1
"Бөгжний эзэн" (Lord of the Rings)
Зураг авалтын дийлэнх хэсгийг ууланд авах шаардлагатай байсан учраас кино багийхныг байнга нисдэг тэргээр зөөдөг байжээ. Гэвч Боромирийн дүрд тоглож байсан жүжигчин Шон Бийн (Sean Bean) нисэхээс айдаг учраас өдөр болгон ганцаараа зураг авах уул руу авирдаг байжээ.
2
"Харанхуйн баатар" (The Dark Knight)
Жүжигчин Хэт Лэджер (Heath Ledger) Алиалагчийн дүрдээ гүн орохын тулд зургаан долоо хоногийг зочид буудлын өрөөнд ганцаараа өнгөрөөжээ. Энэ үеэр тэр өөрийгөө бүрэн дайчилж дүрээ хэрхэн алхаж гишгэх, бүр яаж амьсгалахаа хүртэл бэлдсэн гэнэ.
3
"Нарниагийн домог" (Chronicles of Narnia)
Жүжигчин Жеоржи Хенли (Georgie Henley) ноён Туменустай дэнлүүний дэргэд таарахдаа жинхэнээсээ цочиж, айсан гэнэ. Туменусын дүрд тоглосн Жеймс МакАвой (James McAvoy) өөрийн нүүр будалтыг түүнд огт харуулаагүй байсан бөгөөд охины айж цочсон үйлдэл жинхэнээсээ байсан учраас эхний оролдлогоор тухайн зураг авалт амжилттай болжээ.
4
"Оддын аялал" (Star Trek)
Киноны сансрын хөлгийн хөдөлгүүрийн дуу нь үнэндээ Оросын ариун цэврийн өрөөний суултуурын ус татаж буй чимээ гэнэ.
5
"Терминатор" (Terminator)
Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) "Терминатор" кино зураг авалтын үеэр үдийн цайгаа уухаар шийдээд нэгэн жижиг цайны газарт оржээ. Харин захиалгаа өгсөн хойноо л нүүрэн дээ наасан робот нүдээ салгаагүйгээ анзаарсан гэдэг.
6
"Юрийн галавын цэцэрлэг" (Jurassic park)
Энэ кинон дээр гардаг Велоцираптор (Velociraptor) үлэг гүрвэлийн гаргадаг авиа нь бэлгийн харилцаанд орж байгаа яст мэлхийнээс гардаг дуу аж.
7
"Жон Вик" (John Wick)
Өдгөө 53 нас хүрч байгаа жүжигчин Киану Рийвс (Keanu Reeves) "Жон Вик" киноны гол дүрд тоглохдоо амь өрссөн тулааны хэсгүүдийн 95 хувийг орлон тоглогчгүйгээр өөрөө хийж гүйцэтгэжээ. Тэрээр дүрдээ бэлдэхийн тулд зургаан сурын турш өдөр бүр каратэ, кик бокс, жиү жүцүгээр хичээллэсэн бөгөөд галт зэвсгийн мэргэжилтэн болсон байна.
8
"Хөөрхөн хүүхэн" (Pretty Woman)
Ричард Гийр (Richard Gere) Жулиа Робертс (Julia Roberts)-д зүүлт өгч байхдаа гэнэт савных нь тагийг хаадаг хэсгийг урьдаас төлөвлөөгүй байжээ. Харин Жулиагийн инээмсэглэл найруулагчид таалагдсан учраас хасалгүй хэвээр үлдээжээ.
9
"Интерстеллар" (Interstellar)
Найруулагч Кристофер Нолан (Christopher Nolan) 2013 онд өөр бүтээл дээр продюсерээр ажиллаж байхдаа эрдэнэ шишийн талбайг компютерээр бүтээхийн оронд жинхэнээсээ ургуулах нь илүү хямд тусахыг анзаарчээ. Тэрээр зөвхөн энэ киноны ганцхан хэсэгт зориулж бүхэл бүтэн эрдэнэ шишийн талбай бий болгоод зогсохгүй дараа нь эрдэнэшишээ зарж ашиг хүртэл олжээ.
10
"Шиндлерийн бүртгэл" (Schindlers List)
Олны хэсэгт гарах 20 мянга гаруй хүнд өмсүүлэх 1940-өөд оны хувцас олдоогүй учраас киноны багийнхан кино зураг авч байсан Польш улсад "XX зууны эхэн үеийн хувцас олон тоогоор авна" гэсэн зар гаргажээ. 1990-ээд онд Польшид эдийн засгийн хямралтай байсан учраас хэдэн мянган иргэн өвөө эмээгийнхээ хувцсыг зарахаар дараалал үүсгэж байсан гэнэ.
