Моодноос гарсан загваруудтай танилц!

Загвар  гээч зүйл цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж байдаг учир түүнийг гүйцэх маш хэцүү. Орчин үед хүн бүр загварлаг хувцаслахыг хичээдэг болсон билээ. Азаар загвар зохион бүтээгчид бидэнд үргэлж тусалж байдаг нь талархууштай юм. Энэ зун ямар хувцаснаас татгалзах хэрэгтэй талаар мэргэжлийн дизайнеруудын өгсөн зөвлөгөөг танд хүргэе.

Моодноос гарсан  загваруудтай танилц!

1 Торон трикотой уранхай өмд

Өнгөрсөн жилийн зуны хувьд торон трикотой уранхай өмд загварлаг залуусын анхаарлыг ихээр татсан билээ. Энэ загварыг шинэчлэх боломжгүй учир маш амархан моодноос гарчээ.

Торон трикотой уранхай өмд

Гэхдээ эдгээр хувцсыг шууд хаях хэрэггүй бөгөөд дээрх шиг дахин хослуулах л хэрэггүй. Торон трико, уранхай өмд дангаар нь өмсөхөд загварлаг харагдуулсан хэвээр байгаа юм. Хамгийн гол нь өмдний нүхэнд анхаарал хандуулах хэрэгтэй бол торон триког ихэнхдээ банзал болон дунд зэргийн урттай даашинзтай өмссөн нь зүгээр.

2 Бүсэлхийний цүнх

Загасчдын үүрдэг энгийн цүнх энэ жилийн хамгийн шилдэг трэнд болно гэж хэн санах билээ. Хэрэглэхэд маш эвтэйхэн байсан учир хүн бүрийн хэрэгцээ болсон гэхэд буруудахгүй. Гэхдээ л энэ загвар хуучирчээ.

Бүсэлхийний цүнх

Энэ зуны хувьд та сүлжмэл, эсвэл нэвт гэрэлтсэн тунгалаг цүнх үүрэх боломжтой. Хэдийгээр таны гар сул байхгүй ч илүү загварлаг харагдах болно.

3 Унтлагын хувцас мэт даашинз

Илүү эмэгтэйлэг харагдахыг хүссэн бүсгүйчүүд нарийхан мөртэй атласан даашинзыг ихээхэн өмсдөг байсан билээ. 

Унтлагын хувцас мэт даашинз

Хэдийгээр нарийн мөртэй майк загварлаг хэвээр байгаа ч торон, атласан материалтай унтлагын хувцас мэт даашинзыг сонгох хэрэггүй.

4 Бомбер

Энэхүү хөнгөн загварыг Америкийн нисгэгчдийн хувцаснаас санаа авч бүтээсэн бөгөөд бүхий л боломжит аргаар чимэглэж, загварлаг болгосон байна. Хэдийгээр загварлаг ч дэлхий даяар тархсан, энгийн загвар болсон гэхэд болно. Өнгө, гоёл чимэглэл нь өөр хэдий ч загвар нь нэг учир танихад маш хялбар.

Бомбер

Тиймээс энэхүү загварыг өнгөт жийнсэн хүрмээр солих боломжтой бөгөөд энэ нь 2018 оны хавар-зуны шилдэг загвар юм.

5 Хатгамал

Хатгамал оёсон өмд цамцыг хаанаас ч олох боломжтой хэдий ч энэ төрлийн  хуцваснууд загварлаг байхаа больж байгаа гэнэ. Үүний оронд та том бичигтэй загвар сонгосон нь илүү зүгээр.

Хатгамал

Жишээлбэл, том уриа бүхий үг, эсвэл нэг хоёр үг ч байж болно. Үүнээс гадна брэндийн үг хэллэг агуулсан загвар тийм ч зөв сонголт биш гэдгийг сануулъя.

6 Унтлагын хувцсан загвар

Хүмүүс торгомсог унтлагын хувцсыг орондоо орохдоо л өмсдөг байсан бол нэг үе ийм загвар моодонд орсон билээ. Гэхдээ л амралтын байдалтай харагдуулах энэ төрлийн хувцсыг үдээс өмнө өмсөхөд илүү зүгээр байдаг. Мэдээж хэрэг үргэлж цэмцгэр үс засалт, нүүр будалттай зохицно.

Унтлагын хувцсан загвар

Унтлагын хувцас шиг загвар моодноос гарсан ч сул хувцаснууд загварлаг хэвээр байгаа гэнэ. Энэ зуны хувьд тав тухад дуртай хүмүүс өргөн өмдийг сонгосон нь зүгээр бөгөөд ямар ч үед өмсөхөд тохиромжтой.

7 Чокер

Чокерыг охид бүсгүйчүүд эрт үеэс зүүж эхэлсэн. Эртний Египетийн үед, мөн 1980 оны үед  хүүхнүүдийн гол гоёо байсан. 2016 онд загварын ертөнцөд чокер эргэн ирсэн билээ. Энэ нь зөвхөн гоёл чимэглэл төдийгүй чокертой цамц, даашинз хүртэл загварлаг байсан.

Чокер

Харин сүүлийн үед аль болох даруухан харагдах зүйлийг гоёлд ашиглах болсон учир нарийхан хүзүүний зүүлтийг илүүд үзэх болжээ.  Энэ төрлийн гоёл чимэглэл нь илүү загварлаг, тансаг харагдах болно.

8 Хэрээслэсэн үдээс

Хэрээслэсэн үдээстэй цамц, кроп цамц, даашинз зэргийг загварлаг бүсгүйчүүд өмсөх болсон билээ.  Үүнээс гадна цамцны дээгүүр өмсдөг өргөн корсет ч загварлаг харагдуулж байжээ.

Хэрээслэсэн үдээс

Гэхдээ сүүлийн үед хэрээслэсэн үдээснээс илүү цахилгааныг сонгох нь илүү загварлаг харагдуулах болсон байна.

9 Урт түрийтэй гутал

Урт түрийтэй, богино банзал охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж байсан үе саяхан. Өндөр өсгийтэй урт түрийт гутал өмссөнөөр та насанд хүрэгчдийн киноны шалгаруулалтыг ч давж чадахаар байсан цаг саяхан. 

Урт түрийтэй гутал

Гэхдээ энэ эрин үе дуусаж, урт түрийтийн оронд богино түрийтэй гутал сонгосон нь зүгээр.

10 Дэрвэгэр банзал

Балетын хувцас мэт дэрвэгэр банзалны үнэ хямдарсан болов уу. Учир нь энэ төрлийн банзал төдийлөн загварлаг байхаа больжээ.

Дэрвэгэр банзал

Гэхдээ сүүлийн үед дунд зэргийн урттай банзлыг сонгосон байна. Энэ төрлийн загвар нь таныг илүү эмэгтэйлэг харагдуулахаас гадна бүхий л үед өмсөхөд тохиромжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()