1
Сахар буурна
Мацаг барисан үеийн эхний хэдэн цагт таны бие өмнө нь нөөцөлж хадгалсан глюкоз болон гликогенийг энерги болгон хувиргах хэвийн үйл ажиллагаа явагдана. Үүний 25% орчим нь тархинд зарцуулагддаг бол үлдсэн хэсэг нь цусны улаан эс, булчингийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгддэг.
2
Кетосис
Цусан дахь сахарын хэмжээнээс хамааран 5-6 цагийн дараа таны бие кетосис гэх бодисыг солилцооны нэг төлөвт шилжинэ. Энэ үеэр энергийн түвшинг тогтвортой байлгах гэж цусан дахь кетонууд туслана. Уг үйл явц нь өөх хайлуулах бөгөөд өөх хайлснаар кетон үүсдэг юм.
Уг үеэс эхлэн жинхэнэ мацаг барилт эхлэдэг учраас жингээ хасахыг хүссэн хүмүүст хамгийн хэрэгтэй үйл явц билээ. Мөн энэ төлөвт орохын тулд кетоний дэглэм буюу өндөр тослог, бага карбон бүхий хоолны дэглэмийг барьж болно.
3
Хлостерол болон шээсний хүчлийн цэвэрлэгээ
Кетосисийн үед таны бие нэгэн төрлийн хорт бодис болох хлостерол болон шээсний хүчлийг цусны эргэлтээр дамжуулан биеэс гадагшлуулдаг.
Энэ шатанд толгой өвдөх, толгой эргэх, ядарч сульдах, булчин өвдөх, арьсан дээр тууралт үүсэх, цөөн тохиолдолд үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Харин сүүлч хэсгээр өвчин тань намдаж, цусны даралт буурна.
4
Хоол боловсруулах тогтолцоо амрана
Идэх хоол тань багассан тул таны хоол боловсруулах тогтолцооны эрхтэнүүд амрах болно. Гэхдээ хоол боловсруулалт нь тодорхой хэмжээний хугацааг хамардаг учраас богино хугацааны мацаг барих үед бүрэн зогсохгүй.
5
Сэтгэл санааны цэвэрлэгээ
Мацаг барьж эхэлснээс 6 цагийн дараагаас та бухимдаж, их хэмжээгээр өлсөж эхэлнэ. Үүнээс болж сэтгэл санаагаар унах, гуниглах, уур хүрэх зэрэг сэтгэл хөдлөлүүд илэрч болно. Тиймээс аль болох ойр орчмынхоо хүмүүст уураа гаргалгүйгээр бясалгал хийх, өөр зүйлд анхаарлаа хандуулах зэргээр өлсөж байгаа талаараа мартах хэрэгтэй. Биеийн хүч нэг их шаардахгүй зүйл хийхийг оролдоорой.
6
Мацаг барих 2 арга
Завсарлагатай мацаг
Энэхүү аргыг илүүдэл жингээ хасах, калори багасгах дэглэм барьж байгаа хүмүүс ихэвчлэн хэрэглэдэг. Ерөнхийдөө өдрийн тодорхой цагуудад идэж, үлдсэн хугацаанд хоолоо сойх замаар явагддаг. Ингэснээр та "өөрийн мэдэлгүй хивэх"-гүйгээр өдөрт авах ёстой калорио идэх хугацаандаа авах боломжтой юм. Хамгийн түгээмэл мацаг барих хугацаа нь 8 цаг идэх, 16 цаг хоолоо сойх арга билээ.
Удаан хугацааны мацаг
Энэ бол зөвхөн шингэн зүйл хэрэглэж, хоолоо сойх арга юм. Хэрвээ та уг аргаар мацаг барих гэж буй бол эхлээд заавал мэргэжлийн хүний зөвлөгөө авах шаардлагатай бөгөөд таны бие мацаг барихад асуудалгүй гэж үзвэл мэргэжилтнүүд ихэвчлэн хоолоо сойхын хажуугаар нэмэлт бэлдмэл, хоол боловчруулах эрхтэнүүдийг дэмждэг бэлдмэл уудаг 7 хоногийн хугацаатай мацаг барихыг зөвлөнө.
7
Мацаг барих нь:
- Жингээ барих хамгийн зөв арга
- Инсулины хэмжээг тогтворжуулж, 2 төрлийн чихрийн шижингээс сэргийлнэ.
- Өлсөх гормоны хэмжээг тэнцвэржүүлж, өлсөх мэдрэмж бууруулна.
- Триглицеридийн түвшинг бууруулж, зүрхний өвчнөөс сэргийлнэ.
- Хөгшрөлтийг удаашруулна.
- Арьс эрүүлжинэ.
- Хоол боловсруулах тогтолцоог сайжруулна.