1
Гаж донтон болгож хувиргасан гайтай хавдар
АНУ-ын Виржиния мужийн оршин суугч, нэгэн багшийн тархинд хавдар ургасан бөгөөд энэ нь түүний хувийн амьдралыг бүхэлд нь өөрчилсөн байна. Эхлээд багшийн зөвхөн толгой өвдөж байсан бол хэсэг хугацааны дараа хавдар нь томорч, үүний нөлөөгөөр ч юм уу, хором бүр сексийн талаар бодох болсон гэнэ. Тэрээр насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүл цуглуулсан ч байдал дээрдсэнгүй, бүхэл шөнийн турш порно кино үзэж, эсвэл өөрийгөө эмэгтэйчүүдийг хүчирхийлж буй мэтээр төсөөлөх болсон гэнэ.
Сүүлдээ багш залуу өөрийн дагавар охиныг оролдож эхэлсэн учир түүнийг цагдаа нар баривчилснаар толгойд нь томорч буй хавдрын талаар мэдсэн аж. Ингээд эмч нар түүний тархин дахь хавдрыг мэс заслын аргаар авсны дараа залуугийн амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн байна. Хагалгааны өмнө тэнд байсан бүх сувилагч, эмч нарыг оролдож, биед нь хүрч байсан бол хавдрыг авсны дараа тэс өөр болжээ.
Жилийн дараа тэрээр дахин порно сонирхож эхэлсэн гэнэ. Эмчийн үзлэгт ортол хавдар дахин ургасан нь тодорхой болсон бөгөөд хавдрыг авсны дараа түүний бохир бодол дахин алга болжээ.
2
Хавдартай бүсгүйд тархи нь зөвлөгөө өгчээ
1984 онд А.Б нэртэй нэгэн эмэгтэйг гэртээ сууж байхад нь түүний толгойд “Та битгий айгаарай. Таньтай ярьж байгаа нь гайхширлыг тань төрүүлнэ гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэ бол тантай холбогдох хамгийн энгийн арга. Би найзынхаа хамтаар Грейт-Ормонд-стритийн хүүхдийн эмнэлэгт ажилладаг. Бид танд туслахыг хүсэж байна” хэмээсэн хэн нэгний яриа сонсогдсон байна.
A.Б өөрийгөө галзуурч байна хэмээн бодож, эмчид үзүүлэтэл түүнд “Сэтгэл зүйн цагаан солио” гэсэн онош тавьж, тайвшруулах үйлчилгээтэй эм бичиж өгчээ. Гэвч эмийг уусан ч бүсгүйн биеийн байдал дээрдсэнгүй.
Түүнд сонсогдох болсон яриа илүү ойлгомжтой болж, "Компьютер оношилгоо хийхээс нааш түүний толгойд буй хавдрыг илрүүлж чадахгүй" хэмээн хэлж, хамгийн ойр байрлах тархины эмнэлгийг хүртэл түүнд зааж өгсөн байна.
Эмч нар компьютер оношилгоо хийхийг хүсэхгүй байсан ч бүсгүй шаардсаны ачаар хийсэн байна. Тэгтэл бүсгүйн тархинд үнэхээр хавдар байгааг илрүүлжээ.
Эмч нарын хэлж байгаагаар хавдар дөнгөж ургаж эхэлж байсан бөгөөд тархинд бага зэрэг даралт үзүүлж байсан учир бүсгүйд ийнхүү мэдээлэл өгсөн байж болох юм гэжээ. Ингээд хагалгаа хийж, хавдрыг авсны дараа “Бид танд тусалсандаа баяртай байна. Баяртай” хэмээн хамгийн сүүлийн удаа хэн нэгний ярихыг сонссон аж.
3
Нүдэндээ үстэй хүн
19 настай Ираны иргэн нүдэн дээрх ургацагаа авахуулахын тулд эмчид ханджээ. Энэхүү ургацаг төрсөн цагаас нь эхлэн нүдэнд нь байсан ч улам л том болсоор байсан аж.
