1
Хайрттайгаа хэсэг зуур ч болов хамт байхын тулд юуг ч хийхэд бэлэн
Хайр дурлал эхэндээ ямар байдгийг та нар мэднэ дээ. Хосууд яаж ийж байгаад хамтдаа удаан байхыг хичээдэг. Ажил, сургууль, гадуур гарахад ер нь хаана ч байсан хамаагүй. Бараг та хоёрыг нягт холбох ямар нэг зүйл гарч ирээсэй гэж нууцаар хүсдэг. Доорх хэрэглэгч харин энэхүү мэдрэмжээ бидэнтэй хуваалцжээ.
"Зарим хүнтэй хамт байх тусмаа бүр удаан хугацаанд хамт баймаар санагддаг. Жинхэнэ дурлалтайгаа учирсан хүмүүс яг энэ төрөлд багтана."
2
Тэр догдолж баярлахын зэрэгцээ айдаг
Хайр хамгийн аз жаргалтай, сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлдэг боловч зарим талаараа айдас дагуулдаг талаар дараагийн хэрэглэгч дурджээ.
"Хайр бол орчлон ертөнц дээрх хамгийн аймаар зүйл. Толгой эргүүлж, айдас төрүүлэм."
Та хэн нэгэнд зүрх сэтгэлээ бүрэн дүүрэн нээж чадах уу? Тэр таны дотоод ертөнцийг ойлгож хүлээж авч чадахгүй бол яах вэ? Бүх зүйл нуран унавал яах вэ? гэх мэт маш олон асуулт урган гарч байдаг. Гэхдээ юунд ч бүү санаа зов. Энэ бүгдийн эцэст хайр дурлал бүхнийг дийлнэ.
3
Эрүүл ухаангүй мэт аашилна
Үнэндээ хайр дурлалын энэхүү хүчин зүйл аль ч хүйсийн хүнд тохиолддог. Хүмүүс дурлалыг сохор гэж ярьдаг ч үүн дээр нэмээд дүлий бас тэнэгдүүхэн бололтой. Дурлалдаа умбаж, дотоод сэтгэлээ хянаж чадахгүй байхад эрүүл ухаан ч гэсэн цонхоор гараад явчихдаг. Тийм ч учраас найз нөхөд, гэр бүлийнхэн тань өөрөөс чинь түрүүлээд бүхнийг мэдчихдэг байх.
"Хайр дурлал бүх мэдрэмжийг тань үгүй хийж, хамгийн тэнэг нөхцөлд байдалд оруулах болно."
4
Тэр өөрийгөө батлан харуулах гэж оролдоно
"Reddit" хуудасны хэрэглэгчдийн үзэж байгаагаар ямар ч эрэгтэй хүн таалагдсан бүсгүйдээ мундаг хүн болж харагдах гэж аль байдгаараа хичээдэг гэжээ.
"Тэр хэдийнэ таных болж, та ч түүнийх гэдгээ мэдэж байгаа хэдий ч минут тутамд түүнд өөрийгөө батлан харуулах гэж оролдоно."
Хайртай хүнийхээ зүрх сэтгэлийг өөрийн болгохын тулд эрчүүд авьяас чадвар, чадал чансаагаа байж болох бүх аргаар аль болох даруухан байдлаар харуулах гэж оролддог аж. Гэхдээ хүн бүр өөрийн мэдэлгүй иймэрхүү зан араншин гаргадаг гэнэ шүү.
5
Хамгийн шилдэг болох нь тэдний зорилго
"Хамгийн шилдэг нь болно" гэдэг зорилтыг хайртайгаа учирсан учраагүй хэн ч байсан өмнөө тавьж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж энэ бол хэлэхэд амархан ч хийхэд хэцүү зүйл шүү дээ. Уг хэрэглэгч үүний талаар ингэж бичжээ.
"Би нэг охинд хайртай болсон. Тэр хайраас болоод миний залхуурал, аливаа юмыг хойшлуулдаг зан чанар тэр даруй алга болсон байсан. Эрчүүд бидэнд өөрийгөө батлан харуулах гэсэн байгалийн өгөгдөл байдаг байх."
