Комд орсон хүмүүсийн хийсэн хачирхалтай үйлдлүүд

Хүн ухаангүй байна гэдэг нь нэг талаас амьдрал тань хэсэг хугацаанд зогссоныг илэрхийлнэ. Гэхдээ энэ байдал нэг хоног, хэдэн жил, хэдэн арван жил ч үргэлжлэх магадлалтай. Гэтэл зарим тохиолдолд ухаангүй хэвтэж буй хүмүүс тун хачирхалтай үйлдлүүдийг гаргадаг гэнэ шүү.

Комд орсон хүмүүсийн хийсэн хачирхалтай үйлдлүүд

1 Ганц ч бөмбөг өшиглөлгүйгээр ялалт байгуулжээ

2016 оны арваннэгдүгээр сард Бразилийн хөл бөмбөгч Элио Эрмито Зампьер Нето гэх энэ залууд азгүй явдал тохиолджээ. Медельинд болох Өмнөд Америкийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тэрээр багийнхныхаа хамт "La Mia 2933" онгоцоор зорчиж явжээ. Гэтэл Колумбын хойд хэсэгт онгоц осолдож, “Шапекоэнсе” багийнхнаас ердөө гурван тамирчин л амьд үлдэж бусад бүх зорчигч нас барсан аж. Түүнээс гадна хамгаалагч Алан Рушел, хаалгач Жаксон Фоллман нар ус уух хувьтай байж. Ослын дараа тэрээр хоёр долоо хоногийн турш ухаангүй хэвтэж, сэрэхдээ онгоцны ослын талаар огтхон ч санахгүй байсан гэнэ.
“Шапекоэнсе” багийнхан “Атлетико Насьональ”-ийнхантай тоглох ёстой байсан ч тоглолт болоогүй учир ялалтыг осолд орсон багийнханд өгөх хүсэлт гаргажээ. Үүнээс харахад Нето ганц ч бөмбөг өшиглөхгүйгээр, эмнэлгээсээ ч гаралгүйгээр ялалт байгуулсан болж таарч байна.

Ганц ч бөмбөг өшиглөлгүйгээр ялалт байгуулжээ

2 Дэлхийн амжилтын эзэд

Ухаангүй байдалтай хэвтэж байгаад дэлхийн амжилт тогтоосон хоёр бүсгүй бий. Хамгийн анх энэхүү амжилтыг Чикагогийн бүсгүй Элейн Эспозито гаргасан байна. Тэрээр 1941 оны наймдугаар сард зургаан настай байхдаа олгойн хагалгаанд орсноор ухаангүй болжээ. Хэдийгээр эмч нар түүнийг дахин сэргэхгүй гэж хэлсэн ч тэрээр ухаангүй  байдалтай 37 жил, гурван сар 20 хоног амьдарсан байна. Тэрээр 1978 оны арваннэгдүгээр сард нас барж, Гиннесийн амжилтын номд багтжээ.

Эспозитогийн амжилтыг Эдуарда О'Бара эвджээ. 1970 оны нэгдүгээр сард Пенсильван мужийн Жонстауны сурагч чихрийн шижин өвчнөөс болж ухаан алдсан байна. Ухаан орохгүй тэрээр 42 жилийн турш хэвтэрт байсан бөгөөд 2012 оны арваннэгдүгээр сард нас баржээ. Энэ бол түүхэн дэх хамгийн урт удаан хугацааны ком юм.

Дэлхийн амжилтын эзэд

3 Испаниар ярьсан хүү

Зарим хүн тархины гэмтэл авсныхаа дараа эсвэл цус харвасан үедээ үл мэдэгдэх аялгаар ярьж эхэлдэг бөгөөд үүнийг "гадаад аялгын синдром" хэмээн нэрлэдэг байна.

Үүнээс гадна урт хугацааны турш ухаангүй байсан өвчтөнүүд ухаан орохдоо өмнө мэддэггүй байсан хэлээрээ ярих тохиолдол бий. Хэрвээ тухайн хүн өмнө нь энэ хэлийг судалж байсан бол тархи гэмтсэний дараа мэдлэгийн чадвар нь сэргэсэн гэж тайлбарлаж болох юм. Харин энэ хэлийг огтхон ч мэдэхгүй байсан тохиолдолд үүнд ямар тайлбар өгөх вэ?

