Та эх орноороо аялахдаа юу юу үзэх боломжтойг мэдэх үү?

2018-07-11, 12:10
6,371

Голомт банкнаас дотоодын аялал жуулчлалын хөгжлийг дэмжих зорилгоор нийт харилцагч, аялагч, иргэддээ зориулан МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫН ЗУРАГ-ийг хоёр дахь жилдээ эрхлэн гаргалаа. 

Та эх орноороо аялахдаа юу юу үзэх боломжтойг мэдэх үү?

2018 онд гаргасан МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫН ЗУРАГ нь эх орондоо Монгол хүний заавал үзэх гайхамшигт газруудын мэдээлэл, 21 аймгаар аялахад үзэж болох түүх, дурсгал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий 160 газрууд, аялахад анхаарах зүйлс зэрэг мэргэжлийн зөвлөгөө, аяллын бэлтгэлээ базаах зүйлсээ ЗЭС картаараа хаанаас, ямар хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломжтой зэрэг таны аялахад шаардлагатай бүхий л хэрэгцээт мэдээллийг агуулсанаараа онцлог юм. 

Ингээд МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫН ЗУРАГ-аас товчхон мэдээллийг хүргэе. 

Хэрэв та Архангай аймгийг зорих гэж буй бол Чулуут гол, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Билгэ хааны цогцолбор зэрэг түүх соёлын дурсгалт газруудыг, харин баруун хязгаар нутаг болох Баян-Өлгий аймагт Ёлтын сав газар, Алтай таван богдын байгалийн цогцолбор, Потанины мөсөн гол, Бага Ойгарын цагаан салаагийн хадны  зураг, Бага Түргэний хүрхрээ, Толбо нуур, Ачит нуур зэргийг таалан үзээрэй. 

Мөн Өмнөговь аймагт Говь гурван сайхан, Баянзаг, Нэмэгт, Хэрмэн цав, Галбын говь, Ноён богд, Толь хад, Алгуй улаан цав, Хонгорын элс, Сангийн далай, Галбын гурван хийд зэрэг говийн сайхан бүрдсэн газруудыг үзэх боломжтой бол Завхан аймагт Отгонтэнгэр хайрхан, Хар нуур, Загастайн давааны хүн чулуу, Бор хярын элсэн манхан, Мухартын гол, Тэсийн гол, Нисэхийн шугуй, Их хайрхан уул, Дааган дэлийн буган чулуун хөшөө, Идэр голын буган хөшөөт дурсгал, Сангийн хэрмийн туурь хэмээх газруудыг тольдоорой. 

Монгол орны минь хоймор нутгийн нэг Увс аймагт Увс нуур, Хяргас нуур, Хэцүү хад, Алтан элсний дархан цаазат газар, Хан хөхий уулс, Чандмань уулын дурсгал, Гоожуурын хүрхрээ, Мөнгөт цахир уул, Дэглий цагаан уул, Зураагийн улаан хадны зураг зэрэг байгалийн үзэсгэлэн бүхий газруудыг нэг дор үзэх бөгөөд Зүүн хилийн хязгаар нутаг Дорнод аймагт Чингисийн хэрмэн зам, Хэрлэн Барс, Буйр нуур, Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш, Их бурхант чулуун бурханы цогцолбор, Шонх таван толгойн хүн чулуун хөшөө, Хамар даваа дээрх ялалтын хөшөө, Халх гол Вангийн цагаан уул зэрэг түүхэн дурсгалт газруудыг үзэж эх орныхоо онгон дагшин байгаль, уул, толгод, шүтээнийг харах боломжтой. 

Хэрвээ та бусад аймгууд дахь үзэсгэлэнт газруудын дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫН ЗУРАГ-аа www.cards.mn сайтаар ЗЭС, ГАН картаа захиалан үнэгүй аваарай. Мөн ЗЭС, ГАН карттай харилцагчдад и-мэйлээр илгээгдэх болно. 

Аялал хамгийн агуу шинжлэх ухаан бөгөөд бидэнд өөрийгөө шинээр таньж мэдэхэд тусалдаг. А. Камю 

Таны аялал дурсамж дүүрэн байг!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.