1
Адилхан нэрнүүд
Нутгийн оршин суугчидтай танилцахад тэд танд нэг л нэр, овог хэлээд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Үнэндээ энэ бол худал зүйл биш бөгөөд Вьетнамын нийт хүн амын 40 хувь нь Нгуен (Nguyễn), 11 хувь нь Чан (Trần) овогтой юм байна.
2
Хувийн орон зай
Вьетнамд хувийн орон зай гэж юу болохыг мартах хэрэгтэй.
- Нийтийн тээврийн хэрэгсэлд заавал таны хажууд хэн нэгнийг суулгана. Сул сандал эсрэг талд нь байсан ч тэд таны л хажууд суух болно.
- Орон сууцанд гэрийн хаалга бүр нь онгорхой байдаг. Хэрвээ түгжих юм бол хөршүүдийн тань санаа зовж, бүх зүйл хэвийн эсэхийг асууна.
- Ихэнх байрны цонх нь ямар нэг хөшиг хаалтгүй, нэг хана нь битүү цонхтой байдаг.
- Хоорондоо харилцах үедээ ч зай барих боломжгүй.Тантай ярьж буй Вьетнам хамгийн хангалттай хэмжээнд тантай ойр зогсож ярих болно.
- Таныг дараалалд зогсох үед хөл дээр тань гишгэх бол энгийн асуудал. Учир нь хүн бүр зорилгодоо хамгийн ойр байр эзлэхийг хичээнэ.
3
Эвгүй асуултууд
Анх танилцаад л таны нас, хэдэн төгрөгийн цалинтай болохыг чинь асуух нь вьетнамчуудын хувьд энгийн үзэгдэл. Учир нь вьетнамчууд энэ төрлийн сэдэв нь харилцан яриаг илүү хөгжилтэй, халуун дотно болгоно гэж үздэг байна.
4
Үргэлж “Тийм” гэж хэлж бай
Вьетнамчууд “Үгүй” гэж хэлэх үнэхээр дургүй. Хэрвээ таны гуйлтыг ойлгохгүй байвал тэд таны өөдөөс толгой дохиж “Тийм” л гэж хэлэх болно. Тиймээс нэн түрүүнд харилцагчийнхаа царайны хувирлыг ажиглах хэрэгтэй. Тэнэгдүү харцаар харж, инээж байвал тэр таныг ойлгоогүй гэсэн үг.
5
Цаг хугацаа
Вьетнамчууд төдийлөн цаг барьдаг улс биш. Хэрвээ танд Таван минутын дараа эсвэл маргааш ямар нэг зүйл хийхээр амласан бол энэ нь үл мэдэгдэх хугацаагаар хойшлоход бүү гайхаарай.
6
Цэвэр цэмцгэр байдал
Вьетнамын гудамжны ресторануудад хог хаягдлаа шууд ширээн доороо хаях тохиолдол бий. Харин сүүлийн үед энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай хогийн сав байрлуулах болсон. Үүнээс гадна зарим вьетнам залуучуудад хүссэн газраа бие засах нь бий.
7
Шүд
100 жилийн өмнө Вьетнамын үзэсгэлэнт бүсгүйн бэлгэ тэмдэг нь хар шүд байсан юм. Учир нь хар шүд төрөл бүрийн хар, цагаан хэл амнаас хамгаалдаг гэж үздэг байна. Орчин үед ч гэсэн хар шүдтэй Вьетнам эмэгтэйчүүдтэй таарч болзошгүй.
8
Арьс
Бусад орны адилаар вьетнамчууд цагаан арьсыг илүү дур булаам гэж үздэг. Тиймээс тэд боломжтой бүх аргаар нарнаас арьсаа хамгаалдаг байна. Хувцасныхаа дээр цагаан банзал, урт бээлий, маск, урт ханцуйтай цамц өмсөх нь бий. Үүнээс гадна маск нь мотоциклиэр явах үед салхинаас хамгаалдаг байна.
9
Хумс
Хэрвээ урт хумстай бол тухайн эрэгтэй баян гэсэн ойлголт Вьетнамд байдаг. Ийнхүү өөрийн баян тансаг амьдралаа вьетнам залуучууд ил гаргахыг хичээдэг бөгөөд ихэнх нь чигчий хурууны хумсаа ургуулдаг бол зарим нь бүх хурууныхаа хумсыг урт ургуулах нь бий. Энэ тохиолдолд гэрийн бүх ажлыг гэрийн эзэгтэй хийх болно.
10
Гал тогоо
- Вьетнамчууд хөдөлдөг бүх зүйлийг иддэг. Сарьсан багваахай, нохой, харх, хулгана, матар, яст мэлхий, галууны өндөг гэх мэт. Гэхдээ энэ үндэстний хоолноос хамгийн алдартай нь бүх төрлийн аргаар боловсруулсан будаа юм.
- Үүнээс гадна вьетнамчууд чихэрлэг зүйлд маш их дуртай учир бараг бүх хоолондоо элсэнчихэр нэмдэг.
- Мөн есөн сарын турш наранд байлгасан загасны сүмс болох нуок мак нэлээд алдартай.
- Цагаан будааны дарс болон талхны спиртэнд дарж хийсэн могойны дарс мөн алдартай.
- Вьетнамд нэг удаа байсан бол та өтгөрүүлсэн сүүтэй кофены амтыг нь санаж байгаа биз ээ.
11
Мөнгө
2003 оноос эхлэн тус улсад даавуун мөнгөний оронд синтетик полимер мөнгө ашиглах болжээ. Орос улстай ойр дотно харилцаатай гэдгээ илэрхийлж 1976 оны 10 донг дээр Оросын ТДТ-40 трактор байдаг бол, 1987 оны 200 донг дээр “Беларусь” трактор байдаг гэнэ.
12
Спорт
Вьетнамчууд спортод маш дуртай бөгөөд хөлбөмбөг, волейбол эсвэл сепактакрау буюу хөл волейболд дуртай аж.
13
Амралт
Вьетнамд ихэнхдээ өдрийн 12.00 цагийн үед ихэнх дэлгүүр хаалттай байдаг. Мөн оффисын ажилчид ид унтдаг гэнэ. Вьетнамчууд 5-6 цагт сэрж, үдээс өмнө нь маш олон ажил амжуулдаг.
Урт хугацаагаар автобусанд явдаг ажилчдад зориулж (sleeper bus) хэмээх тусгай автобус байдаг аж.
14
Шөнийн клуб
Вьетнамд шөнийн клубт очвол үйлчлэгч охид танд юугаар ч туслахад бэлэн уриалгахан угтдаг. Утсаар ярих юм уу гар утсаа цэнэглэхийг хүсвэл асуудалгүй. Үйлчлэгч охид нь маш задгай хувцасласан байхыг та харах болно.
Хэдийгээр хачирхалтай уламжлалтай ч сонирхолтой, амралтаа зугаатай өнгөрүүлэх боломжтой орон гэдэгтэй маргах хэрэггүй.