Хэдийгээр энэ нь үлгэрийн мэт сонсогдож байгаа ч Жоржия мужийн иргэн 16 настай хүү 2016 онд хөл бөмбөг тоглож байгаад ноцтой бэртсэн бөгөөд ухаан орж сэргэснийхээ дараа гэнэтхэн испани хэлээр ярьж эхэлсэн байна. Хэдэн цагийн турш испани хэлээр чөлөөтэй ярьж байсан ч хэсэг хугацааны дараа түүний чадвар суларчээ.

Испаниар ярьсан хүү

4 Кино бүтээх сэдэл төрүүлсэн хос

2007 онд өвдөхийнхөө өмнө Эмили В.Гордон найз залуутайгаа найман сарын турш болзсон гэнэ. Бүсгүйд "Стилийн өвчин" хэмээх онош  тавьж, 12 хоногийн турш хиймлээр ухаан алдуулсан аж.

Энэ явдал Эмили болон түүний найз залуу Кумаила нарт өөрсдийн  харилцаагаа илүү гүн гүнзгий харахад тусалсан аж. Тэд хэсэг хугацааны дараа харилцаандаа цэг тавина гэж бодож байсан ч нэг нэгэндээ маш их хайртай болохоо мэдэж, бүсгүйг эдгэснээс хэдэн сарын дараа гэрлэсэн байна.

Энэхүү түүхээс сэдэвлэн 2017 онд найруулагч Майкл Шоуолтер “Хайр-өвчин” хэмээх романтик инээдмийн кино бүтээсэн бөгөөд  жүжигчин Наньяни гол дүрд нь тогложээ. Кинонд зөвхөн өвчнөөс гадна АНУ-ын арьс өнгөөр ялгаварлан үзэх үзлийн талаар харуулсан аж.

Кино бүтээх сэдэл төрүүлсэн хос

5 Ухаангүй байхдаа эхнэрээсээ салсан анхны хүн

2014 онд нэгэн израйль бүсгүй 2007 онд мотоциклийн ослын улмаас ухаангүй байдалд орсон нөхрөөсөө салах өргөдөл өгчээ. Хэдийгээр хоёр тал харилцан зөвшөөрсөн тохиолдолд салдаг ч Израйлийн Цфатын шүүх бүсгүйн гомдлыг хүлээн авч хосуудын гэрлэлтийг цуцалсан байна.

Бүсгүй гэр бүлээ цуцлуулж, дахин гэрлэх эрхтэй болсон байна. Харин түүний нөхөр ухаангүй байдалтай байхдаа эхнэрээсээ салсан хамгийн анхны еврей эрэгтэй болжээ.

Ухаангүй байхдаа эхнэрээсээ салсан анхны хүн

6 Дөрвөн жил ухаангүй байсан хөлбөмбөгч

1989 оны дөрөвдүгээр сард Английн хөлбөмбөгийн түүхэнд хараар бичигдэх нэгэн золгүй явдал тохиолджээ. Английн хагас шигшээ тоглолтын дараа буюу Шеффилдийн талбай дээр “Ноттингем Форест” баг-ийнхан болон “Ливерпул”-ийн хөгжөөн дэмжигч нийт 96 хүн цагдаа нарын буруутай үйл ажиллагааны улмаас нас барсан байна.

Эдгээр 96 хүний 94 нь ослын үеэр нас баржээ. Харин хөлбөмбөгч Ли Николь золгүй явдал тохиолдсоноос долоо хоногийн дараа эмнэлэгт нас барсан гэнэ. Зураг дээр байгаа залуу хөлбөмбөгч 18 настай Тони Блэнд бараг дөрвөн жилийн турш ухаангүй байжээ.

Хүүгээ амьдрах найдваргүй болсон гэдгийг мэдсэн Блэндийн эцэг эх хиймэл амьсгалын аппаратыг салгахыг зөвшөөрсөн байна. Гэтэл энэ явдлыг хүний амьд явах эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж шүүх хурал болсон ч эцэст нь хиймэл амьсгалын аппаратыг салгахыг зөвшөөрчээ. Английн шүүхийн байгууллагынхан “Эмчилгээг зогсоох нь хамгийн зөв сонголт болно” гэж үзжээ.

Дөрвөн жил ухаангүй байсан хөлбөмбөгч

7 Өөрийгөө жүжигчин Мэтью Макконахи гэж эндүүрчээ

Заримдаа бид хэн нэгэн алдартны амьдралаар амьдрахыг хүсдэг. Харин Британийн иргэн, хөлбөмбөгчин залуу Рори Кертисын хувьд энэхүү төсөөлөл нь хэтэрсэн бололтой. Тэрээр 2014 онд өөрийгөө Холливудын жүжигчин Мэтью Макконахи хэмээн зарлажээ.

