Мэс засал хийлгүйгээр 30 минутын дотор хөх томруулах Япон арга

Хэсэгхэн хугацаанд ч болов бусдад таалагдахыг хүссэн эмэгтэйчүүд Токиогийн эмнэлгүүдэд хандан "Cinderella Breast Augmentation" хэмээх үйлчилгээ авдаг болжээ. Хөх томруулах энэхүү тарилгын ачаар та хөхөө хүссэн хэмжээгээрээ томруулж болно. Гэсэн хэдий ч 24 цагийн дараа таны хөх буцаж хуучин хэвэндээ орох юм. 2012 оноос хойш Япон улсад хийж эхэлсэн уг үйлчилгээ охид хүүхнүүдийн дунд нэрд гараад байна. Хэрвээ та хүсвэл 50 ам.доллараар 30 минутын дотор бүтэн өдрийн турш том хөхтэй болж болно. 

Мэс засал хийлгүйгээр 30 минутын дотор хөх томруулах Япон арга

Хамгийн гайхалтай нь хөх томруулах уг үйлчилгээнд ямар ч мэс ажилбар шаардлагагүй юм. 

Токио хот дахь Исаэ Клиникт (Isea Clinic) энэ аргыг анх боловсруулсан байна. Ердөө 30-хан минутын дотор таны хөхөнд ус, сүүн хүчил, электролитуудын найрлагатай шингэнийг шахаж томруулдаг юм. 

Энэ бодис нь хүний ​​биед агуулагдах шингэний найрлагатай ойролцоо байдаг тул эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд шингэн дутагдсан, эсвэл цус ихээр алдсан өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэдэг аж.

Хөхөнд шахсан шингэний хүний биед байх хугацааг сунгахын тулд эмч нар спортоор хичээллэхээс зайлсхийж, хоол хүнсний хэрэглээгээ багасгахыг зөвлөдөг юм.

Хэдийгээр "Cinderella plastic" нь барууны орнуудад түгээмэл болоогүй ч Майли Сайрус (Miley Cyrus), Кендалл Женнер (Kendall Jenner) зэрэг Холливудын алдартанууд энэ аргаар хөхөө томруулаад эхэлсэн байна.

Гэвч зарим шинжээчид "Cinderella plastic"-г аюултай гэж үзжээ.

"Шингэнийг шахаж байх явцад их хэмжээгээр цус алдах эрсдэл бий" гэж гоо сайхны мэс засалч Нилеш Согитра (Nilesh Sogitra) анхааруулсан бол Нью-Йоркын төв эмнэлэгийн мэргэжилтэн Сью  Эплгэйт (Sue Applegate) "Энэ шингэнийг ойр ойрхон тариулах юм бол хөхний дотор эмзэгшиж хөөж хавдах аюултай" гэж мэдэгджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()