15
Ногоон хийг хуульчлах хүртэл гэрлэлтээ батлуулахгүй хос
"Saturday Night Live"-ын од Жэйсон Судейкис (Jason Sudeikis) өөрийн хайж явсан эмэгтэйг олох гэж нэлээд хугацаа зарцуулсан бөгөөд түүнийг өөрийн болгох гэж уйгагүй гүйсэн гэнэ. Ямартай ч Оливиа (Olivia Wilde) түрүүлж өөрийн утасны дугаарыг өгснөөр тэдний харилцаа эхэлсэн байна. Хосууд 2011 оноос болзож эхлээд одоо хоёр хүүхэдтэй ч хуримаа хийж амжаагүй байгаа юм. Учир нь Оливиа байгаль орчин хамгаалах үйлсэд маш идэвхтэй оролцдог бөгөөд бүх мужуудад ногоон хийг хуульчлах хүртэл гэрлэлтээ батлуулахгүй хэмээн шийдсэн аж.
Оливиагийн саналыг дэмжиж байгаагаас харахад Жэйсон түүнд үнэхээр чин сэтгэлээсээ хайртай бололтой.
14
Супер хос, шилдэг хамтрагчид
Холливудын хамгийн дур булаам, хөгжилтэй хосыг нэрлэ гэвэл Сара Митчел Геллар (Sarah Michelle Gellar), Фредди Принц Жуниор (Freddie Prinze Jr) нарыг дурдахгүй өнгөрвөл алдас болно. Тэд болзож эхлээд 16 жилийг ардаа үджээ.
Гэр бүлийн хоёр уран бүтээлийн супер хамтрагчид болж чадна гэдгийг тэд нэг биш, хоёр биш, бүр гурван кинонд хамтдаа тоглож, нотлон харуулсан билээ. "I Know What You Did Last Summer" кинонд хамтран тоглосныхоо дараа тэд бие биенээ өөр нүдээр харах болсон бөгөөд жилийн дараагаас албан ёсоор болзож эхэлсэн байна.
13
Хамгийн шилдэг нөхөртэй Мила
Хамгийн сайхан хайрын түүхийг та кинон дээрээс л харж болно гэж бодож явдаг бол эндүүрчээ. Мила Кунис (Mila Kunis) болон Эштон Катчер (Ashton Kutcher) нар 20 гаруй жилийн өмнө "That 70's Show"-нд хоорондоо таардаггүй, адармаатай харилцаатай хосууд болох Жаки, Келсо нарын дүрд тоглосон байдаг. Тухайн үед зураг авалтын үеэр үнсэлцдэг хэсгийг авахад Мила дөнгөж 14-хөн настай байсан бол Аштон 19-тэй байжээ. Хамгийн эгдүүтэй нь Милагийн хувьд анхны үнсэлт байсан аж. Үүнээс хойш тэд өөр хүмүүстэй болзож байсан ч эцэст нь 2012 онд гэрлэсэн юм.
Одоо тэд хоёр хүүхэдтэй бөгөөд боломж гарах л юм бол нэг нэгэндээ хэчнээн их хайртайгаа харуулах гэж хичээдэг. Мила 2018 оны "CinemaCon" дээр "Дэлхийн хамгийн шилдэг нөхөр надад бий" гэж гайхуулжээ.
12
14 жилийн өмнө эхэлсэн дурлал
Хачирхалтай хэрнээ хамгийн сургамжтай дүрүүдийг сонгон амилуулдаг Нэйл Патрик Харрис (Neil Patrick Harris) амьдрал дээр ихэр хүүхдийн аав, халамжит хань юм. 2006 онд ижил хүйстэн гэдгээ мэдэгдэж, 2007 оны "Emmy's"-ын улаан хивсний ёслол дээр одоогийн нөхөр Дэвид Буртка (David Burtka)-тай хамт ирж оролцсон.
Энэ үеэс албан ёсоор болзож байгаагаа мэдэгдсэн тэд үнэндээ 2004 оноос хойш харилцаатай байсан аж. Хосууд эцэст нь 2014 онд гэрлэж, гэрлэлтийн баталгаагаа албан ёсоор авахаар хүлээж байгаа юм. Тэд бол хэвлэл мэдээлэл, хууль журам, асрамжийн газруудын аль нь ч жинхэнэ хайр дурлалыг ялж чадахгүй гэдгийн баталгаа болж байгаа хосууд билээ. Энэ бүх саад бэрхшээлүүд тэднийг харин ч бүр ойртуулж өгсөн байна.
11
20 жилийн бат бөх гэрлэлт
1990-ээд оны дунд үеэс одоог хүртэл хамтдаа хүчирхэг байгаа хосууд бол хөл бөмбөгчин Дэвид Бекхэм (David Beckham), "Spice Girls" хамтлагийн дуучин Викториа (Victoria) нар юм. Дэвид анх түүний "Wannabe" дууны клипийг үзээд найздаа "Би тэр бүсгүйтэй л гэрлэнэ" гэж хэлсэн гэнэ. Харин Викториа түүнийг биширдэг байсан аж.
