Рианнатай учир ургуулж байсан алдартнууд

Хэн нэгэнтэй болзож, хайр дурлалын харилцаа үүсгэх нь заримдаа түвэгтэй санагдах үе байдаг ч ихэнх тохиолдолд гайхалтай мэдрэмж төрүүлдэг билээ. Дуучин Рианна өмнө нь хэд хэдэн залуутай болзож байсан төдийгүй заримтай нь үнэхээр дотно харилцаатай байсан аж. Тамирчид, дуучид, жүжигчдээс авахуулаад бизнесмэнүүдтэй хүртэл учир ургуулж явсан түүнд тодорхой шалгуур байхгүй бололтой. Хамгийн сүүлд Саудын Арабын бизнес эрхлэгч, тэрбумтан Хассан Жамилтай нэг жил болзсоны эцэст хоёр тийш болсон Рианнад таалагдах магадлалтай 15 залууг  гадаадын нэгэн хэвлэл онцолсныг орчуулан хүргэж байна.

Рианнатай учир ургуулж байсан алдартнууд

1 Зак Эфрон (Zac Efron)

"High School Musical" киногоороо өсвөр насны охидын сэтгэлийг эзэмдээд байсан Зак Эфрон 2014 онд насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн кино "Neighbors"-д тоглож, сайн жүжигчин гэдгээ харуулсан билээ. 

Зак, Рианна нар 2012 онд нэг буудалд бууснаар тэднийг болзож байгаа гэсэн цуурхал тарсан ч тэд үүнийг  хүлээн зөвшөөрөөгүй юм. 

1987 онд төрсөн Зак Рианнагаас нэг насаар ах бөгөөд өмнө нь хоёр ч удаа хүнтэй үерхэж байсан ч одоо бол ганц бие аж. 

Зак Эфрон (Zac Efron)

2 Жон Боеэга (John Boyega)

1992 онд Лондонд төрсөн Жон Боеэга 2011 онд "Attack the Block" киногоороо олон нийтэд танигджээ. Харин олон улсад бол 2014 онд "Star Wars: The Force Awakens" киноны дүрээр алдаршиж, өнгөрсөн жил "Star Wars: The Last Jedi"-д дахин тоглосон билээ. 

Түүний эцэг нь сайд бөгөөд хүүгээ ч гэсэн өөр шигээ хүн болохыг хүсэж байсан байна. Жон Христийн шашин шүтлэгтэй бол Рианна ч гэсэн Библийг хэд хэдэн удаа уншсан гэдэг. Магадгүй энэ тэдний ярилцаж эхлэх сэдэв болох ч юм бил үү? 

Жон Боеэга (John Boyega)

3 Риз Ахмед (Riz Ahmed)

Риз Ахмед бол 1982 онд төрсөн, британи, пакистан гаралтай жүжигчин, реппер, идэвхтэн юм. "The Road To Guantanamo" киногоор жүжигчний гараагаа эхэлсэн тэрээр "Shifty, Three Lions, and Ill Manors" киноны дүрээр Британийн кино авардсын гурван төрөлд нэр дэвшжээ. 

Рианнатай ижил зүйл нь тэр "Swet Shop Boys" хэмээх рэп хамтлагийн гишүүн бөгөөд тэд дуугаараа дамжуулан цагаачдын хүүхдүүдэд зориулан хандив цуглуулсан байна. 2017 онд "Time 100"-гийн жагсаалтанд багтсан байсан нь түүнийг үнэхээр нөлөө бүхий эрхэм гэдгийг харуулж байна. Хэрвээ Рианна түүнтэй болзохгүй бол өөр болзохыг хүссэн охид олон байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Риз Ахмед (Riz Ahmed)

4 Жэк Гиллэнхал (Jake Gyllenhaal)

1980 онд төрсөн америк гаралтай энэ жүжигчний аав нь кино найруулагч бол ээж нь кино зохиолч юм. Бага байхаасаа жүжиглэж эхэлсэн тэрээр "Brokeback Mountain" киноны дүрээрээ хамгийн анхны шагналаа хүртсэн байна. 

Хэдийгээр Лос Анжелест боломжтой айлын хүү болон төрсөн ч аав ээж нь түүнийг зуны амралтаар нь ажил хийлгэж, өөрөө мөнгө олохыг шаарддаг байжээ. Ингээд ч зогсохгүй ямар азтай гэр бүлд төрснийг нь мэдрүүлэх гэж эцэг эх нь түүнийг  орон гэргүй хүмүүсийн төвд сайн дураар нь ажиллуулдаг байв. 

Гиллэнхал улс төрийн асуудал ч мөн идэвхтэй нэгэн бөгөөд залуу үеийнхнийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалдаг. Байгаль орчноо хамгаалах үйлсэд ханцуй шамлан орсон тэрээр "Stand Up To Cancer" зэрэг байгууллагад ажилладаг байна. 

