1
"Dau"
Найруулагч Илья Хржановский өөрийн бүтээсэн энэхүү киног Нобелийн шагналд нэр дэвшигч Лев Ландауд зориулсан байна. Жүжигчид XX зууны үеийн хувцас өмсөх хэрэгтэй байсан бөгөөд зураг авалтын багийнхан гар утас, орчин үеийн хэрэгслийг зургийн талбайд авч гарах хориотой байжээ. Хоол хүнс нь хүртэл мэдээж тухайн үеийнхтэй адил байсан төдийгүй нэвтрэх үнэмлэхийг нь ч бичгийн машинаар шивсэн аж. Орчин үеийн гэж санагдуулах ямар нэгэн зүйл зураг авалтын талбайд зөвшөөрөлгүй авч явсан хүн бүрийг торгодог байжээ. Кино багийн зарим гишүүн ажлаасаа халагдах хүртлээ маш олон сануулга, торгууль төлсөн гэнэ. Зарим хүн энэхүү киноны зураг авалтыг “Шоронгийн туршилт” хэмээн нэрлэжээ.
2
“Eraserhead”
“Eraserhead” киног аймшигтай, нууцлаг бүтээл гэдгийг хүн бүр мэднэ. Хенри Спенсер (Henry Spencer) хэмээх залуугийн талаар кинонд гардаг бөгөөд тэрээр хүнтэй төсгүй хүүхдийн эцэг болохыг хичээж буй талаар өгүүлдэг. Гэхдээ найруулагч Дэвид Линч (David Lynch) зураг авалтын талбайд тун аймшигтай зүйлс хийж байсан гэнэ.
Жишээ нь, тэрээр уг кинонд гардаг хачирхалтай хүүхдийн дүрийг юугаар хэрхэн орлуулсан талаараа одоог хүртэл яриагүй бөгөөд бусдад ч энэ талаар нууцлах хэрэгтэй хэмээн хэлжээ. Хүүхэлдэй шиг арьстай бас нүд нь босоогоороо нээгдэж хаагдаж байсан учир түүнийг тугал байх магадлалтай гэж үзсэн байна.
3
"Noah"
"Noah" киноны зураг авалтын үеэр Эмма Уатсон (Emma Watson)-ыг Ной хэмээх нэгэн үргэлж дагадаг байжээ. Тэр хүн маш хэрцгий гэмт хэрэгтэн байсан аж. Кино зураг авалтын завсарлагааны үеэр Эмма ойгоор зугаалахаар шийдсэн боловч ойд тэрээр гэрийнхээ гадаа харсан өнөөх дагагчтай таарсан байна. Хэдийгээр Эмматай ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй боловч зураг авалтын багийнхны хувьд энэ нь таагүй явдал байсан гэнэ. Эмма тэр хүнийг шүүхэд өгөхгүй гэж шийдсэн нь бусад хэрэгтнүүдийг дахин энэ төрлийн алхам хийхэд хүргэсэн байна.
4
“Иди и Смотри”
“Иди и Смотри” бол 1985 онд бүтээсэн Оросын кино бөгөөд уг бүтээлд нацист германчууд ЗХУ-ын эсрэг довтлох үеийн хохирогчдын талаар өгүүлдэг юм. Киноны найруулагч Элем Клим зураг авалтын үеэр бодит байдлыг арай хэтрүүлсэн бололтой. Кино зураг авах үеэр жинхэнэ буугаар буудаж байсан гэнэ. Хэдийгээр бүгд сумнаас зугтахыг хичээж байсан ч сум жүжигчин Алексей Кравченкогийн толгойны хажуугаар маш ойрхон өнгөрчээ. Энэ нөхцөл байдал үзэгчдэд мэдрэгдэх хэдий ч хүний амийг дээсэн дөрөөн дээр тавих хэрэг байсан гэж үү хэмээн шүүмжлэгчид үзсэн юм.
5
"Skippy"
1931 онд “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан "Skippy" киноны нэг хэсэгт бяцхан хүү Жеки Купер (Jackie Cooper) уйлах ёстой байжээ. Найруулагч Норман Торог (Norman Taurag) энэхүү хэсэгт бодит сэтгэл хөдлөл хэрэгтэй гэж үзсэн байна.
Тэрээр Куперын нохойг байрны гадаа гаргаж, буудах гэж байгаа мэт дүр үзүүлэх хэрэгтэй гэж хэлжээ. Зураг авалт амжилттай болж, хүү жинхэнээсээ нулимс дуслуулснаар барахгүй хүнд цохилтонд орж, хожим Купер өөрийн намтрыг “Миний нохойг битгий буудаач” хэмээн нэрлэсэн байна.
