1
Эрдэнэ шишний нэвс
Доктор Жон Харви Кэллог дүүтэйгээ хамтран 1890 онд Америкийн Мичиган мужийн нэгэн хотод эмнэлэг ажиллуулдаг байжээ. Хоолны дэглэм барьж буй өвчтөнүүддээ өгөх хоол хийж байхдаа тэрээр улаан буудайг жимстэй хольж чанаад үлдээчихэж. Тэгтэл тэр нь их гоё амттай байсан болохоор эрдэнэ шишийг мөн ийм аргаар болгож үзэхээр шийдэж, үр дүнд нь бидний идэх дуртай эрдэнэ шишний нэвс бий болсон байна.
2
Шоколадтай жигнэмэг
Америкийн иргэн Рут Грэйвс Вэйкфиелд жигнэмэг хийх туйлын дуртай нэгэн байжээ. Түүнийг жигнэмгээ хийж байтал нарийн боовны шоколад нь дууссаныг хараад “Nestle”-ийн шоколадтай чихрийг хайлна гэж найдаад ашиглажээ. Гэвч бүрэн хайлсангүй, ингэж бидний мэдэх “chocolate chip cookie” бий болжээ.
3
Үзэм
Манай эриний өмнө 2000 онд хүмүүс усан үзмийн модноос хатсан үзэм олжээ. Хүнсэнд хэрэглэхээс өмнө аливаа зүйлийн чимэг, шагнал болгож, бүр эмчилгээнд хүртэл ашиглаж байсан юм.
4
Тараг
Сүүг удаан хугацаагаар хадгалснаар санаандгүй тараг бий болсон гэж та таамаглаж магадгүй. Гэхдээ түүхий сүүг дулаан газар байлгахад нян үүсэж, сүү исгэлэн болж өтгөн тараг болж хувирсан байна.
5
Зайрмагны торх
1903 онд Итало Марчиони (Italo Marchiony) зайрмагны торх зохиож, патент авсан хэдий ч 1904 онд Эрнест А.Хамви гэгч хүн зайрмагны машины хажууд үйрмэгтэй зүсмэл шиг вафль зарж эхэлжээ. Гэтэл зайрмагны машины аяга дуусчихжээ, тэгэхээр нь Хамби вафлиа конус хэлбэртэй болгоод зайрмаг авахыг хүссэн хүмүүст өгсөн байна.
6
Slurpee буюу хөлдөөсөн ундаа
“Dairy Queen” компанийн захирал Омар Кнедлик 1950-иад онд дэлгүүрийнх нь ундааны автомат машин эвдэрсэн тул засах гэж ундаануудаа суллаж хөргөгчинд хийжээ. Зассаны дараа хөлдүү ундаагаа машинд эргүүлэн хийгээд удаагүй байтал хүмүүс ундаа авч уухаар дараалал үүсгэж, гэсэж эхэлж байгаа хөлдүү ундаа зарахаас өөр аргагүй болжээ. Гэтэл уухад маш гоё, мөн халуун өдөрт таарсан болохоор хүмүүс ихэд дуртай хүлээж авчээ. Дараагаар нь Омар хөлдүү ундааны машин зохион бүтээжээ. Дараа нь тэрээр машинаа “7-Eleven” сүлжээ дэлгүүрт зарж улмаар энэ ундаа нь нийтэд дэлгэрсэн байна.
7
Шар айраг
Шар айргийг манай эриний өмнөх VI зуунд Ойрх Дорнодын Шумерт үүссэн гэж таамагладаг. Нотлогдоогүй хэдий ч шар айраг бий болсон шалтгаан талхтай холбоотой гэж үздэг. Шар айраг зохиосон хүн гэгддэг Хорст Дорнбуш (Horst Dornbusch) "Гадаа талх барьж байх үед бороо орсон тул талхаа тэр чигт нь орхиод гэртээ орсон. Бороо зогсоход гарч ирээд талхаа үзтэл исгэлэн амт орсон байсан" гэж ярьжээ.
