1
Женнифер бүсгүй хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч дэлхий дахинд танил болж, агаарын гимнастикийн төрөлд өөрийгөө сорьсон байна. Нүд дүүрэн гэрэл гэгээ цацруулсан бяцхан охин байв.
2
Охины төрсөн ээж түүнийг мэндэлсний дараа асран хамгаалж, өсгөхөөс татгалзсан байна. Учир нь эд эрхтэн дутуу төрсөн охиноо өсгөх санхүүгийн бололцоо ээж аавд нь байгаагүй. Охиныг гурван сартай байхад нь Шерон (Sharon) болон Жеральд Брикер (Gerald Bricker) нар үрчилж авчээ. Хос хоёр тэр үед гурван хүүтэй байсан гэнэ.
3
“Охиныг анх харахад тэр бидэнд ихээхэн өвөрмөц сэтгэгдэл төрүүлсэн. Эмч нарын хэлснээр бяцхан охин генийн ховор өвчтэй байсан учир хоёр хөлгүй төрсөн байна. Бяцхан охин эрхтэн дутуу гэдгээ огтхон ч мэдэхгүй нялх байсан учир эмч нар руу харж инээж байсан” гэж охины аав Жеральд хэлжээ.
4
“Хөвгүүд маань охинд шууд татагдаж эхэлсэн. Эхэндээ би тэднийг бяцхан Женниферээс ээжийгээ харамлах болов уу? гэж бодсон боловч бүх зүйл хэвийн байлаа. Гэр бүлийнхнийхээ хайр халамжинд Женнифер аз жаргалтай өссөн” хэмээн ээж нь дурсан санасан байна.
5
"Женнифер хүүхэд байхаасаа төрөл бүрийн спортоор хичээллэдэг, огтхон ч зүгээр суудаггүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм. Том болохын хэрээр бүх зүйлийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй болж, багынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр сэтгэл шулуудсан" гэж ээж нь ярьжээ.
6
Ингээд тэрээр өөрийн бие галбирт анхаарал хандуулж, 11 насандаа Иллиной мужийн хүүхдийн акробатын тэмцээнд оролцож, ялалт байгуулжээ.
7
Урт удаан хугацааны дараах уулзалт
Женниферийг өргөмөл гэдгийг түүний эцэг эх хэзээ ч нууж байгаагүй. Түүнчлэн Румын гаралтай гэдгийг нь ч бага байхаас нь хэлж иржээ. Тэрээр хэзээ ч төрсөн эцэг эхээ хэн байсан талаар сонирхдоггүй байсан ч хожим 16 нас хүрээд тэдний сургийг гаргахаар сэтгэл шулууджээ. Хайж, судалсны эцэст өөрийгөө Монсеану овогтой гэдгээ мэдсэн байна. Хамгийн хачирхалтай нь охин бага байхаасаа л олимпийн алтан медальт Румын гаралтай АНУ-ын тамирчин Доминик Мосеануг (Dominique Moceanu) шүтдэг байж. Хожим нь ижил овогтой гэдгээ анзаарч, судлахад Женнифер Доминикийн төрсөн дүү болж таарчээ.
8
"Бага байхын л Доминикийг хараад миний сэтгэл огшдог байсан. Тэр надтай адил жижигхэн биетэй байсан нь нэг л ойр санагддаг байлаа" гэж Женнифер хэлсэн юм.
9
Гэхдээ төрсөн эгчтэйгээ уулзах гэж дөрвөн жил болсон гэнэ. Учир нь түүнд Доминик эгч нь мөн гэх хөдлөшгүй баримт хэрэгтэй байсан юм. Түүнчлэн эгчтэйгээ холбоо тогтоох гэж тэрээр маш их хугацаа зарцуулжээ.
10
Дүүтэй байна гэж хэзээ ч төсөөлөөгүй явсан Доминик энэ тухай сонсоод их балмагджээ.
11
Хэсэг хугацааны дараа хоёр тамирчин уулзсан аж. Ингээд Женнифер Доминик болон Кристи хэмээх хоёр эгчтэй болохоо мэджээ. Тэрээр төрсөн эгч дүүсээ олсондоо баяртай байгаа бөгөөд бүх зүйл байрандаа орлоо гэж найдаж байгаа. “Миний хувьд “Зогс” гэсэн үг байхгүй. Би юу хүсэж байгаагаа сайн мэднэ” гэж тэр хэлэх дуртай юм.
12
Амьдрал бидэнд төрөл бүрийн сорилтыг илгээдэг. Харин хүн бүр энэ сорилтыг өөрийн чадвараар даван туулахыг хичээдэг билээ. Гимнастикчин бүсгүй эр зориг, тэсвэр тэвчээрийн тод жишээ юм.
13
Женнифер хүүхэд байхдаа ерөөсөө өвдөж байгаагүй гэнэ. Хайраар дутаахгүй өсгөсөн гэр бүлийнхээ ачаар амьдралд толгой гудайлалгүй өсөж том болсон үзэсгэлэнт бүсгүй өдгөө мэргэжлийн агаарын гимнастикч болсон билээ. Харин Олимпийн алтан медальт эгч нь 17 настайдаа гэр бүлийн асуудалд орж, эцэг эхээ шүүхэд өгч байсан юм.
Ингээд түүнээс жишээ авч ямар ч тохиолдолд зорилгынхоо төлөө тэмүүлэхийг танд хүсье!