Жюли, Хозе (Julie, Jose) хоёр 30 гаруй насандаа гэрлэж, хүүхэдтэй болохоор төлөвлөжээ. Гэрлэснийхээ дараах жил хосууд эмчид үзүүлэхэд тэднийг хүүхэдтэй болж чадахгүй байж магадгүй, үр шилжүүлэн суулгах хэрэгтэй гэж зөвлөжээ.
Гэтэл ийм мэдээ дуулснаасаа төд удаагүй байтал Жюли жирэмсэн болжээ. Хүүхэдтэй болохыг тэсэн ядан хүлээж байсан хосууд эход харуултал эмч тэдэнд ихрүүдтэй болсон талаар хэлсэн байна. Ийнхүү Жюли, Хозе хоёр ихэр төрөх нь гэж бодож байсан ч дөрвөн ихэр хүүхэдтэй болох гэж буйгаа мэдээд хэсэг хугацаанд цочролд оржээ.
Жюлигийн хувьд дөрвөн хүүхэд тээнэ гэдэг амаргүй зүйл байлаа. Түүгээр зогсохгүй дөрвөн ихэр амьд төрөх магадлал дөнгөж 20 хувь байсан гэнэ. Эмч нар аль нэг хүүхдийнх нь эрүүл мэнд муудах юм бол бусад гуравт нь мөн адил нөлөөлж болзошгүй гэж хэлсэн байна. Тиймээс хосууд дөрвөн хүүхдээ төрүүлэхээр шийджээ.
Үүнээс 29 долоо хоногийн дараа Жюли хийсвэрээр төрж, дөрвөн охинтой болсон юм. Бүгд 1361 гр жинтэй байсан бөгөөд хүүхдүүд нь найман долоо хоног эмнэлгийн ханалтанд байсан гэнэ.
Охидоо нэг нас хүртэл нь эцэг эх нь ялгадаггүй байжээ. Мэдээж дөрвөн балчир хүүхдийг нэгэн зэрэг өсгөхөд ихээхэн хүчин чармайлт шаардана.
Дэлхий дээр түүнтэй адил дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн 27 ээж байдаг гэнэ. Маш ховор тохиолдол юм шүү.
Охид нь өдгөө том болцгоосон бөгөөд бие биенээсээ холдох дургүй гэсэн шүү. Тэд биенээ маш сайн ойлгодог бөгөөд ихрүүддээ аав ээж нь адилхан хувцас өмсгөж, үсийг нь ч ижилхэн засуулдаг юм байна. Хэдий бүх зүйлээрээ адилхан ч ааш зангийн хувьд хоорондоо ялгаатай аж.