Жэк Гиллэнхал (Jake Gyllenhaal)

5 Александр Скарсгард (Alexander Skarsgard)

Швед жүжигчин Александр Скарсгард бас л урлагийн гэр бүлд төрж өссөн. 19 настайдаа жил хагасын хугацаатай цэргийн албанд татагдсан нь хожим түүнийг амжилтанд хүргэсэн "Generation Kill" кинонд тоглоход тус дөхөм болсон биз ээ. Хамгийн сүүлд "Big Little Lies" цувралд бүтээсэн дүрээрээ "Emmy", "Golden Globe" - оос шагнал хүртжээ.

2009 онд Лэйди Гагагийн "Paparazzi" дууны клипэнд тоглосон түүнийг бид магадгүй Рианнагийн дууны клипээс удалгүй харах ч юм бил үү? 

Александр Скарсгард (Alexander Skarsgard)

6 Треванте Родес (Trevante Rhodes)

1990 оны хоёрдугаар сарын 10-нд төрсөн америк жүжигчин тэрээр 2017 онд "Moonlight" киногоор олон нийтэд танигджээ. Үүнээс өмнө хөнгөн атлетикийн төрөлд маш амжилттай байж, бүр Техас мужийн их сургуульд тэтгэлэгтэй суралцах болжээ. 2009 оны "Pan American Junior Athletics Championships"-д АНУ алтан медаль авахад түүний оролцоо их байсан юм. 

Дөнгөж жүжиглэж эхэлж байгаа гэхэд түүнийг кинондоо тоглуулах гэсэн хүмүүс "12 Strong", "The Predator"-оос эхлээд ар араасаа жагсаж байгаа гэнэ шүү.

Треванте Родес (Trevante Rhodes)

7 Ошэа Жэксон Жуниор (O'Shea Jackson Jr.)

1991 оны хоёрдугаар сарын 24-нд төрсөн Ошеа гэрийнхээ хамгийн том хүү нь аж. Тэрээр Лос Анжелест төрж өссөн бөгөөд алдарт реппер "Ice Cube"-ийн хүүхэд юм. 2015 оны "Straight Outta Compton" кинонд аавынхаа дүрийг бүтээсэн гэдгээрээ алдартай Ошеа үнэн хэрэгтээ энэ дүрд тоглохын тулд шалгаруулалтанд оржээ. 

Кинонд тоглохоосоо өмнө аавынхаа гаргасан "I am the West" цомог дээр нь хамтран ажиллаж, 2012 онд "OMG" тайзны нэртэйгээр өөрийн уран бүтээлээ гаргажээ. 

Ошэа Жэксон Жуниор (O'Shea Jackson Jr.)

8 Чаннинг Татум (Channing Tatum)

Чаннинг Татумыг танилцуулах хэрэггүй болов уу. Загвар өмсөгчөөс жүжигчний эгнээнд шилжсэн тэрээр эхнэр Женна Дэванаасаа саяхан салж, ганц бие болсон билээ. 1980 онд төрсөн Татум багаасаа спортоор хичээллэж, хөл бөмбөгийн тэтгэлэг авснаар коллежоо орхисон байна. Энэ үеэрээ зөөгч, тайчигч гээд янз бүрийн л ажил хийсэн байдаг. Дараа нь Майами руу нүүж, загвар өмсөгчийн агентлаг түүнийг элсүүлжээ. "Magic Mike" кино нь түүний өөрийнх нь амьралаас сэдэвлэсэн гэдгийг та мэдэх үү? 

"Pepsi", "Emporio Armani", "Dolce & Gabbana" зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байсан тэрээр саяхан "Ford Models"-тэй гэрээ хийсэн юм. 2001 онд "Tear Sheet" сэтгүүл түүнийг хамгийн царайлаг 50 хүний тоонд оруулсан байна. 

Чаннинг Татум (Channing Tatum)

9 Данни Амендола (Danny Amendola)

1985 онд төрсөн "NFL"-ын од Данни Амендола бол Техаст төрж өссөн америк хөлбөмбөгийн тамирчин юм. Тэрээр "Texas Tech" коллежид сурахын хажуугаар хөл бөмбөгийнхөө карьерийг эхлүүлжээ. Дараа нь Даллас Ковбоис багт орж, хожим нь "Нью Энгланд Патриотс" баг руу шилжжээ. 

Данни Амендола загвар өмсөгч Оливиа Кулфотой харилцаатай байсан боловч хосуудын завгүй амьдралын улмаас харилцаа нь таарамжгүй болж, хоёр тийш болжээ.

Данни Амендола (Danny Amendola)

10 Леонардо Ди Каприо (Leonardo Dicaprio)

1974 онд төрсөн алдарт жүжигчин тэрээр Рианнагаас арай ах боловч бид түүнийг өөрөөсөө дүү бүсгүйчүүдтэй болзож байхыг нь олон удаа харсан шүү дээ. Олон кинонд амжилттай дүр бүтээн, нэр хүндтэй шагналуудын эзэн болсон тэрээр байгаль орчин хамгаалах хөдөлгөөний идэвхтэн билээ. 

Тэднийг 2016 онд хэсэг хугацаанд болзож байсан гэсэн цуурхал байдаг ч энэ нь худлаа болж таарсан. Рианна Леогийн найзуудын нэгтэй болзож байжээ. Ямартай ч хэрвээ тэд болзож эхэлбэл хамтдаа халуухан харагдана даа. 

