ХХБ 18 нас хүрч буй харилцагчиддаа зургаа дахь жилдээ хүндэтгэл үзүүллээ

ХХБ 18 нас хүрч буй харилцагчиддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалыг бий болгоод зургаа дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн “Junior Customers” хүндэтгэлийн арга хэмжээ зургадугаар сарын 11-ний өдөр "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд зохион байгуулагдлаа.

ХХБ 18 нас хүрч буй харилцагчиддаа зургаа дахь жилдээ хүндэтгэл үзүүллээ

“Junior Customers” арга хэмжээг ХХБанкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ нээхдээ хүрэлцэн ирсэн залуу харилцагчиддаа 18 жилийн турш итгэж, хуримтлалаа хадгалуулсанд талархал илэрхийллээ.

Арга хэмжээнд ХХБанкны 18 настай 250 залуу харилцагч хүрэлцэн ирж, мэргэжил сонголтоо зөв хийх, амжилттай суралцах арга барилд суралцах, зорилгодоо үнэнч тууштай байх зэрэг хувь хүний хөгжлийн чухал мэдлэгүүдийг олж авлаа. Хүндэт илтгэгч зочдоор:

  • СЭЗИС-ийн багш, “Аксиом Инк” ХХК-ий Гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнэ буюу Маркетер Нандиа хүрэлцэн ирж Сурахад суралцъя сэдвээр,
  • “Call Pro” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Faro” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, UB Comedy-ийн Comedian Б.Идэр-Од хүрэлцэн ирж Зорилгоо тодорхойлж, зорилгодоо тууштай байх сэдвүүдээр мэдлэг өглөө.

Мөн залуустаа эрч хүч өгөхөөр реппер GEE, эерэг хандлага, инээд хөөр бэлэглэхээр дуучин Гантулга хүрэлцэн ирсэн нь залуусыг доргиогоод авсан юм.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.