Арабын анхны дээд зэрэглэлийн загвар өмсөгч олны анхаарлыг татаж байна

Нэгэн шинэ модель загварын ертөнцөд хөл тавьжээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд маш их хандалт авж, олны анхаарлыг татаж байгаа аж. Эмэгтэйчүүд хатуу дүрэмд баригддаг Саудын Арабаас тус улсын анхны загвар өмсөгч төрөн гарчээ.

Арабын анхны дээд зэрэглэлийн загвар өмсөгч олны анхаарлыг татаж байна

Саудын Араб гаралтай 17 настай Талида Тамер (Taleedah Tamer) охин сүүлийн үед олон нийтийн сүлжээнд од болоод байгаа юм. Талида Парисын загварын долоо хоногт тайзан дээр алхаж, загварын карьерээ эхлүүлжээ.

Түүний ээж итали гаралтай супер модель бөгөөд аав нь араб гаралтай аж. Талидагийн ээжийг Кристина Тамер (Christina Tamer) гэдэг бөгөөд залуудаа “Giorgio Armani”, “Gianfranco Ferre”, “La Perla” гэх мэт том брэндүүдтэй хамтран ажилладаг байсан гэнэ. Харин Талидад ээж нь чаддаг, мэддэг бүхнээ заасан гэж тэрээр хэлжээ.

Мэдээж Талидагаас өмнө Саудын Арабаас загвар өмсөгч төрөн гарж байсан ч дээд зэрэглэлийн загварын долоо хоногийн тайзан дээр алхаж байгаагүй ажээ.

Харин Талида “Antonio Grimaldi” брэндийн загварын шоуг нээн алхжээ.

Мөн тэрээр  “Harper’s Bazaar Arabia” сэтгүүлийн нүүрийг чимжээ.

Охин Италийн Милан хотноо сургуульд сурахыг хүсдэг. Мөн Саудын Арабад эмэгтэйчүүд эрх чөлөөтэй амьдардаг болоосой гэж Талида үздэг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()