билээ. Зарим археологичид анхны хуанлиг 10.000 жилийн өмнө үүссэн гэж үздэг. Энэ нь Шотландын Абердиншир хуанли бөгөөд дугуй хэлбэртэй 12 нүхнээс тогтдог гэнэ. Энэхүү нүх нь жилийн саруудыг илэрхийлнэ. Төв Африк, Орос болон Украинд нүхэн хэлбэрт хуанли биш харин чулуун дээр, ясан дээрх бичээс олдох болжээ.

Хуанли

6 Газар зүйн зураг

Хүн төрөлхтөн зөвхөн цаг хугацааг хэмжихээс гадна газар зүйн байрлалыг олох хэрэгтэй болсон юм. Археологочид одоог хүртэл эртний хадны сүг зургийг судалж байгаа ч Испанийн Абаунц агуй дээрх зураг хамгийн их анхаарал татдаг. 14.000 жилийн настай уг зураг дээр уул, гол горхи, огтлолцож буй зам болон анчдын жимийг дүрсэлсэн аж. Үүнээс гадна энэ төрлийн зургийг Чехийн Павлов хотын орчмоос олсон бөгөөд энэ нь МЭӨ 25 мянган жилийн настай байжээ.

Газар зүйн зураг

7 Хоол хийх

Хүн төрөлхтөн гал гаргаж сурсан цагаас эхлэн хоол хийж эхэлсэн байна. Хэрвээ мах  болон бусад төрлийн ногоог гал дээр болгож идвэл түүнийг идэх боловсруулахад тийм ч их хүч зарцуулахгүй. Хүн 500.000 жилийн өмнөөс гал ашиглаж эхэлсэн гэж үзэж байсан ч палеонтологичид хүн 1.9 сая жилийн өмнөөс хоол хүнсийг гал дээр боловсруулан идэх болсон гэнэ. Хомо эректус буюу оюун ухаант хүний өвөг дээдсийн үеэс эхлэн хүний шүдний бүтцэд өөрчлөлт орж байгаа нь хоол хүнсээ боловсруулж иддэг болсонтой холбоотой хэмээн тайлбарласан байна.

Хоол хийх

8 Хөгжмийн зэмсэг

Орчин үеийн эрдэмтэд дуу хөгжим 50.000 жилийн настай гэж үздэг. Хамгийн эртний хөгжмийн зэмсгийг Германы Холе-Фельс агуйгаас олжээ. Эдгээр хөгжмийн зэмсэг МЭӨ 35.000-40.000 жилийн өмнөх үед хамаарагдах баримлын хажууд байсан гэнэ. Энэ нь махчин амьтны соёо болон тас шувууны далавчаар хийсэн лимбэ юм. Зузаан нь найман мм-ээс хэтрэхгүй, харин урт нь 21.8 см хүрч байжээ. Лимбэ нийт таван нүхтэй байсан бөгөөд хуруугаараа дарах үед төрөл бүрийн авиа гарч байсан аж.

Хөгжмийн зэмсэг

9 Цавуу

Орчин үеийн цавуу маш олон жилийн түүхтэй. 200.000 жилийн өмнө Европоор төөрч явсан неандертальчууд  чулуун зэвсгийнхээ хугарсан үзүүрийг наахын тулд хус модны наалдамхай давирхайг ашигладаг байсан гэнэ. Ийм дүгнэлтэнд хүрэхэд зэвсэг дээрх давирхайтай, гарын хээ тусалжээ. Энэ төрлийн цавууг гаргаж авахын тулд хус модыг шатаадаг байсан аж.

Цавуу

10 Шаазан

Дугуй үйлдвэрлэхээс 1000 жилийн өмнө хүн төрөлхтөн шаврыг ашиглаж аяга, таваг, хүнсний бүтээгдэхүүн  хадгалах сав хийдэг байжээ. Өөрийн хамгийн анхны сав суулгыг эртний хүн мод, холтсоор хийдэг байсан бөгөөд саваа модоор сагс сүлжиж байсан гэнэ. Гэхдээ энэ төрлийн сав суулга тийм ч эвтэйхэн байгаагүй аж.

20.000 жилийн настай хамгийн эртний шаазан сав суулгыг Хятад улсаас олжээ. Шавраар ороомог хийж дээр дээрээс нь давхарлаад дараа нь дардаг байсан гэнэ. Бэлэн болсон савны гадна талыг шатдаг материалаар ороож, дараа нь түүнийгээ шатаадаг байжээ. Энэ арга замаар сав суулгыг бүх талаас нь шатааж хийдэг байсан аж. Үүний дараа дугуй хэлбэртэй зүйл гарч ирсэн бөгөөд зарим эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь анхны дугуй гэнэ.

Шаазан

11 Нум сум

9000 жилийн өмнөх таван ширхэг нумыг Данийн чулуун зэвсгийн үеийн хот болох Холмегардс Мозегоос олсон байна. Гэхдээ нум сумыг үүнээс ч эрт бүтээсэн гэнэ. Эрдэмтэд 64 мянган жилийн настай цус болсон сумыг Өмнөд Африкийн Сибуду арлаас саяхан олсон байна. Энэхүү олдворууд нь маш үнэ цэнэтэй бөгөөд хэрвээ бид нум сумны үүссэн хугацааг мэдэж чадвал бидний өвөг дээдэс хэдий үеэс эхлэн орчин үеийн хүн шиг сэтгэх болсон талаар мэдэх боломжтой.

Орчин үеийн хүмүүс эртний өвөг дээдсээ аварга том зэвсэг барьсан, баавгай мэт зэрлэг амьтан байсан хэмээн төсөөлдөг хэдий ч үнэн хэрэгтээ археологийн олдворуудаас харахад тэд ухаалаг, бүтээлч хүмүүс болох нь харагдаж байна. Хэдий чинээ археологийн олдвор их олдоно, төдий чинээ бид эрт дээр үеийн амьдралаас суралцах боломжтой.

Нум сум

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()