6
Тэр ихэнх цагаа таныг бодож өнгөрүүлдэг
Мэдээж энэ аль ч хүйсийн хүнд тохиолддог. Гэхдээ эрчүүд ч гэсэн ингэдэг гээд бодохоор танд сайхан санагдахгүй байна уу? Дурлалд умбаад ирэхээр мөч бүр түүнийхээ талаар бодож, ямар нэг зүйлд оюун ухаанаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй болж эхэлдэг шүү дээ. Үргэлж хайртынхаа талаар, түүний ямар сайхан гэдгийг дахин дахин дотроо бодож, нууцхан инээмсэглэнэ.
"Би анх хүнд дурлачихаад яг л тэнэг юм шиг болчихсон. Тэр бүсгүйгээс өөр юу ч толгойд орж ирэхгүй байсан."
7
Зөв өгүүлбэр хэлэх чадвараа алддаг
Нууцаар хайрлаж байсан хэн нэгний хажууд ичгэвтэр байдалд орж байсан мөчүүд тань эргээд санагдаж байна уу? Тэгвэл энэ хэвийн явдал аж. Таалагддаг хүнийхээ хажууд ээрч гацаад, амнаас тань зөв өгүүлбэр гарахгүй байх нь хамгийн түгээмэл гэнэ. Энэ хэрэглэгч ч мөн адил таалагддаг бүсгүйдээ хамгийн тэнэг байдлаа харуулсан талаараа хуваалцжээ.
"Таалагдсан бүсгүйтэйгээ ярих үедээ бүтэн өгүүлбэр хэлэх чадвараа алдчихдаг."
Ийм байдалд орсон хүмүүс олон байдаг. Хэрвээ таны хайртай бүсгүй энэ байдлыг тань ядаргаатай, хачин гэхээсээ илүү нааштайгаар хүлээн авбал сайн хэрэг. Үгүй байсан ч сэтгэлээр унах хэрэггүй. Бид энэ бүхнийг даваад гарна.
8
Тэр хайрттайгаа хамт амьдарч, хүүхэдтэй болох талаар бодож эхэлнэ
Эрчүүд хүүхэдтэй болохоос айдаг гэсэн хачин ойлголт байдаг. Гэхдээ үнэндээ эрчүүдийн ихэнх нь хайртай хүнтэйгээ хамт үлдсэн амьдралаа өнгөрүүлэх талаар бодож явдаг гэнэ.
"Хайртай бүсгүйтэйгээ хамт хүүхэдтэй болоод амьдарч байна гэсэн бодол намайг үнэхээр аз жаргалтай болгодог."
9
Тэр таны сул талыг мэддэг ч тоодоггүй
Хайр дурлал үргэлж сайхан байна гэж байхгүй. Хэн нэгэнтэй насан туршдаа хамт байна гэдэг үүрд тэдний алдааг хайхрахгүй байна гэсэн үг биш. Бодит байдал дээр доорх хэрэглэгчийн өгүүлснээр:
"Хайртай хүний тань ядаргаатай зан ааш яршигтай санагдаж болно. Гэхдээ та үүнийг нь тоохоо ч болино. Учир нь түүнтэй л хамт байвал бусад нь хамаагүй."
Хайр гэдэг хэн нэгний сул талыг хайхрахгүй байх явдал юм. Нэг үгээр та түүний сул талыг мэдэж, хүлээн зөвшөөрч, хамтдаа байхыг хэлнэ. Эцсийн эцэст хэн ч төгс биш шүү дээ.
10
Юу ч болсон таныг хайрлах гэж зүтгэнэ
Хайр дурлал нахиалж эхэлмэгц аль аль нь харилцаандаа анхаарахгүй байсан ч бүх зүйл сайхан хэвээр байх болно гэж боддог. Гэхдээ энэ худал. Хэдийгээр нялуун сонсогдож байгаа ч хайр дурлал бол маш их хүч хөдөлмөр шаардсан зүйл. Хэрвээ та хангалттай сайн хичээхгүй байгаа бол зүрх сэтгэлээ шархлуулаад өнгөрөх болно.
