Дөчөөс дээш насандаа хүүхэд төрүүлсэн алдартнууд

Бүсгүйчүүд ихэнхдээ 30 наснаас өмнө анхны хүүхдээ төрүүлэхийг хичээдэг. Харамсалтай нь орчин үеийн эмэгтэйчүүд цаг зав муутай явснаар хувийн амьдралаа хойш тавьж, оройтож төрөх болсон билээ. Дуучид, жүжигчид, тамирчид ялангуяа карьер хөөж явсаар ихэнхдээ хувийн амьдралаа хойш тавьдаг. Харин зарим нь өөрийгөө хүүхэд өсгөхөд бэлэн биш гэж боддог. 40 хүрсэн хойноо үрийн зулай үнэрлэсэн олны танил алдартнуудыг танилцуулж байна.

Дөчөөс дээш насандаа хүүхэд төрүүлсэн алдартнууд

1 43 настай Ева Лонгория (Eva Jacqueline Longoria) тун удахгүй нярайлна

“Desperate Housewives” олон ангит киноны гол дүрийн алдарт жүжигчин Ева Лонгория ээж болох гэж төдийлөн яараагүй бөгөөд энэ шалтгаанаа тэрээр цагаан морьтой ханхүүгээ хүлээж байсан гэж тайлбарлажээ. Бүсгүйн гэрлэлт хоёр удаа бүтэлгүйтэж эцэст нь тэрээр заяаныхаа ханийг олсон юм. Түүний цагаан морьтой ханхүү нь Мексикийн бизнесмэн Хосе Антонио Бастон аж.

Евагийн жирэмслэлтийн талаар албан ёсны мэдээлэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цацагдсан бөгөөд хосууд бяцхан ханхүүгээ хүлээж байгаа гэнэ.

43 настай Ева Лонгория  (Eva Jacqueline Longoria) тун удахгүй нярайлна

2 Холли Берри (Halle Berry) анхны хүүхдээ 42, хоёр дахийг нь 47 настайдаа төрүүлжээ

Холли Берри дөрвөн удаа гэрлэж байсан, одоогоор ганц бие ээж юм. Гэхдээ тэрээр ээж болохоос огтхон ч татгалздаггүй байна. Том охин Налагаа тэрээр гурав дахь гэрлэлт буюу фотомодель Габриэл Обритой амьдарч байхдаа төрүүлжээ. Харин Францын жүжигчин Оливье Мартинесатай амьдарч байхад нь хүү Масео нь мэндэлжээ. Хүүхдүүдийнхээ эцгүүдтэй тэрээр шүүхээр салж байсан юм.  Тэрээр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэхийг илүүд үздэг хэдий ч өөрийгөө мартах хэрэггүй гэдгийг захисан байна.

Холли Берри (Halle Berry) анхны хүүхдээ 42, хоёр дахийг нь 47 настайдаа төрүүлжээ

3 Сальма Хайек (Salma Hayek)-ийг 41 настай байхад охин Валентина нь мэндэлжээ

Сальма 40 настай байхдаа өөрийн заяаны хань буюу алдарт бизнесмэн Франсуа-Анри Пинотой учирч Валентина хэмээх охинтой болжээ. Хэдийгээр Франсуа болон Сальма нар гэрлэлтээ батлуулаагүй, охиноо төрсний дараахан хэсэг хугацаанд тусдаа амьдарч байсан ч одоо албан ёсны эхнэр нөхөр болсон байна.

Сальма Хайек  (Salma Hayek)-ийг 41 настай байхад охин Валентина нь мэндэлжээ

4 Ким Бейсингер (Kim Basinger) охиноо 42 насандаа төрүүлсэн гэнэ

1970 оны үед Бейсингер загварын ертөнцөд ихээхэн амжилттай байсан бол 1980-1990 оны үед Холливудад нэртэй болжээ. Түүний тоглосон кино ар араасаа байсан учир хувийн амьдралдаа анхаарал хандуулах зав бүсгүйд төдийлөн байгаагүй юм.

Жүжигчин бүсгүй хоёр удаа гэрлэж байсан бөгөөд хоёр дахь нөхөр болох Алек Болдуинаас тэрээр хүүхэдтэй болж охин Ирландыгаа төрүүлжээ. Ээж болсон ч Бейсингер ажлаа орхилгүй,  уйгагүй хөдөлмөрлөсөөр “Оскар”-ын шагнал хүртсэн байна.

Ким Бейсингер (Kim Basinger) охиноо 42 насандаа төрүүлсэн гэнэ

5 Марсия Кросс (Marcia Cross) 45 насандаа ихэр хүүхдийн ээж болжээ

Америк жүжигчин бүсгүй брокер Том Махонитай гэрлэж, 45 насандаа ихэр хүүхдийн ээж болсон байна. Хуримын ёслол болсноос найман сарын дараа тэд Саванна, Иден гэх хоёр хөөрхөн ихрүүдээ угтан авсан аж. 

