Орон орны өвөрмөц амттангууд

Амтлах үнэрлэх мэдрэхүй хүн бүрт ялгаатай байдаг учраас танд таалагдаж буй зүйл заавал бусдад таалагдах албагүй. Гэхдээ зарим орны хоол хүнс хүн бүрт таалагдахгүй байх тохиолдол бий. Жишээ нь зарим оронд тахиаг үндсэн хоол гэж үздэг бол Туркийн иргэд тахианы махаар амттан хийдэг байна.

Орон орны өвөрмөц амттангууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Агч модны навч, Япон

Энэхүү өвөрмөц амттанг хийхэд хэрэглэдэг навч зөвхөн Японд л ургадаг бөгөөд үүнийг “момидзи” хэмээн нэрлэдэг аж. Хураасан навчаа сайн гэгч нь угаагаад давстай устай саванд хийж бүтэн жилийн турш хадгална. Дараа нь гурил, гүнжидийн үр, элсэн чихэртэй зуурмагт дүрээд их хэмжээний ургамлын тосонд шардаг аж.

Агч модны навч, Япон

2 Шарсан шоколад, Шотланд

Шотландын энэхүү амттанг гудамжны худалдаачид зардаг байна. Та шарсан “Марс” шоколад, шарсан зайрмаг байдаг гээд төсөөлөөд үз дээ. Энэ төрлийн амттанд хүүхдүүд ихээхэн дуртай байдаг.

Шарсан шоколад, Шотланд

3 Дусал бялуу, Япон

Өөрийн бие галбиртаа анхаарч буй бүсгүйчүүдэд зориулсан амтат бялуу. Бялуунд ус л бий. Амт нэмэхийн тулд агч модны шүүс, шар буурцагны гурил ашигладаг байна.  Амтат бялууны гол нууц нь Альпаас авчирдаг усанд оршино.

Дусал бялуу, Япон

4 Тахианы махаар хийсэн амттан, Турк

Энэхүү хоолыг “Tavuk Göğsü” гэдэг бөгөөд амттаны гол найрлага нь тахианы мах юм. Тахианы цээж махыг цагаан будаа, сүү, элсэн чихэр, гурил болон маслотой холиод дээрээс нь бүйлс болон шанцай цацдаг аж.

Тахианы махаар хийсэн амттан, Турк

5 “Cherpumple” бялуу, АНУ

Ямар төрлийн бялуу идэхийг хүсэж байгаагаа мэдэхгүй хүмүүст энэ нь нэн тохиромжтой. “Cherpumple”  бялуу нь  интоор, хулуу болон алимны бялууг багтаасан аж. Энэ бүх амттаны завсар бяслаган хавчуурга хийж, шардаг байна. Нэг зүсэм амттан идсэнээр та 1800 ккал илчлэг биедээ шингээх болно.

“Cherpumple” бялуу, АНУ

6 Чендол, Малайз

Энгийн нүдээр харахад шоштой, ногоон өнгийн гоймонтой шөл мэт санагдаж байгаа биз.  Үнэн хэрэгтээ энэхүү гоймон нь чихэртэй, харин шөл нь кокосын сүү бөгөөд шошыг шоколадаар хийжээ. Заримдаа зайрмаг нэмэх тохиолдол ч бий.

Чендол, Малайз

7 Беконтой жигнэмэг, АНУ

Энэ жигнэмэг бол Гомер Симпсоны мөрөөдлийн хоол юм. Энэхүү жигнэмэг нь чихэр болон агчийн шүүстэй бөгөөд дээрээс нь шарсан бекон цацдаг аж. Гэхдээ америкчуудын хувьд энэ бол хамгийн алдартай хоол юм.

Беконтой жигнэмэг, АНУ

8 Osmānthus цэцэгтэй цэлцэгнүүр, Хятад

Хятадын Тим Хо Ван ресторанд Osmānthus цэцэгтэй цэлцэгнүүр өгдөг байна. Үндсэн найрлаганд нь будааны гурил, элсэн чихэр болон Osmānthus цэцэг багтдаг бөгөөд энэхүү хоолны жор нь 300 жилийн настай гэнэ. Ихэнхдээ цайтай хамт өгдөг.

Osmānthus цэцэгтэй цэлцэгнүүр, Хятад

9 “Guinness” шар айрагтай бялуу, Ирланд

Ирландчуудын хамгийн дуртай шар айрагтай энэ бялуу төгс зохицдог байна. Бялууны үндсэн найрлаганд шар айраг багтдаг аж. Ингээд бэлэн болсон бялууг сливки болон хайлуулсан шоколадаар чимэглэнэ. Мэдээж бялуу ямар нэгэн согтууруулах үйлчилгээгүй хэдий ч шар айрагны амт үл ялиг мэдрэгдэх болно.

“Guinness” шар айрагтай бялуу, Ирланд

10 “Аль-жандуйя” шоколадтай паста, Итали

Энэхүү өвөрмөц спагеттиг ус, гурил болон шоколадаар хийдэг бөгөөд хулууны үр, самартай хамт хийдэг. Жандуйя хэмээн нэрлэх болсон шалтгаан нь “жандуйя” шоколадыг ашигладагт оршино. XIX зууны эхний хагасаар Турин даяар алдартай амттаны нэг байжээ.

“Аль-жандуйя” шоколадтай паста, Итали

11 Шоколадтай жигнэмэг, Япон

Япончууд толгойгоо гашилгахгүйгээр жигнэмэг маягийн боовонд бүтэн шоколад зүгээр л хавчуулчихсан аж. Ингээд амттанд дуртай хүмүүст зориулж, гүзээлзгэнэтэй шоколадны төрөл гарсан байна.

Шоколадтай жигнэмэг, Япон

12 “Чөтгөрийн гурван сүү”, АНУ

“Tres Leches” буюу “Гурван сүү” бялуу нь Мексикийн гал тогооны хамгийн алдартай амттан юм. Үүнийг мексикчүүд "Чөтгөрийн гурван сүү" гэх нь бий. Харин энэ нь Лос-Анжелосын рестораныхны хувьд  энгийн мэт санагдсан учир дээрээс нь халуун чинжүү нэмэх болжээ.

“Чөтгөрийн гурван сүү”, АНУ

13 Үхрийн хэлний амттай зайрмаг, Япон

Чанасан хэл бидний хувьд энгийн нэгэн зуушны төрөлд багтдаг хэдий ч зайрмагттай хольж идвэл ямар санагдах бол? Япончууд энэ амтыг маш зөөлөн таатай гэж үнэлдэг аж.

Үхрийн хэлний амттай зайрмаг, Япон

14 Шарсан сүү, Испани

Үнэн хэрэгтээ энэ бол цэвэр сүү биш харин өтгөрүүлсэн сүүний крем юм. Түүнийг эхлээд шарах шүүгээнд хийж, дараа нь жижиг хэсэг болгож хуваагаад дараа нь шардаг байна. Халууны нөлөөн дор крем хайлж, зөөлөн чөмөгтэй амттан болдог аж.

Шарсан сүү, Испани

15 Хятадын мянган давхарт

Напелеон тортыг Хятад оронд хийвэл энэ байдлаар харагдах бололтой. Үүнийг 10-15 блинчикээр хийдэг бөгөөд гурилыг нь маття хэмээх нунтаг ногоон цайгаар зуурдаг аж. Ингээд завсар нь сливки түрхэж, хамгийн дээр нь дахин маття цай цацна.

Хятадын мянган давхарт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()