11
Амилсан чөтгөр (Revenant)
Дүрдээ орохын тул Леонардо Ди Каприо үхрийн түүхий элэг жинхэнээсээ иджээ. Мөн тэрээр цариур буугаар буудах, модоор гал ноцоох зэргийг сурч мөн индиан овгийн хоёр ч хэлийг гадарлах болсон байна.
12
"Элизабет: Алтан үе" (Elizabeth: Golden Age)
Элизабет Гэгээн Паулын сүмд ирж буй хэсгийн зургийг авах гэтэл тус сүмийг сэргээн засварлах ажил дуусаагүй байжээ. Тиймээс найруулагч Шехар Капур (Shekhar Kapur) уран арга сийлж сүмийг засварлаж байсан жинхэнэ ажилчдад орчин үеийн бус, дээр үеийн хувцас хунар, барилгын хэрэгсэл өгч киноны арын хэсэгт сүмийг засварлаж буй ажилчид болгон гаргажээ.
13
"Матрикс" (Matrix)
Тулаантай киноны найруулагч Ву Пин (Woo-Ping)эхэндээ "Матрикс" дээр ажиллахыг хүсээгүй гэнэ. Киноны үндсэн найруулагч нар болох ах дүү Вачовски (Wachowski)-гаас тэр их хэмжээний хөлс нэхжээ. Ву өөрийнх нь саналыг хүлээж авахаас татгалзана гэж бодож байсан ч ах дүү Вачовски нэхсэн хөлсийг нь төлөхөөр болсон байна. Дараа нь Ву зураг авалт эхлэхээс дөрвөн сарын өмнө жүжигчдийг бэлдэхээс гадна тулааны хэсгийг гадны ямар ч оролцоогүйгээр ганцаараа найруулахыг шаардсаныг мөн л зөвшөөрсөн юм.
14
"Жанго" (Django Unchained)
Леонардо Ди Каприо (Leonardo Di Caprio) хоолны ширээг дэлсдэг хэсэг дээр түүний алган дээр нь шилний жижиг хэлтэрхий зоогджээ. Гэсэн ч тэрээр үүнийг үл тоомсорлон зураг авалтыг үргэлжлүүлсэн бөгөөд кинон дээр түүний гараас гарч байгаа цус жинхэнэ юм байна.
15
"Форест Гамп" (Forest Gump)
Кинонд тоглох гэрээнд гарын үсэг зурахдаа Том Хэнкс (Tom Hanks) нэг ч долларын хөлс урьдчилж аваагүй бөгөөд киноны олох орлогоос ердийнхөөс илүү хувь авахаар тохиролцжээ. Энэ нь ч зөв шийдвэр болж Том Хэнкс Форест Гампын дүрээрээ 40 сая долларын орлого олсон аж.
16
"Титаник" (Titanic)
Леонардо Ди Каприогийн өмнө нүцгэлэх хэрэгтэй гэж мэдсэний дараа Кейт Уинслет (Kate Winslet) зураг авалтанд хэн хэнийгээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгахын тулд Ди Каприотой уулзангуутаа нүцгэлсэн гэнэ.
17
"Далласын худалдан авагчдын клуб" (Dallad Buyers Club)
Тус киноны төсөв тун бага байсан учраас уран бүтээлчид жүжигчдийн нүүр будалтанд 250 ам.доллар зарцуулжээ. Харин нүүр будалтын баг энэ мөнгийг хүргээд зогсохгүй шилдэг нүүр будалт, үсний засалтаар "Оскар"-ын шагнал хүртсэн юм.
18
"Глактикийн хамгаалагчид" (Guardians of the Galaxy)
Киноны гол дүр Крис Пратт (Chris Pratt) Стар Лордын хувцсаа буцааж өгөлгүй өөртөө үлдээжээ. Тэрээр төрөлх хотынхоо өвчтэй хүүхдүүдийг Стар Лордын дүрээрээ эргэж байхын тулд ингэсэн юм байна.
19
"Армагеддон" (Armageddon)
НАСА-гийн удидлага сургалтын үеэр энэ киног үзүүлдэг. Шинэ сансрын нисгэгчид харин сансарт байх үедээ хийж болохгүй 168 алдааг олох ёстой байдаг.
20
Загалмайлсан эцэг (The Godfather)
Киноны эхний хэсэг дээр Мэрлон Брандо (Marlon Brando) муур гартаа барих тухай зохиол дээр байгаагүй аж. Харин гудамжинд таарсан тэнэмэл муур Брандод их таалагдсан учраас тэрээр муураа бариад шууд зураг авалтанд оржээ.