Марсия Кросс (Marcia Cross) 45 насандаа ихэр хүүхдийн ээж болжээ

6 Кортни Кокс (Courteney Cox) охиноо 40 насандаа төрүүлжээ

“Friends” киноны Моника Геллерийн дүр бүсгүйн бодит амьдралтай ихээхэн нийцдэг аж. Гэхдээ Моника огтхон жирэмсэн болж чадахгүй байсан бол Кортни найман удаа зулбасан байна. Тэрээр охин Коко Аркеттийг төрөхөөс өмнө нэг удаа зулбаж байсан бөгөөд өөртөө маш их анхаарал хандуулснаар ээж болж чаджээ. Харамсалтай нь тэрээр охиндоо дүү төрүүлж өгч чадахгүй байгаа аж.

Кортни Кокс (Courteney Cox) охиноо 40 насандаа төрүүлжээ

7 Мэрайя Кэри (Mariah Carey) 42 насандаа ээж болжээ

Мэрайягийн хувийн амьдрал тийм ч амжилттай байгаагүй. Тэрээр хоёр удаа гэрлэж байсан ч гэрлэлт нь амжилтгүй болсон аж. Ник Кэннтэй гэрлэснийхээ дараа дуучин бүсгүй Мороккана болон Монро гэсэн ихэр хүүхдүүдтэй болжээ.

Мэрайягийн гэрлэлт түүнд аз жаргал авчраагүй ч ээж болох хүсэлдээ хөтлөгдсөнөөр тэрээр бүх зовлонг даван туулж чадсан байна. Харин өнөөдөр тэрээр энэ алхмыг хийсэндээ маш их баяртай байгаа аж.

Мэрайя Кэри  (Mariah Carey) 42 насандаа ээж болжээ

8 Линда Евангелиста (Linda Evangelista) анхны хүүгээ 41 насандаа төрүүлжээ

Сальма Хайекийн нөхөр болох Франсуа-Анри Пино өмнө нь Линдатай болзож байжээ. Бүсгүйн ярианаас Евангалистаг жирэмсэн болмогц Франсуа түүнийг хаясан гэнэ. Хожим нь тэрээр шүүх хурлаар дамжуулан хүүдээ Франсуагаас сар бүр тэтгэмж авахаар болсон байна.

Модель бүсгүй эртнээс ээж болохыг хүсэж байсан бөгөөд эрүүл саруул хүү төрүүлсэндээ аз жаргалтай байгаа гэнэ. Бүсгүйн амьдрал дахь цорын ганц залуу бол Августин хэмээх хүү нь аж.

Линда Евангелиста (Linda Evangelista) анхны хүүгээ 41 насандаа төрүүлжээ

9 Селин Дион (Celine Dion) анхны хүүхдээ 33-тай төрүүлж, 42 насандаа ихрүүдтэй болжээ

Селин Дионы амьдралын түүхийг харахад жинхэнэ хайр, гайхамшиг байдаг гэдэгт итгэхгүй байхын аргагүй. Тэрээр ганцхан хүний ачаар (нөхөр Рен Анжелила) баян, алдартай, хүн бүрийн хайрыг татсан, амжилттай бүсгүй болж чаджээ. Селин жаахан байхдаа Рентэй танилцсан бөгөөд тэрээр Селиний менежерийн үүргийг гүйцэтгэж байсан гэнэ.

Дионыг 18 нас хүрэхэд хосууд болзож эхэлсэн бөгөөд хэдэн жилийн дараа гэрлэсэн байна. Энэ бол “Үхлээс өөр юу ч биднийг салгахгүй” гэсэн хайрын түүх байлаа. Хосууд 26 насны зөрүүтэй байсан гэнэ. Энэ гэрлэлт 20 жилийн турш аз жаргалтай үргэлжилсэн бөгөөд цорын ганц асуудал нь ээж болж чаддаггүй байсан юм.

Селин удаан хугацааны турш үргүйдлийн эмчилгээ хийлгэж, анхны хүүхдээ 33 настайдаа төрүүлсэн байна. Харин дараагийн тэмцэл 9 жил үргэлжилсэн бөгөөд тэрээр Эдди болон Нельсон хэмээх ихрүүдийг төрүүлж чаджээ.

