1
Гэрэлтсэн усны хувцас
Хайртай хүнтэйгээ хамт олны нүднээс далд орчинд далайн эргээр зугаалж, хамтдаа усанд сэлэх нь таатай шүү дээ. Харин гэрэлтсэн хувцастай далайн эргээр зугаалах тийм ч таатай биш. Эс тэгвээс олны анхаарал танд хандах ч төдийлөн таатай сэтгэгдэл төрүүлэхгүй.
2
Жижигдсэн усны хувцас
Хэрвээ таны усны хувцас багадсан бол гэртээ үлдээсэн нь дээр. Олон төрлийн зүйлд санаа зовохгүйн тулд багадсан усны хувцас сонгох хэрэггүй. Ялангуяа онлайн худалдан авалт хийх хэрэггүй. Харин дэлгүүрээр зугаалж, өөрт тохирсон хувцсыг сонгоорой.
3
Өндөр өсгийтэй гутал болон платформ
Хүн бүр хөлөө урт харагдуулахыг эрмэлздэг хэдий ч далайн эрэг дээр энэ төрлийн гутлыг өмсөх нь танд тухгүй байх болов уу. Далайн эрэг дээр амарч буй хүмүүс хүртэл "Энэ хүүхэн удахгүй бүдэрч унах вий" гэсэн харцаар харах болно.
4
Хүйс хүртэл оноотой усны хувцас
Сүүлийн хэдэн жилийн турш энэхүү загвар нэлээд газар аваад байгаа билээ. Гэхдээ энэ төрлийн загварын усны хувцсыг сонгохын өмнө өөрийнхөө бие галбирыг судлах хэрэгтэй. Стилистуудын хэлж байгаагаар хиймэл хөхтэй эсвэл огт хөхгүй бүсгүйчүүдэд энэхүү усны хувцас илүү тохиромжтой гэнэ. Харин бусад төрлийн эмэгтэйчүүдэд тийм ч тохирохгүй байх.
5
Хэт их гоёл чимэглэл
Инстаграм хэрэглэгчид ихэнхидээ далайн эргээр зугаалахдаа их хэмжээний гоёл чимэглэлийг зүүж зургаа татуулсан мэт харагддаг. Мэдээж зурган дээр энэхүү хувцаслалт сайхан харагдаж болох ч энэ төрлийн хэв маягтайгаар усанд орох нь богино хугацааны туршид живэх нөхцлийг бүрдүүлнэ.
6
Парео
Олон хүмүүс далайн эрэг дээр нүцгэлж явах дургүй байдаг. Гэхдээ таны бие галбирыг нуусан парео загвар орчин үед тийм ч загварлаг харагддаггүй. Харин үүний оронд та усны хувцасныхаа дээгүүр гэрэлтдэг даашинзыг өмсөж болно. Энэ нь илүү загварлаг, тансаг харагддаг.
7
Хотын хэв маягтай цүнх
Эрчүүд хүртэл энэхүү алдааг олж хардаг гэнэ шүү. Бүсгүйчүүд бид хэнд хамаатай юм бэ гэж ярих хэдий ч та далайн эрэг дээр өөрийн цүнхээ алдах магадлалтай. Түүний оронд энгийн зуны цүнхийг сонгосон нь дээр. Энэ нь нөхцөл байдалд илүү тохиромжтой харагдаж таны сэтгэл санаа ч тайван байх болно.
8
Өндөр суудалтай усны хувцас
Өндөр суудал нь эрчүүдийн хувьд ээж, эмээгийнх нь өмсдөг хувцасюг санагдуулдаг гэнэ. Гэхдээ та өөрийн үл ялиг гэдсийг нуухыг хүсэж байвал өндөр суудалтай усны хувцсандаа онцгой хэв маягийг нэмээрэй.
9
Бензтэй усны хувцас
Далайн эрэг дээр хэт задгай, өөртөө тохироогүй усны хувцас өмсвөл далайн эрэг дээр амарч байгаа бусад хүүхэд болон настангуудыг үргээхэд хүргэх биз.
10
Хэт их нүүр будалт
Далайн эрэг дээр очоод энгэсэг түрхэх нь тийм ч зөв сонголт биш болов уу. Тиймээс арьсаа аль болохоор цэвэр агаараар амьсгалуулахыг танд зөвлөж байна. Үнэхээр будаггүй байж чадахгүй бол усны хамгаалалттай сормуусны будгаар нүдээ будах эсвэл контур ашиглаж болно. Будаггүй байсан ч дутагдлаа камерын тусламжтайгаар дарж болно шүү дээ.