Амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг баталсан хүмүүс

Сэтгэл шулуудсан, зорилготой л бол хүний хийж чадах зүйлд хязгаар гэж үгүй. Амьдралд бууж өгдөг хүмүүс байхад бусдыг зоригжуулж, үлгэр дуурайл болж явдаг нэгэн ч байна. Та дараах гэрэл зургуудыг хараад нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

Амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг баталсан хүмүүс

1 Сэлүүрчний гар

Олимпийн хошой алтан медальт Английн тамирчин Алекс Грегорий (Alex Gregory) доорх зургийг өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ. Маш олон цагаар завь сэлүүрдсэний улмаас гар нь ийм болжээ. Тамирчны амжилт хямдхан олдохгүй гэж энэ дээ.

Сэлүүрчний гар

2 Хүйтнийг тэсвэр тэвчээрээр дийлнэ

Вим Хофыг (Wim Hof) мөсөн хүн гэж дуудах нь цөөнгүй. Тэрээр Нидерланд улсын экстрим спортын тамирчин юм. Дэлхийн 20 гаруй  рекордыг эзэмшдэг бөгөөд хөлдүү усанд хамгийн удаан суусан хүн гэнэ. Тэсгим хүйтнийг даван туулах талаар тэрээр олон арга бий болгосон хүн юм.

Хүйтнийг тэсвэр тэвчээрээр дийлнэ

3 Олсон дээгүүр алхагчдын "Хаан"

Ник Валленда (Nik Wallenda) бол олсон дээгүүр саваа мод барьж алхагч юм. Түүний элэнц өвөө нь Америкийн 365 метрийн өндөртэй Талула хүрхрээн дээгүүр (Tallulah Falls) хөндлөн олс татаж, туулсан байдаг бол Никийг гэдсэнд байхад түүний ээж мөн адил нарийн олсон дээгүүр явж байсан гэнэ. Өвөө нь явж байгаад осолдож унасан Сан Жуаны (San Juan) өндөрлөгийг 2011 онд Ник амжилттай туулжээ. Харин удаах онд Нигара (Niagra) хүрхрээг олсоор туулсан анхны хүн болжээ.

Олсон дээгүүр алхагчдын "Хаан"

4 Суниасан байдалтай есөн цаг байжээ

Өмнө нь тэнгисийн цэргийн офицер  байсан Жорж Хүүд (George Hood) суниалтын байдалтай есөн цаг 11 минут байж дэлхий дээд амжилтын эзэн болж байсан ч хандивын аянд зориулан дахин энэ рекoрдoo эвдэхээр шийджээ. Энэ удаа тэрээр амжилтаа есөн минутаар ахиулсан байна.

Суниасан байдалтай есөн цаг байжээ

5 Хорвоог хоёулаа

Ма Ли (Ma Li) болон Жай Шиаовей (Zhai Xiaowei) нар дэлхийг тойрон аялан тоглолт хийдэг хятад бүжигчид юм. Жай машины ослоор нэг гараа алдсан бол харин Ма нэг хөлгүй аж. Хос хоёр өдгөө дэлхийн 20 гаруй орноор аялж, бусдад сэтгэлийн дэм өгч, бүжгээрээ баясгаж явж байна.

Хорвоог хоёулаа

6 Хаданд ганцаараа

Америкийн хаданд авирагч Алекс Хоннолд (Alex Honnold) ямар ч бэхлэлтгүй хаданд авирдаг нэгэн юм. Тэрээр Америкийн Йосемитийн хаданд (Yosemite National Park) авирсан анхны хүн болсон бөгөөд нийт гурван цаг 56 минутын дотор оргил дээр нь гарсан байна.

Хаданд ганцаараа

7 Хэзээд ч дугуйгаа унана

Колорадо мужийн Эванс уулыг (Mount Evans) тойрохоор хөгжлийн бэрхшээлтэй энэ залуу гурван км зам туулжээ.

Хэзээд ч дугуйгаа унана

8 Дэлхийн хамгийн өндөр настай гимнастикч

91 настай Германы иргэн дэлхийн хамгийн өндөр настай гимнастикчаар тодорчээ. Анх есөн настайгаасаа уран гимнастикаар хичээллэж эхэлсэн тэрээр одоо ч спортоо орхиогүй байна. Хүн хөгширч биш, хөшиж үхдэг юм шүү, хүмүүс ээ.

Дэлхийн хамгийн өндөр настай гимнастикч

9 Дэлхийн хамгийн бяртай жаал

Жулиано Строй (Giuliano Stroe) нэртэй румын хүү анх хоёр настайгаасаа туухай өргөж эхэлсэн бөгөөд дөрвөн настайдаа 10 метр замыг хоёр гар дээрээ "алхан" туулж дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Гэхдээ түүний амжилт үүгээр зогсоогүй бөгөөд жил бүр л амжилтаа ахиулахаар биеэ чийрэгжүүлдэг гэнэ.

Дэлхийн хамгийн бяртай жаал

10 Эверест оргилд гарсан анхны хиймэл хөлтэй хүн

Марк Инглис (Mark Inglis) гэгч залуу 23 насандаа Шинэ Зеландын хамгийн өндөр оргил руу гарах үедээ мөсөнд даруулан хоёр хөлөө алджээ. Гэхдээ энэ нь түүнийг зогсоогоогүй юм. Эверестийн оргилд гарах мөрөөдлөө тэрээр 2006 онд биелүүлж чаджээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр эрдэмтэн, уран илтгэгч, дарс амтлагч, паралимпийн тамирчин болж чадсан юм.

Эверест оргилд гарсан анхны хиймэл хөлтэй хүн

11 Гаргүй гитарчин

Хозе Анотнио Мелендэз Родригез (José Antonio Meléndez Rodríguez) төрөлхийн гаргүй төржээ. Гитарыг хөлөөрөө тоглож сурсан тэрээр 1987 оны есдүгээр сарын 15-ны өдөр II Ионн Павел пап ламд гитар тоглож өгснөөр амьдрал нь тэр чигтээ өөрчлөгджээ. Хожим нь 1989 онд анхны цомгоо гаргаж дэлхий дахинд алдартай нэгэн болсон юм.

Гаргүй гитарчин

12 Гүйхэд нас хамаагүй

Харриет Томсон (Harriette Thompson) марафонд гүйсэн хамгийн хөгшин хүн болсон юм. Анх 50 настайгаасаа нөхөртэйгөө ойрын зайд гүйж эхэлсэн бөгөөд 76 настайгаасаа марафонд өөрийгөө сорих болжээ. Энэ хүчтэй эмэгтэй хоёр ч хорт хавдрыг давж, 94 настайдаа нас баржээ.

Гүйхэд нас хамаагүй

13 Хаданд авирагч

Хаданд авирагч Арон Ралстон (Aron Ralston) гүн хавцалд олон хоног ганцаараа гацаж, амьд үлдэхийн эрхэнд хавчуулагдсан гараа тайрч хаяжээ. Хавцал дотроос амьд гарч гэртээ эсэн мэнд харьжээ. Гэхдээ энэ явдал түүнийг дуртай зүйлээ хийхийг зогсоогоогүй юм. Тэр одоо ч хаданд авирсан хэвээрээ гэсэн шүү. 

Хаданд авирагч

14 Унадаг дугуйчны хөл

Павель Поланский (Pawel Poljanski) бол Польшийн мэргэжлийн дугуйчин юм. 165 км урт замыг туулдаг “Tour de France” дугуйн уралдааны дараа тэрээр доорх зургийг өөрийн инстаграм хуудсандаа  тавьжээ.

Унадаг дугуйчны хөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()