1
Анастасия Шпагина
Настя бол нүүр будалтын мастер юм. Тэрээр өөрийн нүүр царайгаа хэрхэн хувиргасан талаарх бичлэгээ "Youtube"-д байнга оруулдаг юм. Далайн дээрэмчин, Шерлок Холмсын дүр, хэн нэгэн алдартай жүжигчин гэхчилэн тэр олон дүрд хувирчээ. Харин өдөр тутамдаа тэрээр Барби шиг өөрийгөө авч явж, нүүрээ ч мөн тэгж буддаг байна.
2
Венера Изабель Палермо (Isabel Palermo)
Венера Палермо жирийн нэгэн англи охин байжээ. Түүнийг 11 настай байхад ээж аав нь Япон руу нүүсэн аж. Тэнд очоод охин аниме-кино урлагтай танилцаж Японы хүүхэлдэйн киноны гол баатрын дүрд хувирах сонирхолтой болсон гэнэ. Венера яг л япон хүүхэлдэй шиг харагддаг юм.
3
Валерия Лукьянова
Амьд хүүхэлдэйнүүдээс хамгийн алдартай нь Украин улсын иргэн Валерия юм. Валерия зөвхөн хөхөө томруулах мэс засалд орсон гэдэг бөгөөд бусдаар бол байгалиараа хэмээн өөрөө баталдаг.
4
Ван Жя Юн (Wang Jia Yun)
Ван Жя бол Хятадын "амьд барби" юм. Тэрээр 1993 онд Хонконгод төржээ. Түүний өндөр 164 см бол, биеийн жин нь ердөө 42 кг гэнэ. Маш туранхай энэ бүсгүй яг л барби шиг биеэ авч явдаг бөгөөд Хятадад ихээхэн алдартай гэнэ. Ойр ойрхон зураг авалт, зар сурталчилгаанд тоглодог ажээ.
5
Дакота Роуз (Dakota Rose)
Америк гаралтай Дакота өөрийгөө яг "ориг"-оороо байгаа гэж хэлдэг юм. Бусад "амьд барби"-нуудыг бодвол илүү жирийн амьдралтай. Дакота одоо 22 настай, Токио хотод амьдардаг гэнэ.
6
Алина Ковалевская
Украины бас нэг амьд хүүхэлдэй бол Алина юм. Царай зүс, бие хаагаа тэрээр байгалиас өгсөн бэлэг гэж үздэг. Хэзээ ч гоо сайхны хагалгаа, мэс засалд орж байгаагүй гэсэн. “Сайн ген, зөв хооллолтын үр дүнд өөрийгөө жинхэнэ барби болгож чадсан” гэж Алина хэлсэн юм.
7
Ванилла Чаму (Vanilla Chamu)
Ванила гэгч япон эмэгтэй гоо сайхны 30 гаруй мэс засалд орж нийт 102 мянган доллар зарцуулжээ. Гэхдээ төгс "Барби" болтлоо биедээ дахиад ч мэс хүргэнэ гэдгээ тэр илэрхийлсэн. Ванила өөрийгөө яг франц хүүхэлдэй шиг харагддаг гэж үздэг.
8
Анжелика Кенова
Анжеликаг багаас нь яг л гүнж шиг асарч өсгөжээ. “Ээж аав минь намайг гадуур гаргалгүй, хөвгүүдтэй уулзуулдаггүй байсан болохоор би олон зүйл мэдэхгүй өссөн. Би гэхдээ жирийн хүний амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна. Амьд хүүхэлдэй болмоор байна” гэж тэр хэлжээ. Анжелика моделиор ажилладаг гэнэ.
9
Жастин Жедлика (Justin Jedlica)
Жастин хэмээх энэ залуу өөрийгөө төгс болгож бүтээхийг хүсдэг гэнэ. Тэрээр гоо сайхны 190 мэс засалд орсон байна. Гэхдээ үүндээ сэтгэл хангалуун бус байгаа аж.
10
Кэти Лоуренс (Katie Lawrence)
Охид бага байхдаа өөрийн хамгийн дуртай хүүхэлдэйтэйгээ адилхан харагдахыг хүсдэг байсан байх. Тэгвэл Кэти гэгч эмэгтэй өөрийн хайртай хүүхэлдэй шигээ царайтай болохын тулд өдөрт гурван цагийг нүүрээ будаж өнгөрөөдөг аж. Ийнхүү тэрээр сард 10 мянган рублийг нүүр будгийн хэрэгсэлд үрдэг гэнэ.
11
Родриго Алвес (Rodrigo Alves)
Родриго өөрийн гадаад төрхөндөө цаг ямагт л сэтгэл хангалуун бус байсан гэнэ. Тиймээс насанд хүрмэгцээ баян өвөөгийнхөө үлдээсэн хөрөнгөөр 250 мянган ам.долларын үнэтэй гоо сайхны мэс засалд оржээ. Одоо тэрээр яг л "Амьд Кэн" шиг харагддаг. Тиймээс түүнийг телевизийн олон ч нэвтрүүлэгт урьж оролцуулдаг гэнэ.