Рори Кертис автомашины осолд орж тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд ухаан орохдоо өөрийгөө Мэтью Макконахи гэж төсөөлж сэрсэн аж. Толины өмнө зогсоод алдарт жүжигчний царайг хараагүйдээ тэрээр ихээхэн цочирдсон гэнэ. Хамгийн гайхалтай нь "шинээр төрсөн" Мэтью франц хэлээр чөлөөтөй ярьж эхэлсэн байна.
Ухаан орсныхоо дараа Кертис өөрийн ажил мэргэжлийг солихоор шийдэж үсчин болсон гэнэ. 

Өөрийгөө жүжигчин Мэтью Макконахи гэж эндүүрчээ

8 Сексийн донтой болоод сэржээ

2010 онд Швейцарийн иргэн Анжело Де Лука дөрөв хоногийн турш ухаангүй хэвтээд сэрэхдээ сексийн асар их хүсэлтэй болсон байжээ.

Австралийн “Дейли Телеграф” сонины мэдээлж байгаагаар 81 настай энэ эр өөрийн цэцэрлэгт хүрээлэнд модноос унаад ийн ухаан алдсан аж. Бэлгийн чадавх нь сайжирч, сексийн асар их дур хүсэлтэй болсон тэрээр эмсийн хүрээлэнг ихээр зорих болсон гэнэ.

5200 долларыг залуухан биеэ үнэлэгч бүсгүйд зориулсныг мэдсэн хүү нь санхүүг нь өөрөө хөтөлж, аавыгаа гэрийн хорионд суулгасан байна. 

Сексийн донтой болоод сэржээ

9 Хүүгийнхээ амийг аварсан эмэгтэй

Жирэмсэн үедээ өвчин тусахгүй байна гэдэг томоохон асуудал байдаг. Ялангуяа төрөхөөсөө гурван сарын өмнө гахайн ханиад тусна гэдэг  маш эрсдэлтэй аж. Энэ зовлонг Британийн иргэн бүсгүй Валери Ли өөрийн биеэр туулжээ. 

2010 онд ийм өвчний улмаас жирэмсэн бүсгүйг  Манчестерийн “Tameside General Hospital” эмнэлэгт хүргэж, хиймлээр ухаан алдуулсан байна. Учир нь бүсгүйд туссан ханиад хүүхдэд муугаар нөлөөлөхөөр байжээ.

Дөрвөн сарын турш эмчийн хяналтан дор байсан хүүхэд болон эх хоёр эсэн мэнд эмнэлгээс гарчээ. "Manchester Evening News"-ийн –ын мэдээлж байгаагаар гахайн ханиад туссан эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлж чадсан анхны тохиолдол гэнэ. Үүнээс харахад Лия ухаангүй байхдаа хүүгийнхээ амийг аварчээ.

Хүүгийнхээ амийг аварсан эмэгтэй

10 Непалын хаан ширээ залгамжлагч алуурчин

Олон зуун жилийн өмнө хаан ширээг залгамжлах үед томоохон баяр ёслол болдог байжээ. Хаадууд дайны талбарт эрэлхэгээр амиа алдсаны дараа ураг удмынх нь таван настай бяцхан жаалд хаан ширээг хүлээлгэн өгөх тохиолдол ч бий. Үүнээс харахад орчин үеийн эрх мэдлийн төлөөх хэрүүл ямар ч сонирхолгүй санагдана.

Гэхдээ 2001 оны зургадугаар сард Непалд нэгэн сонирхолтой үйл явдал болжээ. Нараянхитын ханхүү болох Дипендра Бир Бикрам-Шах хааны ордонд өөрийн гэр бүлийнхэн рүүгээ буудаж амь насыг нь хороосон байна. Тэрээр Непалын хаан хатан хоёроос гадна 11 хүнийг үхэлд хүргэсэн аж. Харин дараа нь Дипендра өөрийгөө буудах гэсэн боловч энэ оролдлого нь амжилтгүй болж тэрээр хэд хоногийн турш орон нутгийн эмнэлэгт ухаангүй байсан гэнэ.

Непалын хуулиар Дипендра аавынхаа орыг залгаж, хаан ширээг залгамжлах болсон байна. Өөрөөр хэлбэл түүнийг нас барах хүртэл 54 цагийн турш Непалыг алуурчин удирдаж байжээ.

Непалын хаан ширээ залгамжлагч алуурчин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.