Бекхэм бичсэн захиандаа "....Анхны харцаар дурладаг гэдэгт итгэж байна" гэж хүртэл дурдсан байна. Болзож эхэлсэн цагаасаа л хүчирхэг хосууд гэж нэрлэгдэж ирсэн тэд аль хэдийнэ хамтдаа байгаад 20 жилийг үджээ. 2003 онд Бекхэмийг туслахтайгаа дотно харилцаатай болсон гэсэн цуурхал тарсан ч зүү ч орох зайгүй хосуудын халуун дотно байдал энэ бүгдийг няцаасан юм. Одоо тэд дөрвөн хүүхэдтэй бөгөөд Бекхэм бага охин Харпертаа аминаасаа илүү хайртайг.
10
Кинонд хамт тоглохдоо бие биедээ татагдсан хоёр
Тэднийг болзож эхэлнэ гэж хэн ч төсөөлөөгүй байсан юм. Хэдийгээр хувийн амьдралынх нь талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй биш ч 2011 онд "The Oranges" кинонд хамтдаа тоглох үеэр Сед Кохен (Seth Cohen) Блэйр Уолдорф (Blair Waldorf)-т татагдаж эхэлсэн гэнэ.
Блэйр ч гэсэн Седэд талтай байсан тул тэд болзож эхэлжээ. 2013 онд албан ёсоор энэ тухайгаа олон нийтэд зарлаж, нэг жилийн дараа тэд гэрлэсэн юм.
9
142 ам.долларын өртөгтэй хуримын эзэд
2007 онд эхэлсэн тэдний харилцаа адармаатай боловч гайхалтай байсан бөгөөд эсрэг туйлууд таталцдаг гэдгийг тэд нотолж чадсан билээ. Кристен Бел (Kristen Bell) Дакс Шепард (Dax Shepard)-ын тогтворгүй, хэнэггүй амьдралыг аз жаргал, амар амгалангаар дүүргэжээ.
Тэд 2010 онд сүй тавьсан ч нэг шалтгааны улмаас тэд гэрлэлтээ хойшлуулсан юм. Тэд ижил хүйстэн биш ч тэдний эрхийг хүндэтгэж, ижил хүйстнүүдийг хуулийн дагуу гэрлэхийг зөвшөөрөх хүртэл нь гэрлэлтээ батлуулахгүй гэж шийджээ. Харин хууль гарсны дараа Кристен Даксыг өөртэй нь гэрлэхийг хүссэн бөгөөд тэд хуримаа тун цомхон буюу ердөө 142 ам.долларын өртгөөр зохион байгуулжээ. Агуу хайрынх нь дэргэд сүржин ёслол өчүүхэн зүйл гэж тэд үзсэн гэнэ.
8
Мөрөөдлийн гэр бүлээ олсон залуу
Холливудын хамгийн халуухан ганц бие жүжигчин гэсэн тодорхойлолттой нэлээд удаан явсан Райан Гослинг (Ryan Gosling) эмэгтэй хүн бүрийн мөрөөдлийн залуу байсан билээ. Харин энэ аз завшааныг хүртсэн хүн бол Эва Мендэс (Eva Mendes) юм.
2011 онд "The Place Beyond The Pines" киноны зураг авалтын үеэр анх уулзсан даруйдаа л тэд хоёр биедээ татагдсан байна. Уг кинонд дөнгөж аав, ээж болсон хосуудын дүрд тоглосон тэд өдгөө хоёр охинтой болсон билээ. Райан "GQ" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Эва бол жинхэнэ мөрөөдлийн ээж. Охид маань ч гэсэн яг л мөрөөдөл шиг. Би яг л зүүдэлж байгаа юм шиг байдаг" гэжээ.
7
Кардашианы гэр бүлд яг тохирсон хүн
Кортни Кардашиан (Kourtney Kardashian)-ы хувьд Ёнес Бэнджима (Younes Bendjima)-тай уулзсан нь түүний сэтгэлийн шархыг эдгээхэд тусалсан байх. Скотт Дисиктэй нэлээд шуугиантайгаар салсан Кортнид жинхэнэ эр хүний хайр халамж юу юунаас илүү хэрэгтэй байсан биз ээ.
Ёнес ер нь зөвхөн Коуртнид төгс зохицох нэгэн бус, бүр бүх л Кардашианы гэр бүлд яг тохирсон хүн байв. Тэр эгч дүүстэй маш тааламжтай харьцаатайгаас гадна Кортнигийн гурван хүүхэдтэй хүртэл ойр дотно гэнэ.
6
Теннисчин дуучин хоёрын 17 жилийн хайрын түүх
Маш удаан хугацаанд харилцаатай байсан тэднийг бараг мартах дөхсөн байна. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард ихрүүдээ өлгийдөн авсан тухай мэдээллээр нь хосуудыг дахин хэвлэлээс олж харах боломжтой болжээ. Анна Курникова (Anna Kournikova) 2001 онд өөрийн нөхөр Энрике Иглесиас (Enrique Iglesias)-ын "Escape" дууны клипэнд тоглосон цагаас эхлэн тэд 17 жил хамтдаа байжээ. Энэ олон жилийн турш сэтгүүлч, гэрэл зурагчдын дурангаас зугтаж амьдрах хэцүү байсан нь ойлгомжтой.