"Хайр гэдэг бол хайртай хүнийхээ талаар бодоод догдлох мэдрэмж биш. Энэ бол тэднийг хэзээ, хаана ч хайрлахаар сонгох явдал."
Хэрвээ та энэ сонголтыг хийхээр шийдсэн бол таны хайр дурлал урт хугацаанд аз жаргалтай үргэлжлэх болтугай.
11
Хайртай хүнийхээ эрх ашгийг өөрийнх шигээ хүндэлнэ
Хайр гэдэг нөгөө хүнийхээ аз жаргалыг үргэлж нэгдүгээрт тавих явдал биш юм шүү. Өөрөөсөө илүү хайртыгаа гэх нь тодорхой хэмжээнд хэвийн боловч үргэлж ийм байх нь та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг тоохгүй байх сөрөг нөлөөтэй.
"Хүнд хайртай болсны дараа таны аз жаргал түүний аз жаргалаас хамааралтай болж эхэлдэг."
Та хоёрын аз жаргал холбоотой байж болох ч шууд хамааралтай биш шүү дээ.
12
Дотно харилцаанаас илүү зүйлд анхаарлаа хандуулна
Дөнгөж эхэлж байгаа хосуудын хувьд дотно байх гэсэн хүсэл нь давамгайлж байдаг. Хайртай хүнээ тэвэрч эрхлэх гэж юугаа ч өгөхөд бэлэн байна. Мэдээж хэрэг эрт хугацааны туршид харилцаатай байхыг хүссэн хүмүүст энэ нь чухал зүйл. Харин энэ хэрэглэгчийн хувьд жинхэнэ хайртайгаа учирсан хүнд өөр бусад зүйлс хүртэл хамгийн чухал болдог гэнэ.
"Би дотно харилцаанд орохыг хүсэхгүй байсан үедээ түүнд хайртай гэдгээ ухаарсан. Түүнийг ямар гайхалтай болохыг нь мэдэрч, үргэлж хажуудаа байлгахыг хүсэх болсон."
13
Романтик дуу сонсоод хайртай хүнээ боддог
Романтик дуу сонсох, зурагтаар гарсан хайрын кино үзээд шууд л өөртөө чухал онцгой нэгнийг боддог нь үнэн. Эрчүүдэд ч гэсэн ийм зүйл тохиолддог.
"Радиогоор хайрын дуу сонсоод түүний талаар бодоход хүргэж байвал чи дурлажээ, залуу минь."
14
Өөр хэн нэгнийг эрж хайхаа болино
Энэ мэдээж жинхэнэ дурлалтайгаа учирсан хүний хийх үйлдэл. Гэхдээ л аман дээрээ хайртай гэсэн ч цаагуураа өөр хүнтэй болзож байдаг хүмүүс олон байдаг шүү дээ. Ямартай ч хэрвээ та нэг л хүнтэйгээ хамт байхыг хүсэж, цаашид эрэл хайгуул хийхээ болихоор шийдсэн бол ирээдүйн ханиа та нэгэнт олжээ.
"Хүнд дурлахаараа өөр бүсгүйг бодох ч зав гардаггүй. Бүр дуртай кино, спорт, хоол гээд бүгдийг умартан түүнийг л санагалзана."
15
Ямар нэг сайхан зүйл тохиолдвол хайртдаа хэлэхээр яардаг
Амьдралынхаа үлдсэн хугацааг хамтдаа туулах хүнээ олсон бол тэдэнтэй бүх зүйлээ зөвлөлдөж ярилцахыг хүснэ. Үнэндээ ямар нэг зүйл тохиолдвол хамгийн түрүүнд тэдэнд хэлэх гэж яардаг. Муу ч, сайн ч юу ч болсон хамаагүй хайртай хүн тань хажууд чинь байж бүхнийг даван туулахад тусална.
"Хайр гэж юу вэ? Сугалаанд ялж байна гэж зүүдэлснээ хайртдаа хэлэх гэж тэсэн ядах мэдрэмж."