Оношилгоо хийж үзэхэд хэдэн сормуус нүдний алим руу шигдэж ургаснаар асуудал үүссэн гэнэ. Ургацаг болон үснээс болж залуу юу ч харахгүй байсан бөгөөд нүдээ анивчих үед үс түүний зовхины дотор хэсгийг ирвэгнүүлж байжээ.
Хамгийн аймшигтай нь нүдэн дотор үс ургаж, өвдөлт мэдрэгдэх болсон явдал юм. Гэхдээ энэ нь анхны тохиолдол биш бөгөөд "Лимбный дермоид" хэмээх өвчин гэнэ. Энэхүү өвчин нь биеийн арьсыг аль нэг хэсэгт шилжүүлэн суулгахад үүсдэг аж. Харин энэ залууд тохиолдсон явдал бол уг өвчний нэг илрэл байжээ.
4
Шүдтэй хавдар
Португалд Ромын эзэнт гүрний үеийн малтлага явуулж байсан археологичид 1600 жилийн өмнө нас барсан нэгэн бүсгүйн шарилаас тун хачирхалтай зүйл олсон байна.
Бүсгүйн таазан дотор хавдар үүссэн байсан бөгөөд нас барах үед нь түүний бие дотор дөрвөн шүд ургасан байжээ. Археологичид бүсгүйн нас барсан шалтгааныг тодорхой хэлж чадахгүй байгаа ч ургаж буй шүд түүний дотор эрхтэнийг гэмтээснээр аминд нь хүрсэн байх магадлалтай гэж үзсэн аж.
Хэдийгээр энэ бол аймшигтай үхэл хэдий ч ийм баримт анхны бөгөөд сүүлийн тохиолдол биш байжээ. Энэ бол “тератома” нэртэй өндгөвчний хавдар юм байна. Хэдэн жилийн өмнө хамгийн том “тератома” хавдрыг 74 настай бүсгүйн таазнаас авчээ. Аймшигт хавдар 46 см хүртэл урттай байсан бөгөөд түүний дээр шүд ургасан байсан гэнэ.
5
Хавдраас болж элдэв дүрс харах болжээ
Уран зургийн сургуулийн оюутан Шон Торнтонд тун хачирхалтай зүйл тохиолдох болжээ. Түүний бүх бие эрч хүчээр дүүрч, тэрээр яг л галзуурсан мэт болж байсан гэнэ. Ийм байдалтай хэсэг явсны эцэст тэрээр орон дээрээ тэрийн унаж, төрөл бүрийн сонирхолтой өнгө, хэлбэр дүрс харах болжээ.
Өмнө нь тэр хар тамхи хэрэглэдэг байсан ч дээрх үзэгдэл хар тамхи хэрэглээгүй байх үед нь тохиолдож, мансууруулах бодисоос ч хүчтэй нөлөөлсөн гэнэ.
Тэрээр яг л гурван нүдтэй мэт болж, гурав дахь нүдээрээ бидний амьдарч буй дэлхий ертөнцөөс ангид зүйлийг олж харж байжээ.
Хожим нь эмч нар энэхүү хачирхалтай үзэгдэл түүний толгойд үүссэн хавдраас үүсэлтэй болохыг ойлгосон байна. Залуу эр өөрийн нүдэнд харагдсан бүх зүйлийг уран зураг хэлбэрээр буулгаж авчээ.
6
Эзнээ нас барсны дараа ч идэвхтэй байсан хавдар
1951 онд Виржиния мужийн нэгэн сууринд амьдардаг Генриетта Лакс умайн хүзүүний хавдартай хэмээн оношлогдсон байна. Түүний биед их хэмжээний хавдар байсан ч хамгийн хачирхалтай нь уг хавдрын идэвхжилийг зогсоох боломжгүй байжээ.
Эмч нар бүсгүйн хавдрыг хэзээ ч үхэхгүй, саармагжихгүй эсээс бүрдсэн болохыг тодорхойлсон байна. Үүнээс гадна хавдрын эсийн тоо 24 цагийн дотор хоёр дахин нэмэгдэж байсан гэнэ.
Бүсгүйд энэ талаар огт хэлээгүй бөгөөд харин ч түүнийг туршилтын туулай болгож ашиглаж, Генриетта Лакс жилийн дотор нас баржээ.
