"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр Элса Хоскийн халуухан амралт

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр Элса Хоск (Elsa Hosk) Испанийн Ибиза арал дээр амралтаа өнгөрүүлжээ. Тэрээр инстаграмын нэлээд идэвхтэй хэрэглэгч бөгөөд усны хувцастай халуухан зургуудаа оруулсан нь цахим ертөнцөд шуугиан тариад байна. 

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр Элса Хоскийн халуухан амралт

Өдгөө 29 настай Шведийн загвар өмсөгчийн улаан усны хувцас, нарны шилтэй, "Chanel"-ийн хүзүүний зүүлтээр гоёсон дараах зургуудыг нийтдээ 4.4 сая хүн үзжээ.

Тэрээр өөрийн найз загвар өмсөгчидтэйгөө цуг цагийг зугаатай өнгөрүүлж байгаа бололтой.

Зүүн гар талаас, улаан усны хувцастай загвар өмсөгч Элса, Эмили Ратаковски (Emily Ratajkowski), Белла Хадид (Bella Hadid), Лайс Риберо (Lais Ribeiro), Жизел Оливера (Gizele Oliveira), Роза Бертрам (Rose Bertram). 

Мөн тэрээр "Versace"-ийн энэ зуны цуглуулгаас өөрийн дуртай хослолоо өмсчээ.

Харин энэ удаа тэрээр "Revolver" брэндийн нарны малгай болон усны хувцас өмссөн байна. 

Элса 13 жилийн өмнөөс буюу ахлах сургуульд сурч байхдаа "Guess" болон загварын бусад компанид ажиллаж загварын ертөнцөд хөл тавьсан юм. Тэрээр 2011 оноос "Victoria's Secret"-д моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 онд албан ёсоор сахиусан тэнгэр болсон аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()