1
Сайн унтаж амарна
Америкийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаанаас харахад гүн нойрондоо автсан үед хүний биеийн температур үргэлж буурч байдаг гэнэ. Харин энэ процессыг дулаан унтлагын хувцас алдагдуулдаг тул дутуу нойртой байх гол шалтгаан болдог. Тиймээс хэрвээ та нойрны асуудалтай бол нүцгэн унтаад үзээрэй.
2
Агааржуулалт
Унтлагын хувцас нь арьсыг амьсгалахад муугаар нөлөөлдөг. Харин бие хөлөрч, хэт их чийгтэй байх нь нян, мөөгөнцөр үүсэх шалтгаан болдог учир байгалийн аргаар биеэ сэрүүцүүлэх нь зүгээр. Арьс сайн амьсгалах нь бөөр, элэгний үйл ажиллагаа саадгүй явагдахад нөлөөлж, бодисын солилцоог сайжруулж, цусыг бохирдлоос цэвэрлэдэг.
3
Илүү их секс
Хэрвээ та нүцгэн унтвал шөнө хамтрагчтайгаа илүү олон удаа дотно харилцаанд орох болов уу. Эмч Женнифер Ландагийн хэлж байгаагаар дотуур хувцасгүй унтах нь сексийн харилцаанд сайнаар нөлөөлдөг бөгөөд секс их хийх нь илүү бат бөх харилцааг бий болгодог гэжээ. Эхээс төрсөн биеэрээ унтах нь дотно харилцааг илүү ихээр хүсэх түлхүүр болно. Харин дотно харилцаанд их орох нь эрүүл, бат бөх харилцааны үндэс болно гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
4
Окситоцин даавар эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө
Нүцгэн унтсанаар танд нэмэлт окситоцин даавар ялгарах болно. Энэхүү даавар нь стрессийг багасгаж, хавдар үүсэхээс сэргийлж, үрэвсэл үүсэх явцыг зогсоодог. Окситоцин дааврын ачаар хүн илүү тайван байж, бухимдалгүй амьдрах болно.
5
Өглөө шүршүүрт орох хэрэггүй болно
Нүцгэн унтсан тохиолдолд та бага хөлрөх учир өглөө цэвэр байдлыг мэдэрнэ. Тиймээс өглөө заавал шүршүүрт орох хэрэгтэй гэсэн бодол төрөхгүй. Орой шүршүүрт орсон учир өглөө зүгээр л нүүрээ угаахад хангалттай. Өөрөөр хэлбэл, нүцгэн унтвал өглөө илүү сэргэг, цэвэр мэдрэмжтэй байх болно.
6
Унтлагын хувцсанд цаг, мөнгө зарцуулах хэрэггүй
Унтлагын хувцас сонгох нь бас нэгэн томоохон асуудал болдог. Үүнээс гадна угаах, цэвэрлэх, индүүдэх гээд цаг зав зарцуулах шаардлагатай болно шүү дээ. Унтлагын хувцас биеийг чөлөөтэй байхад саад учруулдаг. Тиймээс нүцгэн унтах арга замыг сонгоорой.
7
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай
Нүцгэн унтах нь эмэгтэйчүүдийн нууц эрхтэнд маш тустай. Цагаан юм их ялгардаг эмэгтэйчүүд дотуур хувцасгүй унтаж сурах хэрэгтэй. Энэ нь мөөгөнцөр, нян хуримтлагдахаас сэргийлнэ.
8
Торгон унтлагын хувцас аюултай
Тиймээ, торгон унтлагын хувцас өмсөх нь биед таатай сайхан мэдрэмж төрүүлдэг ч торгон ор дэрний даавуутай хосолбол харин аюултай. Хэрвээ ор руугаа торгон унтлагын хувцастай үсэрч орвол орноосоо хальтирч унах магадлалтай шүү.
9
Торгон цагаан хэрэглэл сонгох
Торгон унтлагын хувцас сонгохын оронд та торгон цагаан хэрэглэл аваад үзээрэй. Дээр нь та нүцгэн унтдаг бол торгоны гоё бүхнийг өөрийн биеэр мэдрэх болно.
10
Нүцгэн унтах нь жин хасахад тустай
Судалгаанаас харахад, хүнийг унтаж байхад кортизол даавар буурч, харин маргааш өглөө нь дахин нэмэгддэг байна. Энэ нь эрүүл мэндэд шаардлагатай процесс боловч унтлагын хувцас өмссөнөөр энэ үйл явцыг саармагжуулдаг. Ингэснээр их хэмжээний кортизол буюу маш их идэх хүсэл төрүүлдэг дааврыг ялгаруулахад нөлөөлдөг аж.
11
Амьдралыг илүү хялбар болгох болно
Эцэст нь нүцгэн унтах нь таны амьдралыг илүү хялбар болгоно. Орой унтахынхаа өмнө унтлагын хувцас өмсөх эсвэл өглөө босож тайлж, цаг алдахыг хэн хүсэх билээ. Цаг, мөнгө, хүчээ хэмнэж унтлагын хувцсаа цааш далд хийж, нүцгэн унтаарай.