Леонардо Ди Каприо (Leonardo Dicaprio)

11 Элон Маск (Elon Musk)

Хөрөнгө оруулагч, тэрбумтан, инженер Элон Маск нь 1971 онд Өмнөд Африкт төрсөн юм. Ухаалаг төрсөн тэрээр 12 настайдаа өөрөө компьютер програмчлал сурж, 17 настайдаа Канадын их сургуульд элсэн ороод, хоёр жилийн дараа АНУ руу нүүжээ. 1999 онд байгуулсан компани нь 2000 онд  "PayPal" болон хөгжсөн бөгөөд дахин хоёр жилийн дараа "Амазон"-д зарсан билээ. "SpaceX" болон "Tesla"-г үүсгэн байгуулсан жилээ "Форбес" сэтгүүлээс гаргасан хамгийн баян хүмүүсийн 53 дугаарт бичигдэж байв.

Түүний байгуулсан "SpaceX","Tesla", "SolarCity" компаниуд нь дэлхийн дулаарлыг багасгахад туслах гол зорилготой аж. 

Хэдийгээр хоёр ч удаа гэрлээд бүтэлгүйтсэн ч олон хүүхэдтэй ганц бие аав болон хоцорчээ. 

Элон Маск (Elon Musk)

12 Ханхүү Хамдан (Crown Prince Hamdan)

Дубайн ханхүү Фазза буюу Хамдан нь 1982 оны арваннэгдүгээр сарын 14-нд төрсөн. Түүний аав нь Дубайн захирагч юм. Дубайд сурч дуусаад Англи улсад суралцахаар очжээ. 

Тэрээр инстаграмдаа зургаан сая дагагчтай бөгөөд адал явдал эрэлхийлэгч, эелдэг нэгэн ажээ. Бурж Халифа болон бусад өндөр цамхгуудын дээвэр дээр гарч, өндрөөс үсэрч туршиж үзсэн тэрээр тэрбумтний амьдралын зах зухаас бидэнд харуулсаар байна. Ханхүү тэрээр Дубайн гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн бөгөөд Дубайн спорт, Аутизмын төвүүдийн зөвлөлийн гишүүн, "Хамдан" олон улсын зургийн авардсын санаачлагч юм. 

Ханхүү Хамдан (Crown Prince Hamdan)

13 Ник Ёоунг (Nick Young)

Америкийн сагсан бөмбөгийн багийн тоглогч Ник Ёоунгийг Игги Азелад хаягдсан гэдгээр нь хүмүүс танина. Учир нь түүний найз бүсгүй өөр хүний хүүхдийг тээж байсан нь ил болсон юм. 

2018 оны "NBA championship"-т багаараа түрүүлсэн нь одоо түүнийг тодорхойлж байгаа бөгөөд өмнө нь 2004-2007 оны хооронд Өмнөд Калифорнийн их сургуулийн багт тоглож байсан билээ. 1985 оны зургадугаар сарын 1-нд төрсөн түүний хувьд бага нас нь тийм ч сайхан байгаагүй аж. Түүнийг таван настай байхад нь ах нь алуулсан учраас хүмүүнлэгийн болон хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. "Nick Young Foundation" нь бүлэглэн гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гэмт хэрэгт өртсөн хүмүүст сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг үзүүлдэг байна. 

Ник Ёоунг (Nick Young)

14 Мена Массоуд (Mena Massoud)

1991 оны есдүгээр сарын 17-нд Египетэд төрсөн Мена Массоуд тун удахгүй гарах "Аладдин" мюзикл киноны гол дүр юм. Тэрээр энэ дүрд шалгуулсан 2000 оролцогчоос онцгойрон гарсан байна. 

Түүний бага байхад гэр бүлийнхэн нь Канад руу нүүсэн ч Онтариод өсөж торнижээ. Инстаграм дээр 40 мянган дагагчтай тэрээр өөрийн цахим орон зайд ажил, амьдрал, фитнесс, загварын талаар нийтэлдэг. 

Дан ганц царайлгаар зогсохгүй Торонтогийн их сургуульд өөр мэргэжлээр элсэн орсон ч хүсэл мөрөөдлөө даган жүжигчин болохоор шийджээ. Харин одоо Театр, урлагийн их сургуульд суралцаж байгаа аж. 

Мена Массоуд (Mena Massoud)

15 Рэй Фишер (Ray Fisher)

1987 онд төрсөн америк гаралтай жүжигчин түүнийг "Batman v Superman: Dawn of Justice" киноны Виктор Стоун буюу Сайборгын дүрээр бид бүгд мэднэ. Мөн дараа жил нь гарсан "Justice League" кинонд ижил дүрийг бүтээсэн бөгөөд түүний ирээдүй нилээн гэрэлтэй харагдаж байгаа юм. 

Энэ талаар Фишер "Би 40 хүртлээ олигтой амжилтанд хүрч чадаагүй. Энэ бол нэр төрийн хэрэг боловч дагаад маш их үүрэг хариуцлага ирж байна" хэмээн ярьжээ. 

Рэй Фишер (Ray Fisher)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()