Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өнгөрөгч бямба гаригт Ирланд улсын Уиклоу хотод ойр байрлах Магерамор (Magheramore) наран шарлагын газарт эхээс төрсөн биеэрээ буюу чармай нүцгэн 2500 гаруй эмэгтэй цуглаж, далайн усанд сэлсэн нь дэлхий нийтийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэжээ. Тэд "Нэг дор хамгийн олон нүцгэн эмэгтэй усанд сэлсэн" гэсэн рекорд тогтоохын тулд ийн цугласан гэнэ. Өмнө нь нэг дор 789 хүн ийнхүү чармай нүцгэн ус руу орж байжээ.