6
"Alien"
1979 онд гарсан энэхүү аймшгийн кинонд цээжнээс нь мангас гарч ирж буй хэсгийг хүн бүр сайн мэднэ. Гэхдээ үүнээс илүү аймшигт явдлыг зураглаач Х.Р.Гигере (H R Giger)-гийн талаар Дэн О’Бэннон (Dan O’Bannon) ярьсан юм. Ксеноморфын толгойг бүтээхийн тулд тэрээр Энэтхэгээс жинхэнэ гавал яс авчирсан гэнэ. Бэннон хэдийгээр энэ талаар мэдэж байсан ч юу ч хэлээгүй байна. Харин 1980 оны үед “Return of the Living Dead” кино зураг авалтанд энэ аргыг хэрэглэхээр зэхтэл Энэтхэгийн өнөөх гавал яс борлуулдаг байгууллага нь ажиллахаа больсон гэж мэдэгджээ. Гавал ясны шүд хүүхдийнхтэй их адилхан байсан гэнэ.
7
“Aguirre, Wrath Of God”
1972 онд бүтээсэн энэхүү киноны найруулагч Вернер Херцог (Werner Herzog) гол дүрийн жүжигчин Клаус Кински (Klaus Kinski)-г буугаар сүрдүүлсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ энэ бол үнэн түүх биш бөгөөд Кински өөрийн намтартаа бууг өөрийнхөө гарт байсан гэж бичсэн байна. Кински зураг авалтын багийнхны амьдарч байсан урц руу хэд хэдэн удаа бууджээ. Учир нь тэд маш ихээр шуугиж байсан гэнэ. Сумны нэг нь зураг авалтын багийнхны гишүүний хурууг гэмтээсэн ажээ. Үүнээс гадна Кински олны хэсэгт тоглож байсан нэгэн жүжигчний толгой сэлмээр цохисон байна. Азаар жүжигчин хамгаалалтын малгайтай байсан учир амьд гарчээ. Үүнээс харахад Херцог Кинскигийн амийг хороохыг оролдсон гэдэг нь үнэн болов уу.
8
"End Of Evangelion"
"End Of Evangelion" анимэг 1997 онд бүтээсэн бөгөөд уг кинонд аллага хүчирхийллийн талаар маш их гардаг. Энэхүү киног бүтээхэд маш олон хачирхалтай зүйлс тохиолдож байжээ. Жишээлбэл, киноны гол баатар хий юм олж харах болсон бөгөөд түүний нүдэнд төрөл бүрийн үсэг, хүүхдүүдийн зураг харагдаж байсан гэнэ.
Эдгээр зураг нь үнэн хэрэгтээ хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүдийн зураг байжээ. Харин үсгүүдийн тухайд найруулагч Хидэаки Анно (Hideki Anno)-д зориулсан сүрдүүлэг байсан гэнэ. Кино таалагдаагүй хүмүүс энэхүү сүрдүүлгийг илгээсэн аж. Зураг авалтын үеэр нэгнийгээ боодог хэсэг гардаг бөгөөд тэд бодитоор боосон учир жүжигчний бие жинхэнээсээ муудсан байна.
9
"Last House On The Left"
Энэ бол Уэс Крейвен (Wes Craven)-ы найруулсан кино бөгөөд тэрээр киноны тунг нь тааруулаагүй бололтой. Уэс Крейвен (Wes Craven), Дэвид Хесс (David Hess) болон Марк Шеффлер (Marc Shaffer)-ын хэлснээр зураг авалт маш чухал, нухацтай болж өнгөрсөн гэнэ. Жишээлбэл, өөрийн хамтрагч Сандра Кассель (Sandra Cassell)-ийг айлгаж, бодит сэтгэл хөдлөл мэдрүүлэхийн тулд Марк түүнийг шатан дээр өргөж, хэрвээ дүрээ муу бүтээх юм бол шиднэ хэмээн сүрдүүлж байжээ. Харин дараа нь хүчирхийллийн хэсгийн зураг авах үед дүрээ муу бүтээвэл түүнийг хүчирхийлнэ хэмээн Дэвид мөн л сүрдүүлсэн байна. Зураг авалтын үеэр Хессийн эцгийн дүрийг бүтээж буй жүжигчин цахилгаан хөрөөтэй түүн рүү дайрахад тэрээр маш их айсан гэнэ. Энэ хэсгийн зураг авалтыг ямар нэгэн хамгаалалтгүйгээр авчээ.
10
"Men Behind The Sun"
1986 оны энэхүү киног бүтээхэд найруулагч нь санаанд оромгүй зүйл их хийж байжээ. Т.Ф. Моус (T F Mous) нь дэлхийн II дайны үед тохиолдож байсан хүчирхийлэл, эрүүдэн шүүлт, хүмүүс дээр явуулж байсан туршилтыг үзэгчдэд илүү ойрхон мэдрүүлэхийн тулд аймшигтай зүйлс хийж байсан гэнэ. Жишээлбэл, киноны нэг хэсэгт харх шатаадаг бөгөөд энэ хэсгийн зургийг бодитоор авсан байна. Үүнээс гадна соронзон долгионы нөлөөллөөр нас барсан хүүхдийг задлан шинжилгээний ширээн дээр хэвтүүлдэг хэсэг бий. Энэ хэсэгт зураг авалтын өмнөхөн нас барсан хүний цогцсыг оруулсан байна. Уг киног түүхэн дэх хамгийн аймшигтай кино хэмээн үздэг.