8
Ягаан нимбэгийн ундаа
Энгийн нимбэгийн шүүс үүссэн түүх XVII зууны Европын цагаачдаас гаралтай. Харин циркийн ажилтан Хэнри И.Аллот санаандгүйгээр улаан өнгөтэй синнамон чихэр нимбэгийн шүүс рүү унагаж, үр дүнд нь ягаан нимбэгийн шүүс бий болсон аж. Ингэж циркийн жүжигчид, мөн үзвэр сонирхохоор ирсэн бүх хүн тэр аяараа ягаан нимбэгтэй шүүс ууж эхэлсэн байна.
9
Халуун тахиа
Тортон Принц гэгч эрийг орой ажлаасаа гэртээ ирэхэд найз бүсгүй нь тахианы махыг болгож бэлдээд дээр нь жаахан халуун ногоо, улаан чинжүү нэмж түүнд өгсөн Принц амтанд нь дурлаж дараа нь хэдийг хийж, улмаар өөрийн зоогийн газартаа зарж эхэлжээ.
10
Оргилуун дарс
Нэгэн сүмийн лам Дом Перигнон католик шашны хийддээ оргилуун дарс хийсэн байна. Түүнийг бусад дээд тушаалт лам нар дарсны хөөсийг алга болго гэж тушаажээ. Мэдээж тэр хөөсийг арилгаж чадаагүй, харин ч илүү хөөсрүүлж тэгээд амсаж үзээд тэдэнд “Алив хүрээд ир, би оддыг амталж байна!” гэж хэлжээ.
11
Хөөсөнцөрт зайрмаг (Dippin' Dots)
Нэг аяганд 2000 ширхэг хөөсөнцөрт зайрмаг байдаг. Зайрмагны хувьд өчүүхэн жаахан мэт сонсогдоно. Курт Жонс гэгч нөхөр өөрийн лабораторидоо амттаныг маш хурдан хөлдөөх арга хайж өдөржин туршиж үзэн орой нь гэртээ зайрмаг хийхээр оролддог байсан гэнэ. Тэрээр шингэн азотыг өөрийн хийсэн зайрмаг дээрээ асгатал хөөсөнцөрт зайрмаг бий болжээ.
12
Жимстэй мөхөөлдөс
Фрэнк Эппэрсон 11 настай байхдаа энэхүү жимстэй мөхөөлдөсийг хийжээ. Усыг нунтаг содатай хольж тоглож байснаа гадаа тэр чигт нь орхиод гэртээ орсон аж. Өглөө нь босоод хартал бүгд хамтдаа нийлээд хөлдчихсөн байжээ. Амсаад үзтэл их гоё амттай байсан гэнэ. Эппэрсон үнэхээр гоё зүйл хийснээ мэдээд хүмүүст “Epsicles” гэж нэрлэн заржээ. Эхлээд хөршүүдийнхээ гэрээр дараа нь хүүхдийн паркаар зарж явсан гэнэ. Том болоод өөрийн бүтээгдэхүүнийг патентжуулсан байна. Гэтэл хүүхдүүдэд түүний “Epsicles” гэдэг нэр таалагдаагүй учир дараа нь попсикл буюу “Pop'sicles” гэж нэрлэжээ. Гэхдээ өөрийн бизнесээ эхлүүлж чадаагүйн улмаас тэрээр патентаа зарсан байна. Хожим өөрийнхөө бүтээлээс ашиг хүртэж чадаагүй аж.
13
Ворцэстер цуу
Энэ нь цуу агуулсан сүмс юм. Английн Ворцэстер хотын Лорд Сандис Энэтхэгт хийсэн аяллынхаа дараа хоолонд хийж иддэг байсан халуун орны цууг ихэд үгүйлж гэнэ. Тэгээд хотынхоо эмийн санчдад адилхан амттай цуу хийхийг даалгасан юм байна. Гэхдээ эмийн санчид хэт шорвог амттай хийсний дээр загасны нэвширсэн үнэрээс нь болж зарж, борлуулахгүй байхаар шийджээ. Тэгээд агуулахдаа битүүлээд хадгалчихжээ. Хоёр жилийн дараа агуулахаа янзлах үедээ нээгээд амстал хурц их гоё амттай болсон байсан тул зарж борлуулахаар шийдсэн түүхтэй.