1
Жорж Буш болон есдүгээр сарын 11
2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн ихэр барилгыг агаарын тээврийн хоёр онгоцоор мөргөн, олон мянган хүний амь нас эрсэдсэн билээ. Энэхүү алан хядах үйл ажиллагаа нь америкчуудын айдсыг төрүүлээд зогсохгүй дахин ийм алан хядах үйл ажиллагаа болохоос сэргийлэх арга хэмжээнүүдийг авахад хүргэсэн юм.
Харин уг үйл явдлыг Буш болон түүний албаныхантай холбон тайлбарлах хүмүүс байв. АНУ-ын Ерөнхийлөгч яагаад өөрийнхөө орны иргэдийн эсрэг аллага үйлдэнэ гэж?
Нэгдүгээрт, Америк иргэдийн эрх чөлөөг хязгаарлахыг хүссэн. Хоёрдугаарт, АНУ Афганистаны газрын тосны зах зээлд нэвтрэх зорилгоор улс үндэстнийг нь бужигнуулж орхисон гэнэ. Энэ үнэхээр үнэн байх боломжтой юу? Бид Жорж Буш Ерөнхийлөгч, эсвэл түүний албаны ажилтан биш болохоор үүнийг нотолж чадахгүй.
Энэхүү цуурхал зарим хүнийг итгэхээс аргагүй байдалд оруулсан ч нотлох баримт байхгүй учраас юу ч өөрчлөгдөөгүй юм. Хэрвээ үнэн бол үнэхээр харамсалтай л юм.
2
Обама бол хэн нэгний хүүхэлдэй
Энэхүү цуурхалд нотлох баримт, ядаж л ямар нэг үндэслэл байхгүй. Гэхдээ л их сонирхолтой. Барак Обамаг үүрэгт ажлынхаа хугацаанд илүү их эрх мэдэлтэй нэгний утсан хүүхэлдэй байсан гэсэн уг цуурхал нь Засгийн газрын жинхэнэ айдас эмгэнэл байв. Энэ цуу яриаг хэн дэгдээсэн бэ?
Обамаг хоёр удаа Ерөнхийлөгч болоход маш хүчирхэг, баян хүмүүс тус дэм болсон. Тэдний ихэнх нь сүүдэрт үлдэж, нэр нь үл мэдэгдэх хэвээрээ ард хоцорсон. Энэ нь Ерөнхийлөгчийн ажлыг Обамагаар дамжуулан тэдгээр хүн хийж байсан гэсэн цуурхал гарах үндэс болжээ.
3
Закари Тэйлорын аллага
1850 онд Ерөнхийлөгч Закари Тэйлор нас барсан юм. Түүний цогцсыг шинжилсэн эмч нарын дүгнэлтээр үхлийн шалтгаан нь гэдэсний нянгийн үрэвсэл гэж гарчээ. Энэхүү дүгнэлт нь 1970-аад оныг хүртэл буюу хүмүүс Тэйлорыг хордуулсан байх магадлалтай гэж үзэх хүртэл нам жим байв. Яагаад гэвэл Тэйлор нас барахаасаа өмнө эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй айсан учраас хүмүүс түүнийг гэдэсний өвчнөөр үхсэн байх боломжгүй гэж үзсэн юм.
Тэйлор боолчлолын талаар өөр бодолтой байсан нь түүнийг үхэлд хүргэсэн гэсэн таамаглал байдаг. Тэрээр боолчлолыг баруун руу нэвтрүүлэхийг хүсэхгүй байсанд нь ард иргэд бухимдаж байв. Харин түүний Элчин сайд бас Ерөнхийлөгчийнхөө санаа бодлыг эсэргүүцэж байжээ.
Тэйлорыг яг хордуулсан гэсэн нотлох баримт байхгүй хэдий ч түүнийг нас барснаас хойш 100 жилийн дараа гарсан цуурхал учраас л үнэхээр сонирхолтой байгаа юм.
4
Томас Жефферсон болон ханиад
Ерөнхийлөгч Томас Жефферсон орчин үеийн анагаах ухааны ололт буюу эм тариа гарахаас өмнө ханиаднаас хэрхэн сэргийлдэг байсантай холбоотой ам дамжсан яриа байдаг. Томас Жефферсон 60 жилийн турш орой бүр унтахынхаа өмнө хөлөө хүйтэн усанд дүрдэг байсан гэнэ. Ийм арга хэмжээ авсныхаа хүчинд тэрээр амьдралдаа ердөө хэдхэн удаа ханиад хүрч байжээ.
Мэдээж үүнийг нотолсон шинжлэх ухааны баталгаа байхгүй. Тэгвэл яагаад Жефферсон хэдхэн удаа ханиад хүрсэн юм бол? Магадгүй тэр бусдаас илүү сайн дархлаатай байсан байх.
5
Бенжамин Харрисон болон гэрлийн унтраалга
Бенжамин Харрисоны үед Цагаан ордны хамгийн анхны цахилгааны розеткануудыг суулгажээ. Гэтэл тэрээр цахилгаанд холбоотой ямар нэгэн зүйлд хүрвэл тогонд цохиулах байх гэж айдаг хүн байсан гэнэ. Тиймээс өөрөө огтхон ч хүрэлгүй, ажилчдаараа гэрлээ унтраалгаж, асаалгадаг байжээ. Зарим шөнө гэрлээ унтраахаас түвэгшээхдээ гэрлээ асаалттай чигээр нь унтчихдаг байсан гэнэ.