16
Хайртай хүнгүйгээрээ амьдралыг төсөөлж чадахгүй
Үнэн хэрэгтээ хайртай хүнгүйгээрээ амьдралаа төсөөлөхгүй байна гэдэг тийм ч сайн зүйл биш. Амьдралд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс ямар ч нөхцөл байдалд хэрхэн өөрийгөө авч үлдэх вэ гэдгээ сайтар тунгаах хэрэгтэй. Гэхдээ хайртай хүн тань үлдсэн амьдралын тань туршид тантай хамт байгаасай гэж найдах нь байдаг л зүйл. Доорх хэрэглэгчийн сэтгэгдэл танд нэгийг бодогдуулах биз ээ.
"Хааяа хааяахан түүнгүйгээр байхад давгүй байдаг ч огтхон ч байхгүйгээр нь төсөөлж чаддаггүй."
17
Онцгүй нөхцөл байдлаас гарахад нь тусална
Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч хайртай хүнээ ямар нэг зүйлийн улмаас маш эвгүй байдалтай харах тохиолдол гардаг. Жишээ нь согтуу, эрүүл мэндийн асуудалтай, эсвэл зүгээр л санаандгүй гэх мэт. Ичмээр хэдий ч хүн бүр төгс төгөлдөр биш шүү дээ. Жинхэнэ хайр бол энэ үед нь ч хайртдаа тусалж, хүнд нөхцөл байдлаас гаргадаг юм.
"Үлдсэн амьдралынхаа туршид бөөлжиж байхад чинь үсийг чинь хойш нь барьж өгнө гэж андгайлъя."
18
Хайртын тань зовлон шаналал өөрийнх юм шиг л өвдөнө
Таны талаар хүмүүс сөрөг зүйл ярьж байхыг сонсох уур хүрмээр байх нь мэдээж. Гэтэл хайртай хүнийг тань өөр хүн муулж байхыг сонсох бүр ч дургүй хүрмээр гэвэл та итгэх үү? "Reddit" хуудасны нэгэн хэрэглэгч үүнийг хэн нэгэнд хайртай болсны илрэл гэж үздэг байна.
"Би түүнийг айсан эсвэл өвдөж байгааг нь харж тэвчдэггүй. Яг л түүний өвдөлт надад мэдрэгдэж байгаа юм шиг санагддаг."
Хайртай хүнээ уурлуулж, айлгахгүйг та хичээх болно.
19
Өөрийнхөө үзэн яддаг зүйлийг таны төлөө хийнэ
Түүний дуртай зүйлийг өөрийнхөө хүсэл зорилгыг умартан хийж байгаа бол та түүнд үнэхээр дурлажээ. Нэгэн хэрэглэгч өөрт тохиолдсон зүйлээ ингэж ярьж байна.
"Би өөрийнхөө дургүй ресторан руу түүнийг дуртай гэхээр нь явсан юм. Гэтэл тэр оройн хором бүр гайхалтай байсан. Тэр үнэхээр жаргалтай байсан нь намайг жаргалтай болгоход хүргэсэн."
Хайрттайгаа л хамт бол хэзээ ч үзэхгүй гэж байсан киногоо цурам ч хийлгүй үзнэ. Хэзээ ч сонсож байгаагүй хамтлагийнхаа тоглолтонд явна. Энэ чинь л хайр шүү дээ.
20
Хайртай учрах ямар байдаг талаар асууж эхэлнэ
Хэрвээ та өөртөө энэ асуултыг тавьж эхэлсэн бол магадгүй дурлал тан дээр айлчлан иржээ. Яг л энэ хэрэглэгчийн дурдсан шиг.
"Та түүнд хайртай эсэхээ эргэцүүлж эхэлсэн бол энэ бол та түүнд хайртай болсны дохио"
Мэдээжийн хэрэг хэдэн жил холбоотой байсан хосуудын хувьд өөрөөсөө энэ асуултыг асуух нь өөр хэрэг. Гэхдээ дөнгөж эхэлж байгаа харилцааны хувьд бол сэтгэлд тань нахиалах хайрын илрэл юм шүү.