1
Алия- "Queen of the Damned" (2002)
2001 онд 22 настай R&B дуучин од бүсгүй Алия “Queen of the Damned” цус сорогчтой аймшгийн киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд киноны төгсгөлд тоос болон замхардаг юм. Харин дуучин бүсгүй зураг авалт дууссанаас сарын дараа амь насаа алджээ. Тэрээр хамтлагийнхныхаа хамтаар Бахамын аралд “Rock the Boat” клипний зураг авалтад ороод буцах замд нь онгоцны ослоор нас барсан байна.
Киноны зураг авалтын зарим хэсэгт түүний ах Рашад дуу оруулсан бөгөөд бүсгүйг нас барснаас хагас жилийн дараа кино олны хүртээл болжээ.
2
"Poltergeist" (1982)
"Poltergeist" киног хараагдсан бүтээл гэж үздэг. Зургаан жилийн дотор эл цувралд тоглсон дөрвөн жүжигчин амиа алдсан байна. Хамгийн анхны осол 22 настай жүжигчин бүсгүй Доминик Данн (Dominique Dunne)-тай тохиолджээ. 1982 оны аравдугаар сарын 30-ны орой Доминик Лос-Анжелос дахь гэртээ өөрийн дүрээ бэлдэж байсан гэнэ. Энэ үед бүсгүйн экс найз залуу Жон Суини (John Sweeney) хаалгыг нь тогшжээ. Тэд маргалдаж гадаа гарсан бөгөөд Суини уурандаа түүний хоолойг боосон байна. Ингээд бүсгүй ухаан орохгүй байсаар арваннэгдүгээр сарын 4-нд амьсгал хурааж, харин Суинид зургаан жилийн хорих ял оноосон гэнэ.
Эл цувралд гэгээнтний дүрийг бүтээсэн 60 настай Жулиан Бек (Julian Beck) 1985 онд хавдрын өвчнөөс болж нас баржээ. Энэ нь кино зураг авалт дуусахаас хэдхэн сарын өмнө болсон явдал бөгөөд киноны багийнхан орлон тоглогчтойгоор зураг авалтаа дуусгасан байна.
Мөн энэ кинонд тоглосон, 53 настай жүжигчин Уилл Сэмпсон (Will Sampson) зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэснээсээ хойш хоёр сарын дараа 1987 онд нас барсан гэнэ.
Киноны хамгийн бяцхан оролцогч Хетер О’Рурк (Heather O'Rourke) 1988 онд гэдэсний стеноз хэмээх өвчнөөс үүдэлтэй шокийн байдалд орсноор удалгүй хорвоог орхижээ.
1988 онд “Poltergeist 3” киноны зураг авалтын үеэр киноны тоног төхөөрөмж бүхий асар шатсан байна. Арын албаны хэд хэдэн ажилчин энэ үеэр гэмтэж, шархдан эмнэлэгт хүргэгджээ. "Poltergeist 3" кинотой холбоотой бас нэгэн хар түүх бий. Зураг авалтын үеэр киноны жүжигчин Зельда Рубинштейн (Zelda Rubinstein)-ийг хэн нэгэн цохисон мэт мэдрэмж төрж, тэрээр тэнцвэр алдаж ухаан алдсан байна. Зураг авалт дууссаны дараа тэрээр ээжийгээ нас барсан болохыг мэдэж, оршуулгын ёслолд нь явжээ.
Киноны нэг хэсэгт Зельдагийн урдуур нэг зүйл сүүмийсэн байсан бөгөөд тэрээр түлхэлт болон уг сүүдэр нь ээжийнхэн өгсөн дохио байх магадлалтай гэж үзсэн байна.
3
Жек МакГоурэн (Jack MacGowran) — “The Exorcist” (1973)
54 настай жүжигчин Жек МакГоурэн кино зураг авалт дууссаны дараа зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ. Харин дараа нь чөтгөр Пазузуд дуу оруулсан жүжигчин Мерседес Мак-Кэмбриж (Mercedes McCambridge)-ийн хүү нь эхнэр хүүхдийнхээ амийг хороож эцэст нь өөрийгөө егүүтгэсэн байна.
4
Брэндон Ли (Brandon Lee) - "The Crow" (1994)
"The Crow" киноны зураг авалтын үеэр нэлээд олон золгүй явдал тохиолдсон ч Брюс Лигийн хүү болох Брэндон Лигийн үхэл дэлхий нийтийг цочирдуулжээ. 1993 оны гуравдугаар сарын 31-нд кино зураг авалтын үеэр Брэндон Лигийн амийг түүний дайсан болох Фанбой \Майкл Масси\ хороох ёстой байсан гэнэ. Майклын буунд таглаа нь орж гацсанаар буудах үед мултарч Брэндон Лигийн гэдсийг онож тэрээр газар дээрээ нас барсан байна. Брэндон дөнгөж 28 настай байжээ.
Жүжигчин залуугийн ээж тус кино компанийнхныг хариуцлагагүй байсан хэмээн шүүхэд өгч, ялалт байгуулсан гэнэ. Хэдийгээр Майклд бурууг тохоогүй ч тэрээр сэтгэл санааны гүн хямралд орсон байна.
Мөн уг киноны зураг авалтын үеэр туршлагатай ажилтан Марк Акерстрим нас баржээ. Түүний толгой руу дэлбэрэлтийн хэсгүүд шидэгдсэн аж.
5
Вик Морроу (Vic Morrow) — “The Twilight Zone” (1983)
53 настай жүжигчин Вик Морроу өөрийн хоёр хүү болох долоон настай Мика Дин Ли, зургаан настай Рен Шин-Йи Чен нарынхаа хамтаар зураг авалтын үеэр нас барсан байна. Морроу хоёр хүүгээ гартаа тэврэн нуурыг гаталж байх үед дээгүүр нь онгоц эргэлдэж, хажууханд нь дэлбэрэлт болох ёстой байв. Гэтэл дэлбэрэлтийн хэсгүүд онгоцны сүүлийг онож, нисдэг тэрэг нуур руу тэдний дээрээс унаж, бүгд амиа алдсан байна.