Зураг дээр дур булаам харагдах нууц

2018-06-30, 12:10
10,183

Орчин үед зургаа сайхан авахуулах нь авьяас болсон мэт. Сонирхуулахад хүн амьдралынхаа туршид дунджаар 27 мянган өдрийг зураг авахуулж өнгөрөөдөг гэсэн судалгаа гарсан байна. Хүн бүр л зураг дээр гоё сайхан, дур булаам харагдахыг хүсдэг болохоор бүгд л өөр өөрийн гэсэн арга байрлал, нууц аргатай байдаг. Тэгвэл одууд зураг дээр хэрхэн сайхан гардаг юм бол? Тэдний нууц юу вэ?

Зураг дээр дур булаам харагдах нууц

1 Гэрлийн зөв тусгал

Зөвхөн мэргэжлийн камерын тусламжтай биш энгийн утасны камерт ч үзэсгэлэнтэй сайхан харагдахад гэрэлтүүлэг их чухал. Арьсыг гэрэлтсэн, гялалзсан харагдуулахад байгалийн гэрэл, сүүдрийн зохицол онцгой үүрэгтэй. Энэ аргыг ихэвчлэн селфи их авдаг загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid) хэрэглэдэг. Түүний зургийг харах юм бол хэрхэн нарны гэрлийг өөрт ашигтайгаар ашиглаж төгс зураг авч чадсаныг харах болно.

Гэрлийн зөв тусгал

2 Энгийн фон

Сайхан зурагтай болохын тулд заавал сайхан зүйлийн өмнө зургаа авахуулах албагүй. Энгийн фонын урд зураг даруулах юм бол хүмүүсийн анхаарал зөвхөн тань дээр л төвлөрнө. Сормуусаа дэрвийтэл нь будаад, хөмсгөө самнаад, үсээ сул тавиад цээж хүртэлх бие гарсан зургаа авахуулбал та ч донжтой зурагтай болно доо.

Энгийн фон

3 Утсаа нүдтэйгээ ижил эсвэл дээш харалдаа байрлуулах

Хэрвээ утсаа нүднээсээ хэт доош хэмд байрлуулан зургаа авахуулах юм бол та тарган, онцгүй гарах боломжтой. Зургаа хэт доороос авах нь таны бие, нүүрний хэлбэрийг алдагдуулдаг. Тиймээс аль болох нүднийхээ харалдаа эсвэл бага зэрэг дээш байрлуулж зургаа авахуулах хэрэгтэй. Тэгснээр давхар эрүү гэх мэт илүү өөх арилж харагдана.

Утсаа нүдтэйгээ ижил эсвэл дээш харалдаа байрлуулах

4 Хагас эргэсэн байрлалтай сууж, зогсох

Чанх урдаасаа сууж эсвэл зогсож зургаа авахуулбал биеийн галбир тэр чигтээ харагддаг. Хэрвээ сайхан галбиртай биш бол ийм байрлалтай зургаа авахуулаад онцгүй байх. Мөн энэ нь хиймэл харагддаг. Амьдрал дээр бид байнгын хөдөлгөөнд оршдог. Тиймээс сууж зогсож авахуулахдаа бага зэрэг эргэж биеийн хэлбэрээ эвтэйхэн харуулах хэрэгтэй.

Хагас эргэсэн байрлалтай сууж, зогсох

5 Улаан хивсний ёслолын одуудын байрлал

Хэрвээ амар нэгэн үйл ажиллагаа, арга хэмжээн дээр бүтэн биеийн зураг авахуулах гэж байгаа бол одуудын улаан хивсний ёслолын сонгодог байрлалыг аваарай. Гараа ташаандаа аваад, хагас эргэн, гэдсээ татаад камер луу хөөрхөн нүдээр хараарай.

Улаан хивсний ёслолын одуудын байрлал

6 Гарын байрлал чухал

Зүгээр номхон зогссон мэт гараа доош унжуулж зогсох нь бага зэрэг онцгүй харагдуулдаг. Ер нь хүмүүс зураг авахуулахдаа гараа ямар байрлалд оруулахаа мэддэггүй. Бага зэрэг үсээ илбэж байгаа мэт, халаасандаа гараа хийх, цүнхээ барих гэх мэтээр гарыг “юм хийж байгаа” байрлалд оруулбал зураг илүү бодитой, амьд харагддаг.

Гарын байрлал чухал

7 Гараа чөлөөтэй хөдөлгөх

Сайхан зураг авахуулахдаа одуудын хэрэглэдэг түгээмэл заль бол зураг авахуулаагүй мэт гараа сул чөлөөтэй хөдөлгөх. Санаандгүй даруулсан зураг гоё харагддаг гэдэг дээ. Зүгээр л энгийн гарын хөдөлгөөн санаандгүй зургийг бий болгодог гэнэ шүү.  

Гараа чөлөөтэй хөдөлгөх

8 Эрүү, хүзүү туранхай харагдах

Селфи нь дээр бид үргэлж л туранхай нүүртэй гарахыг хичээдэг. Гол төлөв эрүү, шанаандаа анхаардаг. Нүүрээ контурдаж будах, фотошопоор зургаа янзлах гэх мэт аргууд ч бий. Гэхдээ та дээрх хоёрыг төгс гүйцэтгэж чадахгүй бол бас нэгэн ердийн арга бий. Та зүгээр л хэлээ тагнаандаа хүргэнэ. Ингэснээр эрүү, хүзүү туранхай харагддаг.

Эрүү, хүзүү туранхай харагдах

9 Нүдээрээ инээмсэглэ

“Америкийн шинэ топ модель” цуврал нэвтрүүлгийн ерөнхий продюсер, загвар өмсөгч, модель Тайра Банкс (Tyra Banks) нэвтрүүлгийн оролцогч охидод “нүдээрээ инээмсэглэ” гэж хэлж, заадаг.  Энэ нь ч учиртай юм шүү. Шүдээ гаргаж нүүр, амаа үрчийлгэхээс илүү нүдээрээ инээмсэглэхэд зураг тэр дороо л ихэмсэг, гоё харагдаж өгдөг. Гэхдээ хэтрүүлээд хэрэггүй. Муухай харж байгаа мэт болчихно шүү.

Нүдээрээ инээмсэглэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()