Нас барсан ч түүний хавдрын эс саармагжаагүй төдийгүй одоо хүртэл ургаж байгаа гэнэ. Олон жилийн турш энэхүү хавдрыг судлаач нар туршилтын зориулалтаар ашиглаж, анагаахын шинжлэх ухааны нээлтүүд хийх болсон юм.
Харин Генриетта өөрийнх нь үхэл дэлхий дахинд хэрхэн тусалсан талаар огтхон ч мэдээгүй. Тэрээр өөрийнх нь биед аймшигт хавдар ургаж байгааг мэдсэн боловч эмч нар түүн дээр туршилт хийсэн гэдгийг огт мэдээгүй аж.
7
Толгой дээрээ эвэртэй эмээ
87 настай эмээ Лян Сюйжэний толгойн орой дээр нэг мэнгэ байсан бөгөөд тэрээр анх загатнаж эхлэхэд нь л эмчид үзүүлжээ. Эмч нар энгийн нэгэн мэнгэ хэмээн түүнийг тайвшруулж, загатналтын эсрэг эм өгсөн гэнэ. Гэтэл мэнгэ ургасаар хуруун чинээ урттай болж, хатуу, хурц үзүүртэй болсон байжээ.
Хэсэг хугацааны дараа мэнгэ тасарч, түүний оронд эвэр ургаж эхэлсэн байна. Хагас жилийн дотор 13 см-ийн урттай эвэр ургажээ.
Энэ бол “Арьсны эвэр” бөгөөд эрүүл мэндэд хор нөлөөгүй хумстай адил найрлагатай байсан гэнэ. Уг эвэр маш мэдрэмтгий байжээ. Түүний гавал ясанд ямар нэгэн зүйл шигдэж байгаа мэт мэдрэмж төрж байсан учир Лян огтхон ч унтаж чадахаа больсон аж. Заримдаа эвэрнээс цус гардаг байжээ.
Эмч нар хавдрыг авах санал тавьсан ч гэр бүлийнхэн нь түүнийг хагалгааг давж чадна гэдэгт итгэлгүй байсан учир татгалзсөн бөгөөд эмээ одоог хүртэл хавдартайгаа явж байгаа гэсэн шүү.
8
Нүүрэн дээрээ таван кг ургацагтай залуу
Хосе Местрег “нүүргүй хүн” гэж нэрлэдэг байна. Түүнийг 14 настай байхад нь нүүрэн дээр нь том ургацаг мэт зүйл гарсан гэнэ. Эмч нар бага дээр нь авах хэрэгтэй гэж зөвлөсөн боловч Местре Иеговы шүтлэгтэй байсан тул татгалзсан аж.
Дараа нь түүний нүүрэн дээр нил ягаан өнгийн ургацагнууд гарах болжээ. Ургацагны нэг нь залуугийн баруун нүд, нөгөөх нь залуугийн зүүн нүдний алиман дээр ургасан учир харах боломжгүй болжээ. Мөн аман дотор нь хүртэл ургацаг гарсан нь амьсгалахад хүндрэлтэй болгожээ. Месте юм идэж чадахаа больсон гэнэ.
Хавдар таван кг болтлоо томорч ургасан байна. Мэс засалчдын хэлж байгаагаар Местрегийн нүүр битүү ургацаг болж, хүн төрхөө алдсан аж. Азаар сувилагч бүсгүй түүнийг хагалгаа хийлгэхийг ятгаж чадсан байна. “Чи бага багаар амиа алдаж байна. Тиймээс азаа үзэх хэрэгтэй шүү дээ” гэж тэр зөвлөжээ.
Местре Чикаго руу нисэж, хагалгаанд оржээ. Дөрвөн удаа хагалгаа хийлгэсний ачаар хавдрыг авч, залуу амьд гарч чадсан байна.
9
Хавдар алуурчин болгожээ
Техасын их сургуулийн оюутан Чарльз Уитмений толгой маш их өвддөг байжээ. Тэрээр угийн даруухан хөвгүүн байсан боловч нэг өдөр бүх хүүхдийн өмнө ангийнхаа хүүхдийг сандлаас нь чирч гадагшаа гаргасан нь оюутнуудыг маш их түгшээсэн аж. Харин арай ч түүнийг хороочихоогүй юм.