Хэдийгээр хэтрүүлэгтэй сонсогдож байгаа ч энэ бүхэн үнэн байх магадлалтай. Учир нь дээр үед цахилгааны розетканууд нь дөнгөж үүсэн бий болж байсан учраас тог цохих магадлал өндөртэй байсан байх боломжтой.
6
Клинтоны аллага
Энэ бол Ерөнхийлөгчийг тойрсон хамгийн хар бараан цуурхлын нэг. Билл болон Хиллари Клинтон нар улс төрийн тавцанд маш хүчирхэг хосууд байсан, байсаар ч ирсэн учраас тэдний талаар олон цуу яриа бий.
Үүнээс хамгийн аймшигтай нь Клинтоны гэр бүлийнхэн удирдлага дороо ажиллаж байсан 46 хүнийг хороосон гэсэн цуу яриа. Тэд бүгд тодорхойгүй байдлаар үхсэн бөгөөд цуу яриаг тараагчид Клинтоны хосууд үүнтэй холбоотой гэж үздэг байна.
Эдгээр 46 хүн Клинтоны гэр бүлийг буруутай гэдгийг батлах ямар нэг зүйлийг мэддэг байсан тул үнэн бодит байдал илчлэгдэхээс өмнө тэд амыг нь барьсан гэж зарим хүн үздэг аж.
7
Обама болон Бенгази
2012 онд АНУ-ын Элчин сайд Крис Стивенс Бенгазид зочилжж, нэгэн буудалд буудаллажээ. Харин шөнө нь буудал руу алан хядагчид нэвтрэн түүний болон хамгаалагч нарынх нь аминд хүрчээ. Энэ бүхнийг Хиллари Клинтоны и-мэйл задруулсан хэрэгтэй холбоотой хэмээн үзэж, үүнтэй холбоотой маш олон дам яриа гарсан юм. Хамгийн их яригдсан зүйл нь Ерөнхийлөгч Обама халдлагыг зохион байгуулж, Стивенсийг барьцаалан, хоригдол шилжүүлэх үйл ажиллагааг явуулахаар төлөвлөсөн гэсэн таамаглал аж.
Хоригдол солилцох үйл ажиллагаанд Стивенс болон 1993 онд алан хядах бөмбөгдөлт зохион байгуулсан Омар Абдел-Рахман нарыг оролцуулах байсан гэдэг. Харин Стивенсийг санаандгүй байдлаар алсан тул уг төлөвлөгөө нуржээ. Гэхдээ мэдээж хэрэг энэ бол ердөө л таамаглал шүү дээ.
8
Сэтгэцийн өвчтэй Никсон
Ричард Никсон Ерөнхийлөгч байх үедээ олны хэл амны бай болсон нэгэн байв. Үүний ихэнх нь түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй гэх яриатай холбоотой. Никсон хүн бүр түүний араас хөөж байна гэж боддог байсан бөгөөд өөрийнхөө өрөөнд дуу хоолойгоор асдаг дуу хураагч суурилуулж бүх яриагаа бичиж авдаг байжээ.
Мөн тэрээр еврейчүүд болон тагнуулынхан, "Ivy League" сургуульд хамт сурч байсан хүмүүсээсээ цэрвэдэг байсан гэнэ. Тэр сонин сэтгүүл, мэдээллийн хэрэгслийнхэнд хэзээ ч итгэж байгаагүй. Ричард Никсон бараг ойр тойрныхоо бүх хүнийг сэжиглэдэг байсан.
9
Жон Кеннеди болон Мэрилин Монро
1962 онд Жон Кеннедийг АНУ-ын Ерөнхийлөгч болсон жил бол Мэрилин Монро амиа алдсан юм. Түүнийг амиа хорлосон эсвэл мансууруулах бодисын тунгаа хэтрүүлсэн гэж үздэг.
Харин цуу яриагаар тэднийг холбоотой байсан гэдэг бөгөөд түүнийг үхэхээс өмнө Кеннеди Монрод нууц мэдээлэл хэлсэн байх гэж хүмүүс ярьдаг. Харин үүнийг нь мэдсэн Мэрилин Монро ам алдсан нь амиа алдахад хүргэсэн байх.
Тэднийг холбоотой байсан гэсэн албан ёсны мэдээлэл байдаггүй. Мөн түүний үхэлд Кеннеди хамаатай гэсэн нотолгоо ч байхгүй.
10
Трампын сонгууль
Доналд Трампын талаар маш олон цуу яриа, таамаглал, скандалууд байдаг. Хамгийн томоохон гэж үзсэн нь сонгуулийн луйвардалт гэнэ.
Зарим хүн компьютерийн системд нэвтрэн түүнийг ялалт байгуулахад тусалсан нь үнэн гэдэг. Харин зарим нь оросууд Трампыг Ерөнхийлөгч болоход нь тусалсан байх магадлалтай гэдэг. Аль нь ч гэхдээ нотлох баримтгүй.
Хамгийн инээдтэй нь Трамп өөрийн өрсөлдөгч Хиллари Клинтоныг сонгуулийн үр дүнг хууль бусаар луйвардаж, ялах гэж оролдсон гэж үзсэн юм. Бас л нотлох баримт үгүй.