1
NRS-2
Хэрэглэгч тусгай хүчин: Явган цэрэг, агаарын хүчин
1986 онд зохион бүтээгдсэн энэхүү хутга саяхан шинэчлэгджээ. Илүү хурц иртэй болсноос гадна бариулыг нь хуванцраар хийсэн учир илүү хөнгөн болжээ. Энэ хутганы хамгийн гол онцлог нь бариуланд нь хоёр сумтай зориулалтын гар буу нуугдаж байдагт оршино.
2
Шайтан
Хэрэглэгч тусгай хүчин: Татарстаны дотоодыг хамгаалах яам
Татарстаны дотоодыг хамгаалах яамны хүчирхэг цэргүүд өнгөрсөн жилээс энэхүү хутгыг хэрэглэх болжээ. Дайснаа хүнд шархдуулахыг хүсвэл 12 мм-ийн зузаантай энэ хутгыг ашиглаж болох гэнэ. Мөн гардан тулааны үед хэрэглэдэг бусад хутганаас харьцангуй жижиг хэмжээтэй учраас шилдэг зэвсэгт тооцогддог юм байна.
3
Акела
Хэрэглэгч тусгай хүчин: СОБР (Шуурхай хүчний тусгай алба)
Цагдаагийн тусгай хүчинд зориулсан хутга. Энэ хутгыг давчуу нөхцөлд хэрэглэхэд зориулж жижиг хэмжээтэйгээр бүтээжээ. Хамгийн гол нь резинэн бариултай учраас гараас хальтирна гэж байхгүй.
4
Гюрза
Хэрэглэгч тусгай хүчин: ФСБ (ОХУ-ын аюулгүй байдлын алба)
Зузаан боловч богино иртэй учраас гутландаа нуухад тохиромжтой. Мөн хүнд бариул нь дайснаа нам цохиж унагахад зориулагдсан юм.
5
Катран-1
Хэрэглэгч тусгай хүчин: Усан цэргүүд
Усан доор эсвэл хуурай газар хэрэглэхээс шалтгаалж хоёр загварын аль нэгийг сонгож болно. Ихэвчлэн усан доор хэрэглэгддэг энэ хутганы үзүүр хэсэг нь хөрөөтэй учраас дайснаа хөнөөхөөс илүүтэй төмөр утас таслахад ихэвчлэн хэрэглэдэг.
6
НСН-ийн хүлэгт баатар
Хэрэглэгч тусгай хүчин: "Баатрууд" тусгай хүчин
ОХУ-ын "Баатрууд" тусгай хүчний удирдагчийн зохион бүтээсэн энэ хутга том хэмжээтэйн дээр хүнд жинтэй. Үүнийг тусгай даалгаврын үед дайснаа шууд устгах даалгавартай цэргүүд хэрэглэдэг.
7
Смерш-5
Хэрэглэгч тусгай хүчин: ГРУ, ФСБ (Төв штабын тусгай хүчин, ОХУ-ын аюулгүй байдлын алба)
Дэлхийн II дайны үеэс хэрэглэгдэж ирсэн алдарт хутга "Смерш-5"-ын өөр олон загвар бий. Гэхдээ зузаан бариул, хурц ир нь түүний таних тэмдэг гэж болно.