5
Клипний зураг авалтан дээр танилцсан хос
Энрике, Анна хоёрын адил тэд ч бас дууны клипний зураг авалтан дээр танилцжээ. 2007 онд гарсан Жон Леженд (John Legend)-ийн "Stereo" дууны клипэнд Крисси Тейген (Chrissy Teigen) тоглосон байна. Гэхдээ тэд энэ үеэс шууд болзож эхлээгүй бөгөөд хэсэг хугацаанд харилцаатай байж байгаад дараа нь албан ёсоор болзсон гэнэ.
Ингээд 2013 онд Италид хуримаа хийж, "All of Me" дууныхаа зураг авалтыг мөн тэнд авчээ.
4
Ижилхэн шивээстэй хос
"Maroon 5" хамтлагийн хүүхэмсэг эр Адам Левайн (Adam Levine)-ы хувьд өмнө нь олон найз бүсгүйтэй байсан ч энэ удаа тэр жинхэнээсээ дурлаж, аав болсон билээ. "Victoria's Secret"-ийн моделиудыг оймс шигээ сольсон Адам ирээдүйн эхнэрээрээ бас л алдарт модель Бехати Принслу (Behati Prinsloo)-г сонгосон юм.
Тэд 2014 онд Мексикт гэрлэж, Өмнөд Африкт бал сараа тэмдэглэсэн билээ. Үүнээс хойш 2016, 2018 онд Дасти, Жио нэртэй охидоо өлгийдөн авчээ. Хоёр биенийхээ үнэнч хайрыг мөнхлөх гэж тэд ижилхэн шивээс хүртэл шивүүлж байсан.
3
Бейнсе (Beyonce) Жэй Зи (Jay-Z) хоёрын дурлал
Галзуу баян, галзуу дурлалт хосууд гэрлээд 10 жил болсон ч тэдний нэг нэгнээ гэх сэтгэл түүнээс ч өмнө цэцэглэсэн юм. 1999 онд танилцаж, найзууд болсон тэд уран бүтээл дээр хамтран ажиллаж, "Crazy In Love", "Deja Vu" зэрэг гайхалтай бүтээлүүдийг бидэнд хүргэсэн билээ.
Эцэст нь тэдний найман жилийн романс нь 2008 онд гэрлэх ёслолоор улам бүр өргөжиж, гурван хүүхдийн эцэг эх болоод байгаа юм. Энэ хугацаанд мэдээж асуудал, маргаан, цуурхал гарч байсан ч жинхэнэ хайрын хүчээр тэд бүхнийг даван гарч чадсан билээ.
2
Цахим сүлжээгээр биенээ дөнгөдөг хоёр
Райан Рейнолдс (Ryan Reynolds), Блэйк Лайвли (Blake Lively) хоёр Холливудын хамгийн хөгжилтэй хос юм. Олон нийтийн сүлжээгээр хоёр биенээ хөөрхөн дөнгөж байгаа нь хүртэл хайраа илэрхийлж буйнх нь илрэл гэлтэй.
2011 онд анх "Green Lantern" киноны үеэр танилцаж байсан ч тухайн үед Райан Скарлет Йохансентэй гэрлэсэн байсан юм. Мэдээж удалгүй хосууд салж, жил ч хүрээгүй хугацааны дараа Райаны эцэг эхтэй танилцахаар Блэйк Ванкуверийг зорьж байжээ. 2012 онд хуримаа хийж, одоо хоёр бяцхан гүнжээр бүл нэмсэн байна.
1
Эмилигийн тоглосон киног 70 удаа үзжээ
Өдгөө хамгийн их яригдаж байгаа хосууд бол яах аргагүй тэд. "A Quiet Place" кинон дээр тэд хамтран тоглож байсан билээ. Болзож эхлэхээсээ өмнө Жон Красински (John Krasinski) "The Devil Wears Prada" киног үзээд Эмили Блант (Emily Blunt)-д татагдсан аж. Тэр бүр энэ киног 70 гаруй удаа үзсэн гэнэ. Анх уулзсан талаараа "Ellen Degeneres" шоуны үеэр дурсан ярихдаа "Би анх түүнтэй уулзахдаа үнэхээр их сандарсан. Би дотроо "Ээ тэнгэр минь, би түүнд дурлах нь байна" гэж бодож байсан. Би түүнтэй гар барьмагцаа л "Чи надад таалагддаг" гэж хэлсэн" хэмээн ярьжээ.
Ингээд тэд болзож эхлэн, 2010 онд Италид хуримаа хийжээ. Эмилигийн хувьд Жон түүний амьдралыг бүхлээр нь өөрчилсөн гэнэ. Тэрээр энэ талаар "Би түүний тусламж дэмжлэгийг хүртэх үедээ яг л алга болчихсон юм шиг санагддаг. Гайхалтай сайхан өдрүүдэд тэр миний ард зогсоод хамт баярладаг бол гунигтай хэцүү өдрүүдэд урд гарч ирээд намайг хамгаалдаг" хэмээжээ.