Энэ зун барууны охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй хувцас загварууд

Загварлаг харагдахын тулд заавал "Улаан хивс"-ний ёслолд оролцсон одуудыг дуурайж хувцаслах юм уу, эсвэл заавал алдартай дизайнерийн бүтээлийг өмсөх шаардлагагүй юм. Өдөр тутамдаа үнэнхүү догь, дэгжин харагдах олон боломж бий. Өрнөдийн орнуудын загварлаг охид залуусын энэ зуны гудамжны хувцасны трэндээс санаа авч их хотын гудамжийг өөрийн өнгөлөг дүр төрхөөрөө чимээрэй.

Энэ зун барууны охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй хувцас загварууд

1 Чөлөөт стиль

Бялдаржуулах фитнесс клубүүдэд элбэг харагддаг хувцсыг өмсөх нь зохимжгүй боловч зарим нэг чимэг зүүлтийг нэмж эсвэл хослуулснаар загварлаг залуусын нэг болж болно. Чамин пүүз, ретуз, торгон цамц зэргийг хослуулаарай. Энгийн хэрнээ хээнцэр харагдана шүү.

Чөлөөт стиль

2 Урт нарийн оосортой жижиг цүнх

Өдөр тутамд хаана ч, хэзээ ч зүүж явахад ийм цүнх тохиромжтой. Авч явахад авсаархан хэрнээ хэрэгтэй зүйлээ багтаах боломжтой цүнх юм. Оосор нь нарийн байх тусам чамин харагдана шүү. Алдартай брэндүүд цүнхээ янз бүрийн хээгээр гоёдог. Тэгэхээр  та гол нь зөв сонголт хийх хэрэгтэй.

Урт нарийн оосортой жижиг цүнх

3 Савхин загварлаг хүрэм

Бодоод үзэхэд савхин хүрэм аль ч улиралд моодноос гардаггүй. Ямар ч хувцсан дээр зохицуулж өмсөж болно. Рок хэв маяг оруулдаг савхин хүрмийг нарийн, шулуун жийнс, урт банзал эсвэл намирсан даашинзтай хослуулахад ч эвтэйхэн харагдана. Өмссөн байхад таныг догь гэж харах хүн зөндөө шүү.

Савхин загварлаг хүрэм

4 Пүүз

Өмсөхөд биед эвтэйхнээс гадна гудамжны загварын трэнд  болж байгааг мартаж болохгүй. Загварын чиг хандлагыг тодорхойлдог брэндүүд ч сүүлийн үед загварууддаа спортлог өнгө төрх нэмэх болсон. Үүнд пүүз мэдээж хэрэг өөрийн гэсэн байр суурь эзэлж байгаа. Алдарт “Jimmy Choo”-гээс авахуулаад “Adidas”-ын моодноос гардаггүй пүүзийг хувцсандаа зохицуулан өмсөөрэй. Банзал, даашинзан дээр ч тохиромжтой.

Пүүз

5 Өнгө алагласан хээ

Цэцэгтэй, судалтай болон янз бүрийн хэлбэр дүрс бүхий хээтэй хувцас хэзээд түгээмэл байдаг. Судалтай хувцсыг цэцгэн хээтэй зохицуулбал гоё, харин дугуй хар толботой цоохор хувцас геометрийн дүрс бүхий  хувцастай сайхан зохицдог. Гол нь өнгө дагасан буюу зохицлыг нь сайн бодолцох хэрэгтэй. Мөн энгийн гоёл чимэглэл нэмж өгвөл зүгээр.

Өнгө алагласан хээ

6 Сүлжмэл оруулгатай өсгийтэй гутал

Өмд, даашинз, банзал, шорт гээд бүхий л хувцсан дээр өсгийтэй гутал өмсөж болдог. Тэгвэл сүлжмэл оруулгатай өсгийтэй гуталтай ч мөн адил хувцсаа хослуулж болно. Зун, хавар, намар таныг цоглог, дэгжин харагдуулахад чухал үүрэгтэй энэ гутал шүүгээнд тань зайлшгүй байх ёстой эд юм.

Сүлжмэл оруулгатай өсгийтэй гутал

7 Мөргүй хувцас

Мөрөө жаахан гаргаад өгөхөд л бүсгүй та тачаангуй харагдана. Хэт задгай биш хэрнээ цаанаа л нэг энхрий харагдуулах мөргүй хувцсыг өмсөөд нэг үзээрэй. Өвдөг давсан банзал, өргөн өмдтэй хослуулбал тохиромжтой. 

Мөргүй хувцас

8 Шагай давсан гутал, туфль

Энэ гутал цахилгаантай, цахилгаангүй, өргөн, нарийн, түрийтэй, түрийгүй гээд маш өргөн сонголттой. Хавар, намрынх мэт харагдах боловч зун ч мөн адил өмсөж болно. Зөвхөн ямар хувцастай хэрхэн хослуулах вэ гэдэг нь л чухал юм. Зуны улиралд цахилгаан оруулгатай хувцастай хослуулж өмсвөл янзтай тохирно шүү.

Шагай давсан гутал, туфль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()