Селин Дион (Celine Dion)  анхны хүүхдээ 33-тай төрүүлж, 42 насандаа ихрүүдтэй болжээ

10 Сьюзан Сарандон (Susan Sarandon) 39-тэйдээ ээж болжээ

Сьюзан нэг удаа гэрлэж байсан ч нөхрөөсөө салсан учир дахин хэн нэгэнтэй гэрлэлгүй эрх чөлөөтэй амьдарч байгаа гэнэ. Сьюзаны гэр бүл бол Франко Аммуригийн охин Ева болон жүжигчин Тим Роббинсоны хүүхдүүд болох Жек Генри, Майлз нар юм.  Тэрээр анхныхаа хүүхдийг 39, удаахыг нь 43, 46 насандаа төрүүлжээ. Ийнхүү хожуу төрсөн ч энэ нь хүүхдүүдийнх нь эрүүл мэндэд ямар ч хор нөлөө авчраагүй юм.

Сьюзан Сарандон (Susan Sarandon) 39-тэйдээ ээж болжээ

11 Жанет Жексон (Janet Jackson) 50 настайдаа төржээ

Жанет 50-тайдаа нярайлсан нь олны анхаарлыг маш ихээр татсан юм. Учир нь энэ насан дээр хүмүүс ихэнхдээ төрөхөөс татгалздаг. Харин зарим эмч нар энэ явдлыг орчин үед энгийн үзэгдэл гэж үзэж байгаа бөгөөд хожуу төрөлт нь энгийн төрөлтөөс ялгарах зүйлгүй гэж хэлжээ.

Бүсгүй гурван удаа гэрлэж байсан бөгөөд сүүлийн гэрлэлт нь түүнд анхны хүүхдийг нь бэлэглэсэн байна. Хүүгээ төрсний дараа Жанет нөхөр болох Виссам аль-Манагаасаа салжээ. Хүү охин хоёрын биеийн байдал сайн, тэд аз жаргалтай амьдарч буй гэсэн. 

Жанет Жексон  (Janet Jackson) 50 настайдаа төржээ

12 Моника Беллучи (Monica Bellucci) 40-тэйдээ ээж болжээ

Италийн жүжигчин Моникагийн жирэмслэлт хүндрэлгүй явагдаж тэрээр том охин Девагаа  40 настайдаа, бага охин Леонигаа 46 насандаа төрүүлсэн байна. Гэхдээ тэрээр бусдыг хожуу төрж болно гэж уриалаагүй бөгөөд өөрийгөө зүгээр л азтай эмэгтэй хэмээн үзэж байгаа гэнэ.

Беллучи болон түүний нөхөр Венсан Кассель нар хүүхдүүдээ төлөвлөж байгаад гаргасан гэнэ. Түүнийг хоёр дахь хүүхдээ төрүүл хэмээн яаруулж байсан ч Моника өөрийгөө бэлэн гэж үзсэн үедээ хоёр дахь хүүхдээ төрүүлжээ.

Моника Беллучи  (Monica Bellucci) 40-тэйдээ ээж болжээ

13 Наоми Уотс (Naomi Watts) хөвгүүдээ 39, 40 насандаа төрүүлжээ

Англи жүжигчин, продюсер Наоми Уотс жүжигчин Лиев Шрейбер (Liev Schreiber)-тэй ханилж, богино хугацаанд тэд хоёр хүүхдийн ээж аав болсон юм. Хүүхдүүдийнх нь насны зөрүү 1.5 жил гэнэ. Наоми ээж болсны дараах сэтгэгдлээ төдийлөн ярих дургүй ч энэ нь түүний хувьд хоёр дахь чухал, хүнд ажил юм. Хосууд 2016 онд 11 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан билээ. 

Наоми Уотс (Naomi Watts) хөвгүүдээ 39, 40 насандаа төрүүлжээ

14 45 настай Камерон Диаз (Cameron Diaz) тун удахгүй ээж болно

Анхны жинхэнэ хайртайгаа Камерон 42 настайдаа учирчээ. "Good Charlotte" хөгжмийн хамтлагийн гишүүн Бенжи Мэдден болон Камероны хайрын харилцаа маш хурдан өрнөсөн бөгөөд танилцаад тэд жилийн дараа гэрлэсэн байна. Ингээд 2018 оны хоёрдугаар сард хосууд удахгүй хүүхэдтэй болно гэсэн мэдээлэл албан ёсоор цацагдсан аж.

Хосууд нэг биш удаа үр шилжүүлэн суулгуулж үзсэн ч амжилт олоогүй байна. Тээгч эх хөлслөх талаар хүртэл бодож байсан гэнэ. Гэхдээ эцэст нь Камерон жирэмсэлж чадсан бөгөөд ажил мэргэжлээ хойш нь тавиад зөвхөн эрүүл саруул, эсэн мэнд амаржихад хамаг анхаарлаа хандуулаад байгаа гэнэ.

45 настай Камерон Диаз (Cameron Diaz) тун удахгүй ээж болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()