Үүнээс хэд хоногийн дараа 1966 оны долдугаар сарын 31-ний өдөр түүний толгой маш хүчтэй өвдөж, үүний хамт хэн нэгний амийг хороох хүсэл Чарльзд төржээ. Тэрээр өөрийн хийх гэж буй хэргийнхээ талаар захидал бичиж, хэрхэн яаж хийх талаараа нарийн тайлбарласан аж.
“Урт удаан хугацаанд бодсоны эцэст, би өнөөдөр орой эхнэр Кэтигийнхээ амийг хороохоор шийдлээ. Би түүнд маш их хайртай. Тэр маш сайн эхнэр байсан. Хэзээ ч ямар ч тохиолдолд би түүнд найдаж чадахаар байсан. Гэхдээ би яагаад түүнийг амийг хороохоор шийдсэнээ тайлбарлаж чадахгүй байна” гэж бичжээ.
Ингээд захидлаа бичиж дууссаныхаа дараа тэрээр эхлээд ээжийгээ боож, дараа нь түүнийг мэсээр хороосон байна. Харин дараа нь гэртээ ирж эхнэрийнхээ амийг хөнөөж, эцэст нь сургууль дээрээ очиж 14 хүний амийг хороосон аж.
Хамгийн сүүлийн захидалдаа Уитмен “Надтай юу тохиолдож байгааг би ойлгохгүй байна. Сүүлийн үед би маш олон утгагүй хэргүүдийн хохирогч болж байна” хэмээн бичиж, эмч нарыг тархинд нь оношилгоо хийхийг хүссэн байна.
Эмч нар хүсэлтийг нь хүлээн авч түүнд хагалгаа хийхэд тархинд нь том хэмжээний хавдар байсан гэнэ. Хавдар толгойны хүчтэй өвдөлт, хүн амины хэрэг хийх хүслийг төрүүлэх шалтгаан болсон гэж эмч нар үзжээ.
10
Өөрийн гэсэн тархитай хавдар
2003 онд 25 настай япон бүсгүй өндгөвчний хавдартай хэмээх онош сонссон бөгөөд тератома хавдрын нэг төрөл байсан учир шүд ургах магадлалтай байжээ. Гэхдээ энэ нь бусад төрлийн хавдраас тэс өөр байсан гэнэ. Хавдар нярай хүүхдийн хэлбэртэй байжээ. Тэр ч байтугай чих, шүд, яс, судас, бүдүүн гэдэстэй байсан бөгөөд энэ нь урагтай адил харагдаж байсан гэнэ. Харин толгой дээр нь нүд мэт ганц цэг байжээ.
Үүнээс гадна хавдар тархитай байсан бөгөөд хэмжээ нь ердөө шош шиг харагдаж байсан гэнэ. Гэхдээ хавдарт бүхий л эрхтэн байсан нь хачирхалтай.
Хүний биеэс олсон хамгийн хачирхалтай, бас хүний хэлбэртэй хавдар энэ байжээ. Гэхдээ энэ нь анхны тохиолдол биш гэнэ. Тархитай хавдар буруу мэдээллийг дамжуулж эхэлдэг байна. Гадаад орчноос үүссэн илүү тархи тухайн хүний бүх хувийн зан араншинг ч өөрчлөх магадлалтай аж.
11
13 кг өтгөнөөр дүүрсэн бүдүүн гэдэс
Хятадын иргэн Жоу Хай (Zhou Hai)- гийн гэдэс нь хөөж, маш их өвдөж, амьсгалж ч чадахгүй байсан тул эмчид очиж үзүүлсэн гэнэ. Тэгтэл рентген зургийг нь хараад эмч нар бүдүүн гэдэс нь бөглөрч хөөсөн төдийгүй хэзээ мөдгүй хагарах магадлалтай гэж оношилжээ. Ийнхүү хагалгаа хийн түүнээс 76 см урт, 13 кг жинтэй бөглөрсөн бүдүүн гэдсийг нь тайрч авчээ.